Резинэн тоглоом бүү сонгоорой

Резинэн тоглоомууд тодорхой хэмжээний температурт халахаар уян хатан чанараа алдан хатуурах юм уу, зөөлрөх байдалтай болчихдог. Та хүүхдийнхээ тоглоомыг гэнэт хурааж авч сэтгэлийн хямралд оруулах хэрэггүй. Үүний оронд, шинэ сонирхолтой тоглоом бэлэглэх хэрэгтэй. Ер нь хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчид стандартын хэмжээнд тохирсон хүнд металл агуулаагүй тоглоом худалдаалах ёстой гэдэг. Гэтэл сүүлийн үед чанар муутай, элдэв найрлага бүхий хүний биед хортой материалаар хийсэн тоглоом олширсон тул эцэг эхчүүд сонголт хийхэд хүндрэлтэй байж болох.

Иймэрхүү тоглоомыг хүүхэд амандаа үмхэх юм уу, хазаж болохгүй. Учир нь, резинэн тоглоом нянгийн болон мөөгөнцрийн эсрэг бодисыг хүчтэй бодис шингээсэн байдаг тул хүүхдийн арьсанд болоод салст бүрхүүлд харшлын урвал үүсгэж болзошгүй гэнэ.

Үүнээс гадна, импортоор оруулж ирж байгаа тоглоомууд нитроны бодис агуулдаг учир ямар нэгэн байдлаар хүүхдийн ходоодонд орсон тохиолдолд шарх үүсгэх аюултай юм байна.