Толгой өвдвөл чамархайн судсыг удаан, чанга дар
Толгой байн байн өвдөхөд хонины толгой хуйхлан хярваслаж, хамар, ам, чих, нугас зэрэг сүвүүдэд нь давс хийж амсрыг нь боогоод/ удаан чанаж шөлийг нь ууж, мах тархийг нь идвэл сайн. Үүнийг 4-7 удаа хэрэглэвэл толгой өвдөхөө больдог. Толгой өвдөх, эргэхэд хонины тархи болон тас шувууны зүрх идвэл сайн агаад тархины доройтлыг багасгаж, санаж сэдэх ажиллагаа сайжирна. Толгойн өвчнийг намдаахын тулд 2-3 булцуу саримс зажлах, байцааны шинэ навч, төмс, үхрийн нүд зэргийг хандалж уухад сайн. Байнга өвддөг бол төмсний шинэхэн шүүсийг аяганы хэмжээтэй уувал ихээхэн тус болно.

Ээзгий элэгний бурхан
Элэгний аливаа өвчинд хонины сүүний ээзгий идэх, хонины ээзгийний ханд идэх, буцалгаж шар сүүг нь өтгөнөөр нь байнга уухад маш сайн. Элэгний усан хаванд нохойн халуун цус уухад шээс болон туугдан гарна. Тэр туугдан гарсан шээсийг дахин уувал сайн агаад ямааны сэвсээр хөхүүлэхэд тустай.

Элэгний өвчтэй хүний буйлнаас цус шүүрдэг
Хэрэв буйлнаас үргэлж цус шүүрдэг бол элэгний өвчний шинж. Хааяа нэг цус гардаг аваас энэ нь элэгний өвчний шинж биш. Сойзоор цус гарч байж болох ба Ц аминдэмийн дутагдлын улмаас судасны хананы нэвчимтгий чанар ихсэж буйлнаас цус шүүрэх тохиолдол бишгүй л байдаг. Ийм үед буйлнаас цус шүүрэхийн дээр шүд сулардаг. Эмчилгээ нь Ц аминдэмийг өдөрт 2-3 ширхэг уухаас гадна буйлны иллэг хийх хэрэгтэй.

Цөсний зогсонги үүссэнийг хэрхэн мэдэх вэ?
Энэ үед бие ядарч суларна. Үдээс хойш нойр хүрнэ. Яс, үе мөчөөр янгинан арьс хуурайшиж, загатнан харладаг. Харин арьс шалбарвал амархан цус шүүрнэ. Булчин шөрмөс, мэдрэл дагаж өвдөнө. Ходоод өвдөж, цээж хорсож гашуун оргино. Гэдэс хямарна. Үе үе суулгаж ч болно. Өтгөн тосорхог гарна. Хааяа өтгөн хатна.

Элэг муудаж цөсний зогсонги үүссэн үед ямар эмчилгээ хийх вэ?
Алхаар юм цохих, мод хагалах зэрэг доргиотой зүйл зохимжгүй. Архи, пиво, спиртийн төрлийн ундаа ууж болохгүй. Бага багаар ойр ойрхон хооллох, удаан өлсөж болохгүй. Хоол нь мах ихтэй, ногоо баялаг байвал зүгээр.

Элэг муутай хүний цусны төвшин алгандаа буудаг
Элэг муутай хүний цусны төвшин алгандаа буусан, алга хүрэнтсэн байдаг. Дотор муутай хүнийх бол хумсных нь хажуу талын мах нь сөргөсөн, хумсных нь дундуур цагаан зураас татсан байна. Цагаан хорхойтой бол алганы хээний төгсгөлүүд нь захаараа цагаардаг. Дотор шархтай аваас алганы товгор дээр дугуй цагаан зураас гарна. Өндгөвч, савны хавдартай хүний алганы дунд хэсэгт хүрэнтсэн сэвх тодорно. Тэгэхээр алганы хээ үзнэ гэдэг нь үндсэндээ уламжлалт анагаах ухаантай холбоотой ажээ.

Цустай шүлс гарах нь элэгний үйл ажиллагаатай холбоотой
Цустай шүлс гарах нь магадгүй элэгний үйл ажиллагаатай холбоотой байж болно. Бас амнаас эвгүй үнэр гарах, ходоод хатгуулж өвдөх энэ бүхэн тухайлбал элэг ходоодны үйл ажиллагаа өөрчлөгдсөнийх. Тийм учраас ходоод цэвэрлэх болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ямар нэгэн эм ууж болох юм. Бас Энэтхэгийн хүрэн давсыг ч хэрэглэхэд гэмгүй. Гэхдээ элэгний үйл ажиллагааг ямар байгааг биохимийн шинжилгээгээр тодруулна.

Элэгнээс болж нойр булчирхайнаас цус гардаг
Элэгнээс болж нойр булчирхай өвдөж болдог бөгөөд ер нь элэг цөс нойр булчирхай бүгд өөр хоорондоо холбоотой эрхтэнүүд билээ. Нойр булчирхай нь элэгний өвчнийг эхлэхээс өмнө өвдөх тал ч бий. Ер нь нойр булчирхай өвдөх гол шалтгаан нь архидалт юм. Гэмтлээс болж өвдөх ч талтай. Хамгийн хэцүү нь нойр булчирхайн үрэвсэлт өвчний үед аюулхай орчмоор юм уу зүүн талаар маш хүчтэй хатгуулж байгаа юм шиг өвддөг. Өвдөхийн зэрэгцээ гүйлгэнэ. Гүйлгэхдээ тосорхог шингэн гэхдээ салсархаг биш цусны хольцгүй байна. Үүнээс гадна ходоодны шарх, цөсний чулуутай хүмүүс нойр булчирхайн өвчнөөр өвчлөх явдал тохиолддог. Энэ өвчний үед ихэнх хүмүүс турдаг.