Тараг бол ямар ч үнэтэй нүүр цэвэрлэгчээс илүү хамгийн сайн цэвэрлэгч юм. Цэвэрлэх арга нь маш энгийн. Хөвөн тампоноо тарганд дүрж, тойрог хөдөлгөөнөөр нүүрээ арчиж цэвэрлэнэ. Арчих бүрт хөвөн тампоны гадаргуу бохирдол наалдан үлдэж, ямар сайн цэвэрлэгч болох нь танд мэдрэгдэнэ. Хамгийн сүүлд нь тарагныхаа үлдэгдлийг угааж арилгах хэрэгтэй.

Тослог арьсыг хүүний шар усаар тогтмол угааж байж нь тустай. Шар усыг тарагнаас маш амархан гарган авч болно. Таргаа гал дээр халаахад аяндаа шар ус ээдэм болог ялгарна. Аарцаар нь нүүрэндээ бигнүүр тавьж, шар усаар нь нүүрээ угааж цэвэрлэх хэрэгтэй. Тослог арьсанд олон тооны хар толбонууд үүссэн байдаг. Үүнийг овъёосны гурил, цагаан будаа, хүүхдийн будаа, тарианы тусламжтайгаар цэвэрлэж болно.

Хуурай арьсыг таргаар цэвэрлэхэд хорсож, халуун оргиж мэднэ. Тэр үед нь арьсаа бүлээн усаар угааж тарагнаас цэвэрлэ. Тарин тослог арьстай бол нимгэн тарган бигнүүр тавьж өглөө болтол байлгаж болно.

Арьсанд гүн цэвэрлэгээ хийж гуужуулах тосыг гоо сайхны салоноос өндөр үнэтэй худалдаж авах шаардлага байхгүй, гэртээ өөрөө бэлтгэж болно. Хуурай болон хэвийн арьсанд дараах бэлдмэлийг хэрэглэхэд тохиромжтой. Үүнд:
- Өндөгний шарыг ялгаж аваад түүн дээрээ бага зэрэг тараг холино. Дараа нь тасралтгүй хутгаж дээр нь архи, хагас нимбэгний шүүс шахаж хийнэ. Ийм бэлдмэл нь нүүрийг маш сайн цэвэрлээд зогсохгүй, тэжээл өгч цайруулах үйлчилгээтэй. Хэрвээ таны арьс холимог, дух, хамар, эрүүний доод хэсгээр, хүзүүгээрээ хуурай бол өглөө ургамлын хандаар, оройдоо цөцгийнтэй таргаар нүүрээ цэвэрлэж байх хэрэгтэй.