Нэгэн сонирхолтой мэдээг та бүхэндээ хүргэе. Дээрх гарчигны хувьд амьдрал дээр харин ч эсрэгээрээ байдаг байна. Бага зэргийн чулуутай бол бага зэрэг өөхтэй хоол идсэний дараа буцалсан ус уувал жижиг чулуу алга болдог гэнэ. Хүн өдөрт хоёр литрээс илүү буцалсан ус ууж чадахгүй. Хүний биеийн 82% нь ус, үлдсэн бусад хувийг нь органик уургийн бодис эзэлдэг байна. Ер нь бол хүн амилсан ус л гэсэн үг юм шигээ. Хүний биеийг бүрдүүлж байдаг 82% усыг үргэлж сэлбэж байдаг. Дээр нь хүний бодисын солилцоо дандаа судсаар, цусаар дамжиж байгаа. Тэгэхээр цусаа шингэлж ус уух нь сайн талтай юм байна.

Бидний өвөг дээдэс ч энэ байдлыг мэддэг байжээ. Монголчууд цэвэр уснаас хол байсан учраас биедээ ахиухан ус хадгалж байхын тулд давстай цай уудаг байсан. Манайх шиг ийм хуурай уур амьсгалтай, салхитай өндөр газрын хүмүүс их ус ууж байх ёстой. Монгол орон баруун тийшээ өндөр уулархаг, хүйтэн ширүүн уур амьсгалтай болохоор баруун аймгийн хүмүүс илү өтгөн, давстай цай уудаг байна. Арай зөөлөн уур амьсгалтай зүүн аймгийнхан давсгүй цай уудаг шүү дээ. Давстай цай ууснаар хүний бие усыг удаан хугацаагаар хадгалдаг байна.