62.jpg


Ясны үений үрэвсэл Остеоартрит

 

Насжилтийн явцад мөгөөрсний чийгшил нь багасан, нимгэрэн элэгдэж ясны үе хучлагагүй болж гэмтсэнээс үений үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгддэг.

 

Нас ахих тусам бид бүгд бие махбодийн “элэгдэлд” орж байдаг.

 

“Остео” нь ясны харин “Артрит” нь үе мөчний үрэвсэл гэсэн утгатай. Ясны төгсгөлийг хучиж байгаа мөгөөрс нь ясны төгсгөлүүдийг хоорондоо хавиралгүй гулгах нөхцлийг бүрдүүлэхээс гадна ачаалал өгөх үед доргилт багасгагчийн үүрэг гүйцэтгэнэ. Үеийг ороодог синовиум хэмээх уутанцар нь мөгөөрсний гадаргууг “тослох” маягаар гулгамтгай байлгах шингэнийг ялгаруулж өгдөг.

 

Остеоартритийн үед мөгөөрсний бүтэц нь настай холбоотой элэгдэж, жил ахих тусам нимгэрсээр хучлаггүй болж эхэлсэн яс үрэгдэн гэмтлээ нөхөхийн тулд урган зузаарч бидний хэлж заншсан “яс ургах” эмгэг үүсдэг.

 

Остеоартритийн шинж тэмдэг

Үе хавдаж өвдөх, хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэх, хөших, хөдөлгөөн хязгаарлагдах буюу үеэр хөдлөхөд шаржигнаж дуугарах шинж тэмдэг илэрдэг. Эдгээр зовиурууд хүйтэн, чийглэг уур амьсгалд илүү хүндэрдэг. Үенүүд маш эмзэглэлтэй болохын зэрэгцээ ясны төгсгөл үеэнд суух байрлал өөрчлөгдсөний улмаас үений хэлбэр, гар хуруу, өвдөгний хэлбэр өөрчлөгдөж булдруутай мэт болж хэлбэрээ алддаг. Остеоартрит даамжрахын хэрээр, өртсөн үенүүдийн завсраар илүүдэл шингэн хурснаас эсвэл үеүүдийн ирмэгээр шинэ яс ургасны улмаас үрэвссэн үенүүд хавагнаж эхэлдэг. Үеийг тойрон байршиж байгаа булчингууд хөдөлгөөний хязгаарлалтын улмаас нимгэрэх хирээр үеүүд нь томорсон мэт харагддаг. Нурууны остеоартритын үед нурууны нугалам хоорондох үеүүд үрэвсэлд өртөгддөг. Нурууны ясны үеүүдийн өөрчлөлтийн улмаас нурууны гол ясны тэнхлэгт тэнцвэр алдагдан тулгуур холбоос болон булчингууд агшиж мэдрэл дарагдан бүгд нийлээд нурууны маш хурц өвдөлт болон хөшүүн байдлыг үүсгэнэ.

 

Яах хэрэгтэй вэ

Хэрэв та артриттай бол аль болох хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Зарим хүмүүс илүү хөдөлгөөн өвдөлт болон хөшүүн байдлыг хүндрүүлэхээс болгоомжилж хөдөлгөөнөө хязгаарладаг. Гэвч ташаа болон өвдөгний остеоартритийн үед идэвхтэй хөдөлгөөнтэй байж л эмчилгээ болдог. Дасгал хийх нь өвдөж байгаа үед хэцүү боловч хүн хөдөлгөөнгүй байх тусам жин нэмэгдэж, үений гэмтэл даамжирдаг. Усанд сэлэх нь хамгийн шилдэг арга бөгөөд энэ хөдөлгөөнт хэлбэр нь үе мөчинд ачаалал өгөлгүйгээр үений хөдөлгөөнт байдлыг хадгалж чаддаг. Глюкозамин буюу загасны тосыг өдөрт 1500мг хэрэглэх. Омего-3 тос нь салмон, хар замаг, хулд загас зэрэг загасанд агуулагддаг ба эдгээр нь үе мөчийг эрүүл байлгахад сайнаар нөлөөлнө.

 

Мэргэжлийн эмчийн зөвлөгөө, оношлогоо, эмчилгээ хэзээд оновчтой сонголт байх болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа учраас энд дурьдах нь илүүц болох бизээ.

 

“Ёнсей Эс” эмнэлэг

Хаяг: Метроны 7-р шугам Нунхёнь ёог /732/, 2-р гарц

Facebook хаяг: www.facebook.com/ysskh

E-mail: sky@ysskh.com

Утас: +82-2-2156-7168  /  +82-10-7677-5919