Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд наркологийн кабинетын нээлт боллоо. "Глобаль" сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд хар тамхи, мансууруулах бодис, архи хэрэглэдэг эрсдэлт бүлгийн хүмүүст эрүүл мэндийн болон урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд тус наркологийн кабинет нээжээ.

Цаашид дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн наркологийн кабинетын үйл ажиллагааг өргөжүүлэх, эмзэг бүлгийнхэнд ээлтэй үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээг төлөвлөсөн байна. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, "Глобаль" сангийн ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Р.Ягаанцэцэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү, орлогч дарга Д.Атармаа оролцлоо.