2011 онд байгуулагдсан Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлгийн Хавдрын төв нь өвчтөн болон асран хамгаалагчийн ая тухтай байдлын төлөө нарийвчилсан систем болон хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулснаар хорт хавдрын эмчилгээнд шинэ түүхийг бичиж байна.

Зоорийн 5 давхар, дээш 18 давхар Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлгийн Хавдрын төв нь хувийн их сургуулиудын эмнэлгүүдээс  хамгийн анх Солонгос улсаас магадлан итгэмжлэгдсэн бүс нутгийн хорт хавдрын төвөөр сонгогдсон юм. Хорт хавдартай өвчтөнийг илрүүлж бүртгэх, эмчилгээтэй холбоотой системийг бий болгож бүс нутгийн эмчилгээний сүлжээг сайжруулахын зэрэгцээ хорт хавдар бүрийн эмчилгээ нь улсын дундажаас давсан сайн үр дүнтэй үзүүлэлтийг харуулж байна. Мөн мэргэжлийн хөтөч орчуулагч 24 цагаар ганцаарчилсан зөвлөгөө өгч байгаа бөгөөд смарт техник хэрэгслийг ашиглан эмч мэргэжилтэнтэй холбогдох боломжтой. Хөхний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдар, умайн хорт хавдар зэрэг эмэгтэйчүүдийн хорт хавдрын төвийг сайжруулж, хорт хавдрын эмчилгээний мэргэжлийн байдлыг өндөрсгөж байгаа билээ.

Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлгийн Хавдрын төв нь хорт хавдрын эмчилгээний зөвлөл, эмчилгээний олон тасгууд хамтран ярилцаж тухайн өвчтөнд тохирсон хамгийн оновчтой эмчилгээний аргыг сонгон хийдэг.

Монгол дахь салбар оффис
Хаяг : БЗД, 15-р хороо, 13-р хороолол, автобусны буудлын урд байрлах “Престиж” төв, 2 давхарт 202 тоот
Утас : 7000-3213, 96009285, 99950558
Имэйл : mgl@gilhospital.com
Веб сайт : http://foreigner.gilhospital.com/mn_main.html
Facebook : https://www.facebook.com/gmc.int