Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэг


Бүдүүн шулуун гэдэсний хавдар, уушигны хавдрын мэс заслыг сайн хийдэг 1 дүгээр зэрэглэлийн эмнэлэг

Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэг нь 2014 оны 12 сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын хяналтын үнэлгээний газраас гаргасан “Бүдүүн шулуун гэдэсний хавдар болон уушигны хавдарын тохиромжтой байдлын үнэлгээ”-нд дээрх хоёр төрлөөр 1 дүгээр зэрэглэлд шалгарсан юм. Энэ удаагийн шалгаруулалт нь 2013 онд Качон их сургуулийн “Кил” нэгдсэн эмнэлэгт бүдүүн шулуун гэдэсний хавдар болон уушигны хавдрын мэс засалд орсон өвчтөнүүд дээр тулгуурлан мэргэжлийн боловсон хүчин байгаа эсэх, оношлогоо болон бүртгэлийн үнэн зөв байдал, өвчтөнд мэс заслын талаарх мэдээлэл өгөх, эмэн эмчилгээний арга, туяа эмчилгээ /явц/, эмнэлэгт хэвтэгсдийн дундаж тоо, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн дундаж төлбөр, мэс засал хийлгэсэн өвчтөний нас баралтын хувь гэх мэт үзүүлэлтийг нэгтгэн дүгнэсэн юм. Качон их сургуулийн “Кил” нэгдсэн эмнэлэг энэ бүх шалгуурт тэнцэж, хамгийн дээд зэрэглэл болох 1 дүгээр зэрэглэлд шалгарлаа. Энэ жилийн анхны шалгаруулалтанд шалгарсан уушигны хавдрыг оруулвал Качон их сургуулийн “Кил” нэгдсэн эмнэлэг нь бүдүүн шулуун гэдэсний хавдар, уушигны хавдар, хөхний хавдар гэх мэт бүх үзүүлэлтээрээ 1 дүгээр зэрэглэлд шалгарлаа. Бүдүүн шулуун гэдэсний хавдар нь 3 жил, хөхний хавдар 2 жил дарааллан 1 дүгээр зэрэглэлд шалгарснаар “ХАВДРЫН МЭС ЗАСАЛ САЙН ХИЙДЭГ” гэдгээ батлан харууллаа.


БНСУ-ын Качон их сургуулийн Кил нэгдсэн эмнэлэг
Монгол дахь салбар оффис
Хаяг : БЗД, 15-р хороо, 13-р хороолол, 13-н автобусны буудлын урд байрлах “Престиж” төв, 2 давхарт 202 тоот
Утас : 7000-3213, 96009285
Имэйл : mgl@gilhospital.com
Веб сайт : http://foreigner.gilhospital.com/Mongolia/
Facebook : https://www.facebook.com/gmc.int