Ревматойд артрит – үений хэрлэг төст үрэвсэл

Ревматойд артрит бол тархинаас хөлийн эрхий хуруу хүртэл хүний биеийг бүхэлд нь хамран явагддаг өвчин юм.

Үений хэрлэг төс үрэвсэл нь аутоиммуны гаралтай өвчин, энэ үед дархлааны тогтолцоо биеийн өөрийн эдийг гэмтээх ба энэ өвчний үед өөрийн үеийг гэмтээдэг. Биеийн өөрийн эдийн эсрэг бие үүсдэг. Энэ өвчин нь тархинаас хөлийн эрхий хуруу хүртэл бүх биеийг хамрана.

Ревматоидартрит ба остеоартритийн ялгаа

Ревматойдны артрит нь остеоартритыг бодвол залуу насанд тохиолддог ба анхны шинж тэмдэг ихэвчилэн 30-40 насны хооронд эхэлдэг. Үений үрэвсэл нь биеийг сулруулж ядраадаг бол ревматойдны артриттай өвчтөнгүүд маш ихээр тамирдаж мөн халуурдаг.

Шинж тэмдгүүд

Үе хавдаж, хэлбэр нь алдагдана. Өвдөлтэй үенүүдийн хөдөлгөөн хязгаарлагдана. Өвдөг, гар, бугуй, хөл, тохой болон шагайны яснууд ихэвчлэн өртдөг. Эрт үеийн ерөнхий шинж тэмдгүүдэд халуурах, арьс цайх, ядрах зэрэг орно.

Эдгээр шинж тэмдгүүд нь ядаргаа, гутрал, уцаар зэрэг сэтгэл санааны өөрчлөлт маягаар гарч ирдэг байна.

Энэ өвчний онцлог нь олон жижиг үенүүд хоёр талд ижилхэн гэмтдэг, тухайлбал гарын болон хөлийн хуруунууд хоёр талд ижил түвшинд гэмтдэг. Өвчин заримдаа сэдэрч, хэсэг хугацаанд намждаг. Энэ өвчин нүдний эд, арьс, зүрх, мэдрэл, уушгийг хамрч болно. Цус багадалт үүсч болно.

Бүх насны хүмүүс ревматоидны артритаар өвчилж болох боловч ихэвчлэн дунджаар 40- с 50 насныхан мөн эмэгтэйчүүд илүү өртдөг. Ревматоид артритээр удам дамжин өвчлөх магадлалтай.

Шинжилгээ ба эмчилгээ.

Ревматоидны артрит гэдэг оношийг ихэвчлэн илэрч байгаа шинж тэмдгүүд болон цусны шинжилгээнд илрэх улаан эсийн тунах хурд ба С-реактив уураг зэрэг үрэвслийн илтгэгчүүдийг харьцуулан үзэж байж тавьдаг. Эрт үед рентген зураг хэвийн харагдах боловч хожуу үед нь үений бүтцэд өвөрмөц өөрчлөлтүүд гарч ирдэг.

Ревматоидартритийнүедүзүүлэхтусламж

Өвчнийг эрт үед анхлан оношлох маг чухал.Үрэвслийн эсрэг энгийн эмээ эхлэн аутоиммуны урвалыг дарангуйлдаг зориулалтын эмчилгээ хэрэглэдэг.

Хөдөлгөөнтэй байж булчинг чангалж өгснөөр үе мөчүүдийг хөдөлгөөнтэй бөгөөд тулгууртай байлгаж чадна.Харин үрэвссэн үеийг гэмтээхээс урьдчилан сэргийлэхийн тулд хөдөлгөөний хэлбэрийг зөв сонгох нь маш чухал.

Бусад эмчилгээ

  • Загасны тос, үдшийн яргуйн тос (Evening Primrose Oil) болон витамин С–ийн бэлдмэл зэрэг нь ревматоид артриттай хүмүүсд тус болдог
  • Зүү тавих нь мөн л үр дүнтэй байдаг.

Таны идэж байгаа хоол хүнс яс болон үе мөчийг хамгаалдаг кальци, витамин С, D зэргээр баялаг байх хэрэгтэй.  Магадгүй зарим төрлийн хоол үрэвслийг сэдрээж байгааг ажиглавал хоолны тэмдэглэл хийж ажиглалт хийгээрэй. Загасны тос, зарим ургамалын үрийн тос, загасыг хүнсэнд хэрэглэвэл үрэвслийн сэдрэлийг багасгадаг ач холбогдолтой.


Кил нэгдсэн эмнэлэгийн
Монгол дахь салбар оффис
Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com