Үргүйдлийн үндсэн шинжилгээ

 

Үргүйдэл гэж юу вэ?

Гэр бүлийн хосууд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаатай байгаа боловч 1 жилийн дотор жирэмслэхгүй бол үргүйдэл гэнэ.Үргүйдлийг эмчлэх, амжилттай жирэмслэх эмчилгээний цаашдын явцыг тодорхойлоход нөлөөлөх чухал хүчин зүйл бол үргүйдлийн шалтгаан болон хугацаа, эмэгтэйн нас юм.Үндсэн шинжилгээ өгсний дараа оношлогоондоо тохирсон эрчимтэй эмчилгээ хийлгэснээр амжилттай жирэмсэлж эх хүн болох баярт мөчийг та угтах болно.

 

1.Үндсэн шинжилгээ (Routine Lab)

. үргүйдлийн шинжилгээний эхний өдөр авах

. цус, биеийн дархлаа, шээсний шинжилгээ

. үржлийн эрхтний өвчний шинжилгээ

 

2.Нөхрийн үрийн шингэний шинжилгээ (Semen analysis)

.Бэлгийн хавьталд орохгүй 2~3хоногийн дараа үрийн шингэн өгөх

.эр эсийн хөдөлгөөн, хэмжээ,хэлбэрийг микроскопын аргаар шалгаж жирэмслэх боломжтой эсэхийг оношлох

 

3.Дааврын шинжилгээ (цусаар)

. FSH, LH, E2, PRL, TSH : сарын тэмдэг ирж эхэлснээс 2~4дэх өдөр хийнэ.

.сарын тэмдэг зогсох,сарын тэмдэг тогтвортой бус ирэх, үр хөврөл явагдахгүй байх, өндгөвчний үйл ажиллагааны өөрчлөлтийг шалгах

 

4.Умайн гуурсан хоолойн зураг(Hysterosalpingography)

.сарын тэмдэг дууссанаас 2~3хоногийн дараа

.умайн төрөлхийн гажиг, наалдац

.үрийн сувгийн бөглөрсөн эсэхийг шалгах

 

5.Овуляци явагдах үеийн Эхо шинжилгээ(Ultrasonography)

.өндгөвчинд эм эс өсч үржихээс авхуулаад боловсорч гадагшлах хүртлэх процессыг эхогоор хянах

.Өндгөн эс гадагшлах өдрийг нарийн тогтоож бэлгийн хавьталд орох юмуу эсвэл умайн дотор зохиомол үр суулгалт хийснээр жирэмслэлтийн магадлалыг өндөрсгөхөд тустай бөгөөд үр шилжүүлэн суулгахаар бэлдэж байгаа хүний хувьд өндгөн эс авхуулах өдрийг тогтооход тустай.

 

6.Умайн салстын биопсийн шинжилгээ(Endometrial biopsy)

.сарын тэмдэг ирэхээс 2 өдрийн өмнө

.умайн салстын үрэвсэл гэх мэт умайн салстын орчин болон шар биеийн байдлыг дүгнэж үр хөврөл явагдахад тохиромжтой эсэхийг шинжлэх.

 

7.Умайн хөндийн дурангийн шинжилгээ(Hysteroscopy)

.сарын тэмдэг ирж дууссанаас 2~3хоногийн дараа

.умайн үрийн сувгийн зураг авалтаар умайд өөрчлөлттэй гарсан тохиолдолд оношлогоо болон эмчилгээ хийхийн тулд хийгддэг шинжилгээ.

 

8.Хэвлийн хөндийн дуран оношлогоо(Laparoscopy)

.сарын тэмдэг ирж дууссанаас 2~3хоногийн дараа

.дуранг ашиглан хэвлийн хөндийг шууд нүдээрээ харж шалган үргүйдлийн шалтгааныг шинжилдэг арга

.шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл хугацаа удааширсан тохиолдолд

. умайн үрийн сувгийн зураг авалтаар үрийн сувгийн бөглөрөлттэй юмуу наалдацтай гарсан тохиолдолд

.шинжилгээ өгсний дараа 2-3цагийн дараа гэртээ харьж болно.

 

Зохиомол үр суулгалт

1.Зохиомол үр суулгалт

Зохиомол үр суулгалт буюу умайд эр эс суулгах ажилбар нь өндгөн эс боловсрох үеэр бэлтгэгдсэн эр эсийг умайн дотор очих гуурсаар дамжуулан тарих аргаар эхийн биед өөрөөрөө үр хөврөл явагдаж жирэмсэн болоход тусалдаг ажилбар юм.

Уг аргыг байгалийн жамаар эм эс боловсрох мөчлөг болон өндгөн эс сэдээх аргын аль алинтай нь хослуулан хийж болдог.

2.Хэнд хийх вэ?

.үргүйдлийн хүнд шалтгаан 2талын үрийн суваг битүүрэлтэй,эрэгтэйн хүнд түвшний үргүйдэл, эндометриозын хүнд шат/-аас бусад доорх шалтгаантай өвчтөнд хийж болно. Үүнд:

.шалтгаан тодорхой бус үргүйдэл

.хөнгөн шатны эрэгтэйн үргүйдэл

.өндгөн эс боловсрох саатлын шалтгаантай үргүйдэл

.хөнгөн шатны эндометриозтой хүн

.умайн хүзүүүний үрэвсэлтэй хүн

3.Үр суулгалтад бэлтгэх явц

. м эзлын товлосон цагаас 2цагийн өмнө эмчлүүлэгчийн нөхөр эмнэлэгт ирж үрийн шингэнээ өгнө.

.лабораторт нөхрийн өгсөн үрийн шингэнээс хамгийн хөдөлгөөний идэвх сайтай эр эсийг ялган авч хөдөлгөөний чадавхийг нь илүү идэвхжүүлж зохиомлоор үр суулгах зориулалтын катетерт байршуулна.

.зохиомлоор үр суулгалтын үед өвдөлт бараг мэдрэгддэггүй учраас мэдээгүйжүүлэг хийх шаардлагагүй.

4.Үр суулгалт ба мэс ажилбар хийх явц

.мэс заслыг амбулторийн үзлэгийн өрөөнд хийх ба умайн хүзүүгээр дамжуулан зохиомлоор үр суулгах зориулалтын нарийхан катетерийг умайн хөндийд оруулж бэлтгэгдсэн эр эсийг умайд суулгана.

.мэс ажилбарын дараа 5~10минут орчим хэвтэж амарсны дараа эргээд хэвийн амьдралын хэв маягт орж болох бөгөөд доошоо юм гарах ч юмуу бэлгийн хавьталд орох зэрэг нь мэс ажилбарын үр дүнд ямар нэг нөлөө өгөхгүй.

.Мэс ажилбарын дараа 2дахь долоо хоногт жирэмсэн эсэхийг шалгах ба сарын тэмдэг түрүүлж ирсэн ч жирэмсэн эсэхийг шалгах нь чухал юм.

 

Үр шилжүүлэн суулгах ажилбар

 

Хуруу шилний хүүхэд /гадна орчинд үр тогтоон умайд суулгах мэс ажилбар/

Хуруу шилний хүүхэд мэс ажилбар/IVF/ гэдэг нь эмэгтэйн өндгөвчнөөс гүйцэд боловсорсон өндгөн эсийг гарган авч тусгай гарган авсан эр эстэй нэгтгэн хуруу шилэнд суулган 2-5хоног үрслүүлсний дараа тогтсон үр хөврөлийг эхийн умайд суулгаж жирэмслүүлдэг арга юм.

Хэнд хийх вэ?

Үрийн сувгийн шалтгаантай үргүйдэл/үрийн сувгийн бөглөрөл, гуурсан хоолойн наалдац/

Эрэгтэй үргүйдэл

Шалтгаан тодорхойгүй үргүйдэл

Эндометриоз

Зохиомлоор үр суулгалт давтан амжилтгүй болсон тохиолдолд хийнэ.

Үр шилжүүлэн суулгах ажилбарын дараалал

1.Өндгөвчнөөс өндгөн эсийг сэдээх буюу өндгөн эс боловсрох үеийн шинжилгээ

Дааврын тариаг тарьж олон тооны өндгөн эсийг үүсгэнэ. Өндгөн эс олноор үүсгэн гаргаж авснаар жирэмслэх магадлалыгнэмэгдүүлдэг. Тухайн өвчтний өөрийн биеийн онцлог(нас, өндгөвчний үйл ажиллагаа, өмнөх өндгөвчийг сэдээх эмчилгээний үр дүн) зэргээс хамаарч тариа тарих аргыг шийдвэрлэнэ. Үүнд:

1.Богино хугацааны арга

Сарын тэмдгийн 2-3дах өдрөөс эхлэн өндгөвчийиг сэдээх тариаг хийж эхэлнэ.Сарын тэмдгийн 6-дахь өдрөөс эхлэн 2-3хоногийн зайтайгаар Эход харж өндгөн эс боловсрох байдлыг ажиглана. Өндгөн эсийн боловсрох байдлаас хамаарч сарын тэмдгийн 6-7 дах хоногоос өндгөн эсийг жигд хэмжээгээр боловсруулах үйлчилгээтэй тариаг зэрэгцүүлэн хийж эхэлнэ. Өндгөн эс боловсорч гүйцсэний дараа өндгөвчийиг хэт өдөөх тариаг хийж эхэлнэ.

2. Урт хугацааны арга

Сарын тэмдэг ирэхээс 7-10хоногийн өмнөөс эхлэн хэвлийн хэсэгт тариа тарьж эхэлнэ. Энэ тариа нь эмэгтэй хүний биеийн доторх гормоныг барьж,өндгөн эсийн боловсролтыг түр зогсоодог үйлчилгээтэй. Сарын тэмдэг эхэлсэн 3дах өдрөөс өндгөвчийг сэдээх тариаг хийж эхэлнэ. Үүний хажуугаар өмнө нь хэвлийн хэсэгт тарьж байсан тарианы дозыг тал хэмжээгээр багасгаж үргэлжлүүлэн тарина. Үүний дараах шат нь богино хугацааны аргатай адилхан явагдана.

2.Өндгөн эс болон эр бэлгийн эсийг гаргаж авах

Өндгөвчийг сэдээх үйл явцын дараа өндгөвчийиг хэт өдөөх HCG тариаг тарьж 36 цаг болсны дараа өндгөн эсийг гарган авах ажилбарыг хийнэ. Ингэхдээ унтуулж мэдээ алдуулсаны дараа нарийхан утсан эхог ашиглан өндгөн эсийг гарган авна. Мэдээ алдуулалттай учраас өндгөн эс гарган авах ажиллагааны явцад өвдөлт байхгүй бөгөөд ажиллагаа дууссаны дараа1 цаг орчим сэргээх өрөөнд хэвтэж амарч байгаад гэртээ харьж болно. Өндгөн эсийг гаргаж авсан өдрөөс эхлэн саванд үр сайн тогтоход туслахуйц үйлчилгээтэй дааврын эм хэрэглэнэ.

Өндгөн эс гаргаж авсан өдөр эр бэлгийн эсийг (тусгай өрөөнд) мөн гаргаж авна.

Мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гаргаж авах

Үрийн шингэний суваг төрөлхийн гэмтэлтэй, үрийн шингэний суваг битүүрэлтэй, үрийн сувгийг сэргээх мэс засал амжилтгүй болсон тохиолдолд хөнгөн мэдээ алдуулан мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гарган авч үр шилжүүлэн суулгалт хийх боломжтой.

3. Гадны орчинд/Хуруу шилэнд/ үр хөврөл явуулах ба өсгөх

Гарган авсан өндгөн эсийг тусгай орчинд тодорхой хугацааны турш үр хөврөл явуулж, шаардлагатай бол нэмэлт хэдэн цагийн турш өсгөж томруулсаны дараа эмх цэгцтэй болсон эр эстэй нэгтгэн урвалд оруулна. Эр бэлгийн эсийн үр хөврөл явуулах чадвар нь хэвийн бус тохиолдолд эр эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор тусгай технологийн дагуу тарьж хийх аргыг ашиглан үр хөврөл явуулна.

Эр бэлгийн эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор шууд тарьж хийх арга (ICSI)

Үр хөврөл өөрөөрөө явагдах боломжгүй тохиолдолд микроскопоор харан өндгөн эсийн цитоплазмын дотор эр бэлгийн эсийг шууд тарьж оруулан үр хөврөл явуулж,өсгөх арга юм. Энэ маягийн нарийн мэс ажилбарыг хийсэн ч хэлбэрт өөрчлөлт болон гажиг үүсэхгүй болно.

4. Үр хөврөлийг шилжүүлэн суулгах

Үрийг тусгай зориулалтын зөөлөн нарийн гуурсан хоолойн дээр тавьж савны хананд байрлуулна. Ихэвчлэн өндгөн эс гарган авснаас 3 юмуу 5 хоногийн дараа тогтоосон үр хөврөлийг шилжүүлэн суулгах ажиллагааг гүйцэтгэнэ.Үр шилжүүлэн суулгасны дараа 1 цагийн турш хэвтэж амарч байгаад гэртээ харьж болдог. Гэртээ харьснаас хойш хэвийн амьдралдаа үргэлжлүүлэн орж болно. Хүсвэл шилжүүлэн суулгалтын дараа 1 хоног эмнэлэгт хэвтэж болно.

Үр хөврөлийг лазераар засах ажилбар (Assisted Hatching)

Эр бэлгийн эс болон өндгөн эсийн нийлэмжээр үр хөврөл явагдсан үрийг эхийн савны хананд байрлуулан өсгөхийн тулд үрийг хамгаалж байсан гадна хальс/тунгалаг бүрхүүл/-ийг нимгэлэх хэрэгтэй болдог. Энэ хальс хэт зузаан юмуу хатуу байх тохиолдолд саванд байрлуулах үед жирэмслэлт амжилтгүй болох магадлал өндөр байдаг. Энэ тохиолдолд үр шилжүүлэн суулгахаас өмнө фермент болон лазераар хальсны тодорхой хэсгийг хусч арилгана.

5. Жирэмсэн эсэхийг шалгах

Үр шилжүүлэн суулгаснаас хойш 11-12 дах хоногт жирэмсэн эсэхийг шалгахын тулд цусны шилжилгээ хийгдэнэ. Эхний ээлжийн цусны шинжилгээгээр жирэмсэн эсэхийг шалгасны дараа жирэмсэн байх магадлалтай бол 3-4 хоногийн зайтай2,3-дах удаагийн цусны шинжилгээг хийнэ. Жирэмсэн байх магадлалтай тоо нь сайн өсч байвал 1-2 долоо хоногийн дараа Эхогоор ургийг шалгана. Жирэмслэлтийн аюулгүй байдлыг хангахын тулд өмнө нь ууж байсан дааврын эм progestrone-ийг жирэмсний 8-9 дэх долоо хоног хүртэл хэрэглэнэ.

 

Бусад сонирхсон мэдээллээ http://kangnammizmedi.blogspot.kr/ юмуу эсвэл

www.mizmedi.com сайтаас тодруулна уу.

 

МизМэди эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг

Каннам , Кансо салбар

Sonirhson medeellee doorh utasnaas lavlana uu.

Утас: 010-2717-9550/MizMedi emnelgiin mongol ajiltan/

Mongoloos zalgahdaa: 82)10-2717-9550

E-mail address: heyoung_lee@yahoo.com /heyoung_lee@yahoo.com/

             mizlove@mizmedi.com