Анагаах ухаанд хамгийн тохиромжтой насандаа анх жирэмсэлснээр хүүхдийн амьдрах чадвар өндөр байдгийг нотолсон байдаг. Манайд 20-25 насанд хүүхэд төрүүлж эх болвол хамгийн сайн гэж үздэг. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эцэг, эх хоёр эрүүл байх ёстойг залуучуудаа сайн анхаараарай. Тухайлбал сүрьеэ, тэмбүү, БЗХӨ-тэй, үе мөчний болоод зүрхний өвчтэй эмэгтэйчүүд жирэмслээд төрнө гэдэг хүндрэлтэй асуудал. Ялангуяа урагт дамжин халдварлахаас гадна эхдээ хамгийн аюултай. Нөгөө талаар гарч буй хүүхэд жин багатай, амьдрах чадвар муутай байх зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Ер нь эхийнхээ өвчнийг үр нь авч төрдөг ч гэж манайхан ярьдаг шүү дээ. Тэгэхлээр та өөрийн өвчнөө бүрэн төгс эмчилж байж хүүхэдтэй болохыг зөвлөх байна.