Жирэмслэлтээс сэргийлэх аргын сонголт
    Жирэмслэлтээссэргийлэх аргууд нь хүсээгүй жирэмсэлтээс сэргийлэх зорилгоор хэрэглэгдэж ирсэн. Эдгээр нь амархан олдоцтой, олон тохиолдолд үнэгүй байдаг бөгөөд зөвлөгөө өгч ярилцсан эмч хувийн нууцийг хадгалдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь ч гэсэн анхны бэлгийн хавьтлаасаа эхлэн жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглэх асуудлаар хариуцлагатай байх ёстой.
 
Жирэмслэх эрсдэл
    Анхны удаа бэлгийн хавьталд орж байгаа хосуудын бараг тал хувь нь жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэдэггүй. Зарим нь хаанаас зөвөлгөө авахаа мэдэхгүй, мөн асуухаасаа ичих зэргээсээ болоод хэрэглэхгүй л байдаг. Тэд магадгүй жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэх нь бусад хүмүүсийн хариуцах асуудал гэж боддог байж олох юм. Мөн нөгөө хэсэг нь жирэмслэхээс зайлсхийж чадна гэж бодож байхад зарим нь магадгүй хүүхэдтэй болохыг хүсч байж болох л доо. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхгүйгээр бэлгийн хавьталд орж байгаа хосууд байнга л эрсдэлтэй алхам хийж байна гэсэн үг. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглээгүйгээс жирэмслэх магадлал маш өндөр байдаг. Залуу нас жирэмслэх хамгийн өндөр боломжтой үе юм.
 
Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг хаанаас олж авах вэ?
    Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар эмч, гэр бүл төлөвлөлтийн кабинетээс үнэ төлбөргүй бөгөөд хувь хүний нууцыг чанд хадгалсан зөвлөгөө авах эрх хүн бүрд байдаг билээ. Бэлгэвчийг ТҮЦ , эмийн сангаас авч болно. Ер нь бэлгийн хавьталд орохын өмнө жирэмслэлтээс хамгаалах ямар нэг хэрэгсэл хэрэглэх тухай заавар бодох хэрэгтэй бөгөөд, ингэснээр олонхи эцэг эх бэлгийн харилцаанд орох сонирхлыг хүүхдүүдээ төрүүлэх магадлалтай гэж үзэх хандлагатай байдаг ч, энэ нь бодит байдалд тийм биш юм. Жирэмслэлтээс сэргийлэх хэрэгслийн талаар мэдлэгтэй болох нь өөрийн амьдралдаа хариуцлагатай хандаж буйн нэг жишээ билээ. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх эсэхээ төлөвлөж байгаа хосууд ямар төрлийн хэрэгсэл хэрглэх, хэн нь түүийг олж ирэх талаар сайн зөвшилцөх хэрэгтэй. Зарим хос хамтдаа эмнэлэгт очиж, мэргэжлийн эмчээс энэ талаар зөвлөгөө авдаг. Зөвлөгөө өгч буй эмч, эмнэлгийн ажилтнууд нууц хадгалах үүрэг хүлээдэг учраас санаа зоволгүй ямар ч асуулт асууж болно. Хувийн болон улсын эмнэлгийн эмч нар жирэмслэлтээс хамгаалах ихэнх хэрэгслийн жорыг бичиж өгнө. Зарим хос эмчид очилгүй,өөрсдөө бэлгэвч худалдан авах нь дээр гэж үздэг.Эмч нар 16 нас хүрээгүй хүүхдүүдийг жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх гэж байгаа тухайгаа эцэг эхдээ дуулгах нь зүйтэй гэж зөвлөж,ятгахыг оролдох нь бий.Хүүхдүүд эцэг эхдээ мэдэгдэх албагүй боловч,жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх гэж байгаа тухайгаа боломжтой бол тэдэнтэй зөвлөх нь зүйтэй юм.Яагаад гэвэл тэд чамайг өөрийнхөө төлөө анхаарал тавьж,хариуцлагатай байгаад чинь баярлаж ч болно.
 
Юу асуух вэ?
    Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл ,үтрээний хаалт диафрагм, өрц) ерөндөг,тариа,суулгац зэргийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн эмнэлэгийн ажилтнууд,эмч нар гэр бүл төлөвлөлтийн асуудлаар зөвлөгөө өгдөг үйлчилгээ бий.Гэр бүл төлөвлөлтийн эмнэлгүүд нь хувь хүний хэрэгцээнд тохирсон,жирэмслэлтээс сэргийлэх хамгийн тохиромжтой аргуудын талаар зөвлөгөө өгдөг .Зарим арга залуу хосуудад тийм ч тохиромжтой байдаггүй бөгөөд хувь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй,тамхи татдаг зуршил зэрэг нь үүнд хамаарна Мартамхай хүмүүсийн хувьд өдөр бүр тодорхой цагт уудаг жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл тийм ч тохиромжтой байж чадахгүй.Сонголтын өмнө цусны даралт хэмжих зэрэг зарим нэг шинжилгээ хийхийн зэрэгцээ шаардлагатай үед тамхи татдаг хүмүүсийг тамхиа хаяхыг ч зөвлөж болох юм.Ихэнх тохиолдолд умайн хүзүүний наалдацын шинжилгээ хийлгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэхэд хяналт тавих үүднээс эмчид дахин дахин ирж үзлэг хийлгэх нь ач холбогдолтой байдаг.Ер нь зургаан сар тутамд эмчийн үзлэгт орж байх нь зүйтэй.
 
Жирэмсэлтээс сэргийлэх аргийн төрөл
    Хүн төрөлхтөн жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг 3000 жилийн тэртээгээс хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх зорилгоор ашиглаж ирсэн. Жирэмслэлтээс хамгаалах бүх төрлийн хэрэгсэл нь эмэгтэй хүний өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэн үр тогтохоос сэргийлэх үйлчилгээтэй байдаг. Жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг үндсэн таван бүлэгт хуваан үзэж болно. Саад хийх аргууд нь бэлгийн эсийг умайд сэлэн хүрч өндгөн эсэд үр тогтоохоос хамгаалдаг. Дааврын аргууд нь эмэгтэй хүний биеийн юмны мөчлөгийг зохицуулдаг бэлгийн даавруудад өөрчлөлт оруулан өндгөн эсийг үр тогтохоос хамгаалдаг. Ерөндөг нь эр бэлгийн эсүүд өндгөн эсэд хүрэхэд юмуу үр тогтсон өндгөн эсэд умайн салст давхаргад бэхлэгдэхэд саад хийдэг юм. Уламжлалт буюу физиологийн аргууд нь эмэгтэй хүний үр тогтохгүй хамгийн бага магадлалтай үеийг хуанлийн юмуу , бусад аргаар тооцсоноор үр тогтох хамгийн өндөр магадлалтай үед бэлгийн хавьтлыг тэвчих эсвэл үр тогтохоос сэргийлэх бусад аргыг хэрэглэхийг хэлнэ. Цэвэршүүлэх арга нь мэс заслын аргаар үр тогтохоос байнгын хамгаалах арга юм. Дараагийн хуудсанд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдийн давуу болон сул талууд , хэрэглэхэд аль хэр тохиромжтой талаар өгүүлнэ.
 
Дааврын аргууд
    Энэ нь эмэгтэй хүний бие махбодид бэлгийн дааврын хиймэл , идэвхтэй үйлчилгээтэй бэлдмэлүүдийг өгөх замаар өндгөн гадагшилтыг зогсоох үйлчилгээтэй арга юм. Дааврууд нь эмэгтэйн өндгөн эсийн гадагшилтыг  дарангуйлах , эсвэл умайн хүзүүний сувгийн салиаг өтгөрүүлэх замаар эр бэлгийн эс умайд хүрэхээс хамгаална. Дааврыг сар бүр уух бэлдмэл эм, эсвэл суулгац болон тариагаар хэрэглэнэ.
 
Тариа ба суулгац
    Жирэмслэлтээс сэргийлэх дааврын зарим аргыг зөвхөн мэргэжлийн эмч эсвэл гэр бүл төлөвлөлтийн тусгайлан бэлтгэгдсэн сувилагч хийнэ. Энэ аргуудад жирэмслэлтээс хамгаалах дааврын тариа болон арьсан доор суулгадаг дааврын суулгац орно. Энэ хоёр нь удаан хугацааны туршид үйлчлэх бөгөөд хэрэглэгчийн зүгээс элдэв чармайлт шаардахгүй давуу талтай.
 
Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч
    Бэлгэвч нь эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Эрэгтэй бэлгэвч нь маш нимгэн резинээр хийгдсэн бөгөөд үүнийг хөвчирсөн шодойд углаж хэрэглэнэ. Эмэгтэй бэлгэвч нь маш нимгэн полиуретанаар хийгдсэн бөгөөд үтрээнд байрлуулж хэрэглэнэ. Хосууд эдгээрийн алийг нь ч сонгосон бэлгийн хавьтал хиихээс өмнө шодойд углах юмуу эсвэл үтрээнд байрлуулах шаардлагатай. Эдгээр нь зөвхөн ганц удаагийн хэрэглэх зориулалттай тул бэлгийн хавьтлын дараа хаях хэрэгтэй.
 
Үтрээний ба умайн хүзүүний хаалт
    Эдгээрийг бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг ба умайн хүзүүг тагласанаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Умайн хүзүүний таглаа буюу өрц, диафрагм гэдэг нь маш нимгэн резинээр хийгдсэн ба үүнийг эр бэлгийн эсийг устгадаг спермицидийн хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй,Аль алинийг нь нэлээд хэдэн цаг үтрээнд байлгадаг бөгөөд цэвэрлэсэний дараа дахин хэрэглэх боломжтой.
 
Спермицид
    Спермицидийг бэлгийн хавьтлаас өмнө үтрээнд хийнэ. Эдгээр нь үтрээнд цацагдсан эр бэлгийн эсийг үхүүлсэнээр үр тогтох чадваргүй болгох химийн бодис агуулсан бэлдмэл юм. Спермицидийг дангаар нь хэрэглэхэд үр дүн муутай.Харин үр дүнг нь нэмэгдүүлэхийн тулд умайн хүзүүний таглаа,өрц зэрэг бусад аргуудтай хамтран хэрэглэх нь зохистой. Үтрээнд аяга адилаар суурилуулдаг Спермицидтэй спонж , үтрээнд ороод хайлдаг үтрээний лаа болоод хальс,үтрээнд шахдаг хөөс, өрц болон умайн хүзүүний таглаанд түрхэж хэрэглэх тосон бэлдмэл, эсвэл зориулалтын хэрэгсэлийн тусламжтайгаар үтрээнд шахдаг тос буюу гель гэсэн зургаан үндсэн төрөл байдаг.
 
Бусад арга
    Хүүхэд, залуучуудад хэрэглэхэд тохиромжгүй зарим арга байдаг.Умайн ерөндөг нь зэс утсан голтой нарийхан нийлэг зүйл юм. Үүнийг эмч умайд байрдуулдаг бөгөөд эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж, үр тогтохоос сэргийлнэ. Ерөндөг халдвар авах эрсдлийг ихэсгэдэг учир хүүхэд гаргаагүй залуу эмэгиэйчүүдэд тийм ч тохиромжтой сонголт биш. Үргүй болгох мэс засал нь эмэгтэй хүнийг жирэмслэхээс, эрэгтэй хүнийг эр бэлгийн эс гадагшлуулахаас бүр мөсөн хамгаалдаг. Эмэгтэй хүн сар бүрийн хэдийд жирэмслэх боломтойгоо мэдсэний үндсэн дээр тодорхойлдог биологийн арга нь тийм ч найдвартай биш,тэгээд ч үнэхээр аюулгүй өдрийг яг таг мэдэхэд хүндрэлтэй байдаг.
 
Яаралтай үед хэрэглэх дааврын бэлдмэл
    Заримдаа жирэмслэлтээс сэргийлэх аргууд бүтэлгүйтэх нь бий. Хэрвээ ингэх юм бол аль болох эмчид хурдан үзүүлэх юм уу эмнэлэгт очих хэрэгтэй. Яаралтай үед хэрэглэх дааврын эмийг хамгаалалтгүй бэлгийн хавьтлын дараах 72 цагийн тодор ууна. Гэхдээ энэхүү аргыг жирэмслэлтээс сэргийлэх байнгын арга болгож хэрэглэх ёсгүй.
 
Дааврын арга
    Энэ аргууд нь зохиомол эм бэлмэлүүдийг хэрэглэдэг учраас эмэгтэй хүний дааврын мөчлөгт нөлөөлдөг. Иймд зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дааврын аргыг хэрэглэхээр шийдсэн хэн ч бай байнгын үзлэгт хамрагдаж байхын тулд эмчийн хяналтад байх ёстой.
 
Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм
    Үндсэн хоёр төрлийн эм байдаг. Холимог эм нь эстроген болон прогестрон гэгч дааврыг маш бага хэмжээтэй агуулсан байдаг. Үүнийг хэрэглэснээр өндгөн эс гадагшлахаас дарангуйлагдах тул үр тогтох бололцоогүй болно. Зөвхөн прогестрон агуулсан бэлдмэл гэж байдаг. Энэ нь өндгөн эс гадагшлахаас сэргийлэхийн сацуу умайн хүзүүний сувгийн салиаг өтгөрүүлэн эр бэлгийн эсүүд умайд нэвтрэх нөхцлийг хаадаг юм.
 
Холимог эм
    Холимог эмийг 21 хоногийн туршид өдөр бүр уудаг бөгөөд дараагийн боодлыг эхлэхээс өмнө 7 хоногийн завсарлагатайгаар дахин ууна. Түр завсарлах үеэр сарын тэмдэг үзэгдэнэ. Завсарлагагүйгээр эм уух хүсэлтэй эмэгтэйчүүдийн хувьд 28 ширхэгтэй бэлдмэл хэрэглэж болох бөгөөд , энэ нь дааврын хольцтой 21, хольцгүй 7 эмнээс бүрддэг.Энэхүү дааврын хольцгүй эмийг ууж байх үед сарын тэмдэг үзэгдэнэ.
 
Давуу болон сул талууд
    Холимог эмийг ихэнхи эмэгтэйчүүд хэрэглэж болох бөгөөд энэ нь сарын тэмдгийг арай бага, өвдөлт багатай ирэхэд нөлөөлдөг. Тэгээд ч энэ эм нь жирэмсэн болчих вий гэсэн айдсыг арилгах төдийгүй хосууд бэлгийн хавьтлын үед сэтгэл тайван байхад тусална. Жирэмслэлтээс хамгаалах эмийн жорыг бичиж өгөхөөсөө өмнө эмч тухайн эмэгтэйн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдлын талаар асууж болно. Эмэгтэй болон түүний төрөл төрөгсдийн хэн нэг нь цусны даралт ихсэх зэрэг ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан бол Жирэмслэлтээс хамгаалах тухайн хэрэгсэл тохирохгүй байж болох талтай.Тэгээд ч дааврын бэлдмэлүүд нь 35-аас дээш насны тамхи татдаг, эсвэл хэт тарган эмэгтэйчүүдэд тийм ч тохиромжтой биш байдаг. Зарим эмэгтэйчүүд толгой өвдөх, жин нэмэх зэрэг сөрөг нөлөө мэдэрдэг. Хэрвээ энэхүү зовиур нь алга болохгүй бол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Зарим төрлийн эм уух ,эсвэл хүчтэй бөөлжих, гүйлгэх үед жирэмслэлтээс сэргийлэх эмийн үйлчилгээ сулрах магадлалтай байдаг тул эмийг уугаагүйд тооцон дахин уух хэрэгтэй байдаг.
 
Прогестрон агуулсан эм
    Дан прогестрон агуулсан эм нь ямар ч завсарлагагүйгээр өдөр бүр тогтмол цагт уух ёстой. Тэгэхлээр энэ нь мартамхай хүмүүст тохиромжгүй.
 
Давуу болон сул талууд
    Прогестрон агуулсан эм нь сарын тэмдгийг тогтворгүй болгох, заримдаа өнжих хүртэл нөлөөлж болох бөгөөд хэдийгээр энэ нь хэвийн үзэгдэл ч эмчдээ энэ тухайгаа хэлэх нь зүйтэй. Түүнчлэн энэ эм нь эстроген уух боломжгүй эмэгтэйчүүдэд тохиромжтой. 3 цагаар хожимдож уухад үйлчлэх үр нөлөө нь багасах бөгөөд хүчтэй бөөлжих, гүйлгэх зэрэг нь эмийн үйлчилгээг зогсооно. Энэ үед жирэмслэлтээс хамгаалах бусад төрлийн хэрэгслийг давхар хэрэглэх нь зүйтэй.
 
Жирэмслэлтээс хамгаалах тариа
    Прогесронийг өгзөгөнд тарьж хэрэглэдэг бөгөөд бие махбодид тарьсны дараагийн 7 хоногоос эхлэн үйлчилж эхэлнэ. Энэ нь сар бүр өндгөвчнөөс өндгөн эс гадагшлахыг дарангуйлах замаар үйлчилдэг. Тариаг 8-12 долоо хоног тутамд тарих шаардлагатай. Хоёр төрлийн тариа байдаг . Үүнд: 12 долоо хоног хүртэл үйлчилдэг Депо-Провера, 8 долоо хоног  хүртэл үйлчилдэг   Нористерат юм. Жирэмслэлтээс хамгаалах тарианы хэрэгсэл нь бэлгийн хавььтлын үеед эм  уухаа     мартчих вий гэсэн  зовиурыг арилгана. Жин нэмэгдэх, сарын тэмдэг тогтворгүйжих зэрэг сөрөг тал ажиглагддаг. Эхний үед сарын  тэмдгийн үеэр нэлээд их хэмжээний цус  гарч болох боловч , дараачийн сарын тариаг хийлгэсэний дараа сарын тэмдэг зүгээр болдог юм.
 
Дааврын суудгац
    Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх дааврын сүүлийн үеийн арга юм. Суулгац нь шүдэнзний модноос нарийхан  трогестрон агуулсан 34мм урт нийлэг савх мэт 6 ширхэг гуурс байдаг. Эмэгтэй хүний гарын бугалганы арьсан дор эдгээр гуурсыг сууллгана. Энэ ннв  мэс ажилбар тул хэсгийн  мэдээ алдуулалтаар эмч хийх ёстой. Үүнд 10 мин орчим  хугацаа шаардагддаг. Суулгац нь 5 жилийн турш байнга прогестрон  ялгаруулж шууд цусны урсналд оруулдаг.Гуурсыг авсан  цагт үйлчилгээ нь зогсдог. Сөрөг нөлөөллийн хувьд прогестрон агуулсан эм хэрэглэхтэй адил.
 
Найдвартай хамгаалах чадвар
    Дааврын аргуудыг зөв хэрэглэх юм бол 99%-ийн үр дүнтэй буюу найдвартайд тооцогддог юм.
 
Мартахгүй байхад тусламж
    Жирэмслэлтээс хамгаалах эмээ өдөр бүр тогтмол цагт уухаа мартахгүй байхын тулд тогтсон хэв жаяг тогтоох нь зүйтэй. Сэрэхдээ ч юм уу эсвэл орондоо орж унтахдаа эмээ ууж занших нь зүйтэй. Зааврыг мөрдөхийн зэрэгцээ өөр газар хоноглох шаардлага гарч болох учраас эмээ байнга биедээ авч явж байх хэрэгтэй. Хэрвээ эмээ уухаа мартчихвал эмээ эмчийн зааврын дагуу тогтмол цагт уух нь маш чухал гэж бид дээр хэлсэн. Эм нь хэрэглэх заавартайгаа ирдэг бөгөөд эмээ ууж эхлэхийн өмнө зааврыг анхааралтай унш, түүнчлэн хэрвээ эмээ уухаа мартах юм уу цагаасаа хоцорчихвол яах ёстой талаар заавраас уншиж мэдэж авах нь зүйтэй.Хэрвээ эргэлзэж байгаа бол эмчрүүгээ утасдаж асуу. Түүнчлэн тэр хугацаанд бэлгийн хавьтлыг тэвч. Мөн хэн нэгнээс жирэмслэлтээс хамгаалах эм зээлэн авч ууж болохгүй. Зөвхөн өөрийн хэрэглэдэг эмийг үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй.
 
Бэлгэвч
    Эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийн аль аль нь олдоц сайтай, зөв хэрэглэх юм бол жирэмслэлтээс найдвартай хамгаална. Эдгээр нь зөвхөн жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй ХДХВ-ийг оролцуулаад БЗХӨ-өөс давхар хамгаална. Түүнчлэн эмэгтэй хүний умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна.
 
Эрэгтэй бэлгэвч
    Эрэгтэй бэлгэвч нь маш нимгэн латекс резинээр хийсэн байх ба хөвчирсөн шодойд углаж хэрэглэнэ. Эрэгтэй хүн дур тавих үед үрийн шингэн нь бэлгэвчинд үлдэнэ. Зарим бэлгэвчийг амьтны гаралтай түүхий эдээр хийсэн байдаг. Хүмүүст яг л бэлгэвч хэрэглээгүй юм шиг мэдрэмж төрүүлдэг учир иймэрхүү бэлгэвчийг тансаг хэрэглээний зүйл гэж нэрлэдэг.Гэхдээ эдгээр нь жирэмслэлт, болон халдвараас найдвартай хамгаалж чаддаггүй. Бэлгэвчийг хүмүүс резин гэх мэтчилэн өөр өөрөөр нэрлэх нь бий. Бэлгэвчийг эмийн сан болон худалдааны төвүүдээс худалдан авч болох бөгөөд гэр бүл төлөвлөлтийн кабинетууд болон зарим сургуулиас авч болно. Эдгээр нь янз бүрийн хэлбэртэй, өнгөтэй үзүүртээ хөхлөгтэй болон хөхлөггүй , тэр ч байтугай янз бүрийн үнэртэй байдаг. Олон хүн спермицидтэй чийглэг түрхдэг бөгөөд энэ нь хэрэглэхэд амар төдийгүй аюулгүй байдаг.Бэлгэвчийг хадгалах хугацаа, үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж байх нь зүйтэй.
 
Эмэгтэй бэлгэвч
    Эмэгтэй бэлгэвч нь үр дотогш нэвтрэхэд саад болох сүүлийн үеийн арга бөгөөд эмийн сангаас худалдан авч болох төдийгүй гэр бүл төлөвлөлтийн кабинетээс авч болно. Энэ нь чийглэгчтэй пластик гуурсархуу зүйл байдаг бөгөөд үтрээнд эрэгтэй хүний шодой орохуйц байрлуулдаг. Нэг үзүүр нь битүү байх ба тэнд түүнийг хөдөлгөөнгүй тогтооход туслах цагираг бий. Нөгөө үзүүр нь үтрээний гадна талд яг ижилхэн цагиргийн тусламжтайгаар нээлттэй байдаг. Бэлгийн хавьтлын үеэр эрэгтэй нь дур тавихад үрийн шингэн нь бэлгэвчийн дотор үлдэж , эр бэлгийн эсүүд умайн хүзүүгээр дамжин умайд орохоос хамгаална.
 
Бэлгэвчийг худалдан авах, хэрэглэх
    Зарим хүн анх бэлгэвч худалдан авахдаа ичиж зовдог боловч, өдөр болгон янз бүрийн хүмүүст бэлгэвч зардаг тул хэн бэлгэвч авах нь худалдагчид төдий л сонин биш шүү дээ. Тэр бүү хэл, эрэгтэй ,эмэгтэй хүний бие засах газарт хүртэл энэ нь байж байдаг. Олон төрөл, загварын бэлгэвч байдаг тул энэ талаар мэдээлэл авахад илүүдэхгүй бөгөөд ямар ч хүн эмнэлэгт очоод үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно. Бэлгэвчийг хэрхэн хэрэглэх талаар дадлага хийснээр хэрэглэхэд амархан байдаг бөгөөд эхний удаад өөрөө ганцаараа хийж үзэх хэрэгтэй. Охидын хувьд эрэгтэй бэлгэвчийг гадил жимс юм уу улаан лууванд углаж дасгал хийх хэрэгтэй. Эмэгтэй бэлгэвчийг бэлгийн хавьталд орохоосоо өмнө ямар ч үед үтрээнд байрлуулж болно.Харин эрэгтэй бэлгэвчийг зөвхөн шодой хөвчирсөн үед шодойд углана. Дур тавихаас өмнө шодойноос багавтар үрийн шингэн гойжиж болох учир эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийг аль алиныг бэлгийн хавьтлын өмнө байрлуулсан байх хэрэгтэй. Эрэгтэй бэлгэвчийг нэмэлт хамгаалалт болгон давхарлан хэрэглэж болохгүй, учир нь тэд бие биендээ үрэгдэж , үүнээс үүдэн урагдаж болзошгүй юм. Хэрэглэж дуусансаныхаа дараа цаасанд боож хаях хэрэгтэй ( жорлонд хийж болохгүй)  Шодойд үрийн шингэн үлдсэн байдаг тул даруй угаах хэрэгтэй бөгөөд угаахаас өмнө үтрээний ойролцоо байлгахгүйг хичээх хэрэгтэй. Бэлгэвчийг ганц л удаа хэрэглэх бөгөөд жирэмслэлт болон халдвараас хамгаалах боломжгүй болдог тул угааж, дахин хэрэглэж болохгүй.
 
Давуу болон сул талуу
    Бэлгэвч нь аюулгүй бэлгийн хавьтлын үр дүнтэй арга юм. Бэлгэвч нь ДОХ-ыг үүсгэдэг вирус зэрэг бэлгийн замын халдварт өвчний , халдвар авах болон дамжуулах эрсдэлийг бууруулна. Бэлгэвчтэй болгоомжтой харьцах хэрэгтэй бөгөөд шүдээрээ боодлыг задлах гэж байгаад хумсаараа , бөгжөөрөө урж гэмтээж болох юм. Үтрээнээс шодойгоо сугалан авах үедээ бэлгэвчийг гараараа барихгүй бол мултарч үлдэж болох юм. Эмэгтэй бэлгэвчийг хэрэглэж байхад шодой бэлгэвчийн гадуур орж , үтрээнд үрийн шингэн асгарч болзошгүй байдаг. Аль ч тохиолдолд тар даруй эмчид үзүүлж, жирэмслэхээс хамгаалах яаралтай арга хэрэглэх шаардлагатай болж мэдэх юм.
 
Саатуулах арга
    Диафрагм буюу өрцийг спермицидтэй хам хэрэглэдэг бөгөөд бэлгийн хавьтлаас өмнө үтрээнд байрлуулна. Үүнийг мөн умайн хүзүүний хаалт ч гэж нэрлэдэг. Эрэгтэй хүн дур тавих үед үрийн шингэн эмэгтэй умайн хүзүүний сувгийг тагладаг бөгөөд эр бэлгийн эсүүдийг спермицидтэй химийн бодис устгана.Үүнтэй төстэй нэгэн саатуулах хэрэгслийг умайн хүзүүний таглавч гэж нэрлэдэг.
 
Өрц ба умайн хүзүүний таглавч
    Жирэмслэлтээс хамгаалах энэ хоёр  төрлийн хэрэгслийг маш нимгэн резинээр хийсэн бөгөөд умайн хүзүүг таглах үүрэгтэй.Хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь өрц юм.Энэ нь 5-10 см диаметртэй,зөөлөн,уян хатан хөвөөтэй. Өрц болон умайн хүзүүний таглавч нь янз бүрийн хэмжээтэй байна.Харин эмч ,сувилагч нар хувь хүнд таарах зөв хэмжээтэй эсэхийг нягталж яаж хэрэглэхийг нь зааж өгнө.Өрц ба умайн хүзүүний таглавчийг гэр бүл төлөвлөлтийн кабинет болон эмчээс авах боломжтой.Эмийн сангаас авахдаа өөрт тохирох хэмжээг мэддэг байх шаардлагатай.Өрц болон умайн хүзүүний таглавчийг хөвөөнөөс нь хуруугаараа дэгээдэж гаргана.Үүнийг халуун ус,савангаар угааж ,цэвэрлэж,хатаагаад дахин хэрэглэж болдог.Тэгэхдээ гэрэлд харж ямар нэгэн нүх сүв гарсан эсэхийг шалгаж байх хэрэгтэй.Таарч тохирч байгаа эсэхээ 12 сар тутамд эмч,сувилагч нарт үзүүлж байх  хэрэгтэй.3 кг-аас илүү жин нэмэх юм уу эсвэл жин хасах,хүүхэдтэй болох,үр хөндүүлэх,дутуу төрөх зэрэг нь эмэгтэй хүний үтрээний хэмжээнд өөрчлөлт оруулж болох учраас шинэ диафрагм болон умайн хүзүүний таглавч хэрэгтэй.
 
Өрцийг яаж хэрэглэх вэ?
    Өрц болон умайн хүзүүий таглавчийг спермицидтэй хамт хэрэглэх ёстой.Өрцийг хэрэглэхдээ спермицидийг бүхэлд нь ,умайн хүзүүний таглавчийг хоёр талд нь ( гэхдээ хөвөөнд нь биш) түрхэж хэрэглэнэ.Өрц болон умайн хүзүүний таглавчийг бэлгийн хавьталд орохоос өмнө хэдийд ч хийж болох бөгөөд харин бэлгийн хавьтлын яг өмнө нь бага зэргийн спермицидийг нэмж хийх хэрэгтэй.Өрц болон умайн хүзүүний таглавчийг бэлгийн хавьтлын дараа үтрээнд эр бэлгийн эс үлдэж,умайд орохоос сэргийлж,дор хаяж зургаан цаг байлгах хэрэгтэй.Дахин давтан бэлгийн хавьтал хийх бүрт хэдийгээр өрц болон умайн хүзүүний таглавчийг авах шаардлагагүй ч гэсэн нэмэлт спермицид хийж байх нь зүйтэй.
 
Найдвартай байдал
    Хэрвээ болгоомжтой хэрэглэх юм бол өрц болон умайн хүзүүний таглавч нь 98 хувийн үр дүн үзүүлдэг бололвч анхаарамж муутай хэрэглэсэн тохиолдолд энэхүү найдвартай байдал 85 хувь хүртэл буурах магадлалтай. Спермицид дангаараа жирэмслэлтээс хамгаалах үр дүнтэй арга гэж тооцогддоггүй.
 
Өрцийг тавих нь
    Өрцийг резинээр хийнэ.Үүнийг үтрээнд умайн хүзүүг таглахаар байрлуулдаг.Ингэснээр эр бэлгийн эс умайд орохгүй гэсэн үг юм.Эр бэлгийн эсийг устгадаг химийн хольцтой спермицидийг өрцтэй хамт хэрэглэнэ.

   1. Гараа угаагаад өрцийг савнаас нь гарга.Үтрээний хэмжээгээр хавчиж,долоовор хуруугаараа сунамтгай хөвөөг нь тогтоон барь.
   2. Спермицидийг 3 см урттайгаар шахаж өрцийн хоёр тал,хөвөөнд түрхэнэ.Энэ нь гулгамтгай болж барихад хэцүү болно.
   3. Өрцийг хөвөөг үтрээнд аль болохоор гүн орохоор хий.Чиглэл нь тампон байгаатай адил байна.
   4. Өрцийг байрлуулмагц диафрагм нь умайн хүзүүний уян хатан хөвөөг нь таглана.Өрц умайн хүзүүг тагласан эхэсийг гараараа шалгана.Энэ үед умайн хүзүү нь яг л хамрын үзүүр шиг мэдрэгдэнэ.

Хордлогот шокын хам шинж
    Хэдхэн жилийн өмнө сайн шингээдэг тампон хэрэглэж байсан зарим эмэгтэйд одоо энэ нь худалдаанд байхгүй хордлогот шок гэдэг маш аюултай өвчин үүсч байжээ. Тампоныг ойр ойрхон солихгүй байснаас үтрээнднян үүсэх нөхцөл бүрддэг . Энгийн тампон, өрц, умайн хүзүүний таглавчийг хэрэглэхэд ийм эрсдэл байхгүй. Тампоныг үтрээнд хамгийн удаан байлгах хугцаа нь зургаан цаг.
 
Умайн хүзүүний таглавчийг тавих
    Энэхүү таглавч нь бөмбөгөр хэлбэртэй бөгөөд өрцөөс жижигхэн. Энэ нь умайн хүзүүг тагалж байралдаг. Спермицидийг умайн хүзүүний таглавчны дотор нь түрхдэг боловч умайн хүзүүг таглахад нь нөлөөлж болох учраас хөвөөнд нь түрхдэггүй. Бусад аргуудын адилаар зөв хийж сурхын тулд дадлаг хэрэгтэй.
 
Давуу болон сул талууд
    Өрц болон умайн хүзүүний таглавч нь бэлгийн хавьтлын үед л зөвхөн хэрэглэгддэг төдийгүй эмэгтэй хүнийг умайн хүзүүний хавдар болон зарим төрлийн бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлнэ. Тэдгээрийг хэрэглэснээр хэдийгээр давсагны үрэвсэл нэлээд элбэг тохиолддог ба резинээс харшил өгч болох боловч эрүүл мэндтэй холбоотой өөр бэрхшээл гарахгүй.Эмэгтэй хүн хэрэв бэлгийн хавьталд орхоор төлөвлөж байгаа бол өрц болон умайн хүзүүний таглавчийг биедээ байнга авч явах ёстой. Эдгээр хэрэгслийг зөв хийж сурхад бас туршлага хэрэгтэй. Зарим хүн спермицидийг заваан, нялцганасан гэж дургуйцдэг. Өрц болон умайн хүзүүний таглавчийг бэлгийн хавьтал хийсний дараа зургаан цагаас илүү байлгаж болохгүй. Үтрээнд 24 цаг түүнээс илүү хугцаагаар байлгасан танпон ч юм уу юу ч байсан хордлогот шокын хам шинж гэж нэрлэгддэг аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг.
 
Спермицид хэрэглэх нь
    Ихэнх спермицид нь эр бэлгийн эс төдийгүй ХДХВ зэрэг бэлгийн замын олон төрлийн өвчин үүсэгдэг биетүүдийг устгадаг химийн бодис юм. Тэд дангаараа тийм ч үр дүнтэй байдаггүй.Бэлгийн хавьтлын дараа спермицидийг урсгаж, угаахаас болгоомжилж зургаан цаг хэртэй усанд орохгүй байх нь дээр.Гэхдээ шүршүүрт орох нь хавьгүй дээр. Спермицид нь олон янзын хэлбэртэй байдаг. Тухайлбал, зөөлөн сэвсгэр, үтрээнд ороод уусдаг үтрээний лаа, диафрагмд түрхдэг тос, гель, савнаас үтрээнд шахаж хэрэглэдэгхөөс, үтрээнд байрлуулдаг хальс зэрэг болно. Эдгээрийг эмийн сан, гэр бүл төлөвлөлтийн кабинетаас авах боломжтой.
 
Зөөлөн сэвсгэр спонж
    Спонж нь зөөлөн, дугуй, 5см хэртэй өргөн, спермицид шингээсэн хөөсөнцөр юм. Умайн хүзүүг тагладаг тал нь хонхорхой, нөгөө тал нь татаж гаргах оосортой. Хэрэглэхийн өмнө спермицидийг тодруулахийн тулд усаар норгоно. Тэгээд хонхорхой талаар нь үтрээний амсар руу түлхэнэ. Хонхорхой хэсэг нь умайн хүзүүнд таардаг. Спонж нь 24 хүртэл цагийн турш үйлчилдэг бөгөөд бэлгийн хавьталд орсны дараа зургаан хэртэй байлгах хэрэгтэй. Оосроос нь татаж гаргана. Дахин хэрэглэх  боломжгүй.
 
Ямар спермицдийг хэрэглэх вэ?
    Хөөсөнцөр нь байгаа цагт 24 цагийн дотор хэдэн удаа бэлгийн хавьталд орхоос шалтгаалахгүйгээр үйлчилгээ хэвээр байна. Энэ нь хэдийгээр ганц хоногийн турш хэрэглэдэг боловч бас нэлээд үнэтэй. Олон эмэгтэйчүүд цүнх, хэтэвчинд нь багтхуйц авсаархан спермицидийг хэрэглэх дуртай байдаг.
 
Найдвартай байдал ­
    Ерөндөг нь 98-аас илүү хувийн найдвартай. Үргүй болгох мэс заслын дараа эмэгтэйн сарын тэмдэг нэгэнт ирсэн нөхцөлд эмэгтэй хүний хувьд 100 хувийн найдвартай бөгөөд харин эрэгтэй хүний хувьд эр бэлгийн эс нь гуурсан хоолойноос гадагшлахад нэлээд хэдэн сар болох нь бий. Биологийн аргыг зөв хэрглэж чадах юм бол 80-98 хувийн найдвартай.
 
Ерөндөгийг байрлуулсан байдаг
    Ерөндөгийг суурьт үтрээ рүү бага зэрэг цухуйсан хоёр нарийн утас залгаатай байдаг. Эмэгтэй хүн гараа үтрээндээ оруулж утсыг мэдэрч ерөндөг байрандаа байгаа эсэхийг шалгаж болно.
 
Бусад арга
    Жирэмслэлтээс хамгаалах бусад төрлийн хэрэгслүүд байдаг боловч залуу хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй гэж үздэг. Эдгээр нь ерөндөг байнгын цэвэршүүлэлт мөн биологийн аргуу юм. Жирэмслэлтээс хамгаалах яаралтай хэрэгслийг хэрэглэж болох боловч байнгын арга биш.
 
Ерөндөг
    Ихэнх ерөндөг нь 2-4 см урттай, үзүүртээ зэс утастай пластик зүйл байдаг. Ерөндөг нь ихэнх эр бэлгийн эс эм бэлгийн эстэй нийлэхээс хамгаалах, заримдаа үр тогтсон өндгөн эс умайд байрлахаас сэргийлдэг. Тусгай багажаар мэргэжлийн эмч ерөндгийг умайд байрлуулдаг. Энэ нь 5 жилийн турш байж болох ба шаардлагатай үед мэрэгжлийн эмчээр авахуулна. Ерөндөг нь химийн бодис биш бөгөөд бэргийн хавьтал хийхэд саад болохгүй төдийгүй тавьсан цагаасаа эхлэн үүргээ биелүүлж эхэлдэг. Ерөндөг нь үргүйдэлд хүргэж болох ба умай болон умайн гуурсан хоолойн дахь бэлгийн замын халдварын эрсдэлийг өндөрсгөдөг.Энэ нь залуу эмэгтэйчүүдэд тохиромжгүй гэж үздэг гол шалтгаан юм. Сарын тэмдэг ихээр ирж болзошгүй бөгөөд энэ нь ерөндгийг нааш нь гаргах боломжтой учир Умайн хүзүүп утасны үзүүр мэдрэгдэх тоолондэмчид үзүүлж байх нь зүйтэй. Ерөндөгийн суурьт үтрээ рүү бага зэрэг  цухуйсан хоёр нарийн утас залгаатай байдаг. Эмэгтэй хүн гараа үтрээндээ оруулж утсыг мэдэрч ерөндөг байрандаа байгаа эсэхийг шалгаж болно
 
Яаралтай аргууд
    Яаралтай буюу бэлгийн хавьтлын дараахь жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл. Дараахь өглөөний эмийг эмэгтэй хүн бэлгийн хавьталд орсныхоо дараахан жирэмсэлчихсэн байж магадгүй гэсэн үедээ хэрэглэдэг. Түүнчлэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхээ мартсан, бэлгэвч нь тохиолдлоор урагдаж, сугарсан, эмэгтэй бэлгийн хавьталд орохоор төлөвлөөгүй байсан болон бэлгийн хүчирхийлэлд өртөх зэрэг тохиолдлуудад хэрэглэдэг. Ийм нөхцөлүүдийн үед 72 цагийн дотор эмчтэйгээ юм уу гэр бүл төлөвлөлтийн кабинеттэй холбоо барих хэрэгтэй. Хоёр ширхэг эмийг яаралтай уух бөгөөд 12 цагийн дараа дахин хоёрыг ууна. Эдгээр эм нньэмэгтэй дааврын тэнцвэрийг өөрчилж, өндгөн эс гадагшлах болно үр тогтоохоос сэргийлнэ. Бие өвдөх, бөөлжис хүрэх зэрэг зовиур мэдрэгдсэн ч энэ нь дахин эм уух ёстой гэдгийг сануулж байгаа хэрэг юм. Энэ арга нь 95-99 хувийн найдвартай. Ахимаг насны эмэгтэйчүүдэд тохиромжтой бас нэг арга нь хамгаалалтгүй бэлгийн хавьтлаас хойш 5 хүртэл хоногийн дотор ерөндөг тавих арга юм. Энэ нь үр тогтсон өндгөн эс умайн зөөлөн эдэд бэхлэгдэн тогтохоос сэргийлж байгаа хэрэг юм. Ерөндөгийг дараагийн сарын тэмдэг ирэх үед авна. Энэ нь бараг л 100%-ийн үр дүнтэй арга бөгөөд дааврын аргыг хэрэглэх хугацаа өнгөрсөн болон эмэгтэй эстроген ууж чадахгүй нөхцөлд тохиромжтой байдаг.
 
Үргүй болгох арга
    Эрэгтэй хүнийг үргүй болгохдоо үрийн сувгйиг таслах мэс ажилбар хийнэ.Ингэснээр эр бэлгийн эс шодойноос үрийн шингэний хамт гарахаас сэргийлнэ. Харин эмэгтэй хүнийг үргүй болгох арга нь умайн гуурсан хоолойг таслах буюу боох замаар хэрэгжих бөгөөд ингэснээр өндгөн эс умайд нэьтрэн орохоос хамгаална. Аль аль нь хүний бэлгийн сонирхол , таашаалд нөлөөлөхгүй. Эрэгтэй хүн дур тавихдаа эр бэлгийн эсгүй үрийн  шингэнээ цацан гарагх л болно, эмэгтэйн сарын тэмдэг ирсээр л байх болно. Ийм төрлийн мэс ажилбар хийлгэх нь байнгын үргүйдлийг үүсгэх учир дахин сэргээх боломж туйлын бага. Эмч нар ихэвчлэн өөрсдийн хүссэн тооны хүүхэдтэй болсон 30-аас насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст энэ мэс ажилбарыг хийдэг.
 
Салиа шинжлэх арга
    Салианы өөрчлөлт нь өндгөн эс гадагшлах нэг шинж болдог. Үтрээнээс гарч байгаа цагаан юмыг эрхий хуруу болон долоовор хуруугаараа хавчин сунгаж өнгө байдлыг харж болно. Сарын тэмдэг ирсний дараахан салиа нэг их гарахгүй. Хэдэн өдрийн дараа салиа нэлээд мэдэгдэхүйц , өтгөн, наалдамхай, үүлэрхэг өнгөтэй болно. Өндгөн эс гадагшлахын өмнөхөн буюу дараа нь салиа илүү их үзэгддэг бөгөөд энэ нь маш их тунгалаг, сунамтгай,яг  л өндөгний цагаан шиг байдаг.
 
“Анхааралтай байх” буюу гадуур тавих
    Бэлгийн хавьтал хийж байснаа зогсоох буюу гадуур нь тавих гэдэг нь эрэгтэй дур тавихын өмнөхөн шодойгоо үтрээнээс сугалахыг хэлнэ. Гэхдээ энэ нь төрөлтийг зохицуулах үүднээс тийм ч найдвартай арга биш, учир нь дур тавихын өмнөхөн бага ч гэсэн эр бэлгийн эс гадагшилсан байдаг.Жирэмслэлт явагдахад ганцхан л эр бэлгийн эс хангалттай.Энэ аргын бас нэг сул тал нь хэрэглэхэд тийм ч амар биш төдийгүй , хосуудын аль алинд нь таатай, тааламжтай байдаггүй.
 
Хууль зүй ба жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл
    Өсвөр насныхан хэдэн наснаасаа эрүүл мэндийн талаар хувийн нууцыг нь хадгалсан зөвлөгөө авч болох эсэхийг улс бүр өөрийн хуулиар тогтооно.16 настай бол хувийн нууцаа хадгалахыг шаардах эрхтэй.Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаархи зөвлөгөө болон жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдийг өрхийн эмчтэйгээ уулзах дургүй хүмүүст сургууль,эмнэлгээс үнэгүй олгодог.Тогтоосон насанд хүрсэн өсвөр насныхан ямарч төрлийн жирэмслэлтээс  хамгаалах хэрэгсэл худалдан авахад эцэг,эхийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.