1933833_913853418699884_1510798489526944885_n.jpg


Үргүйдлийн оношлогоо, эмчилгээ хийлгэхийн өмнө бэлдэх явц болон шинжилгээний дараалалтай танилцана уу.

Юуны өмнө эхнэр нөхөр болон хосууд хамтдаа эмнэлэгт ирж шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. Учир нь үргүйдлийн шалтгаан нь дотроо эмэгтэйн шалтгаантай үргүйдэл, эрэгтэйн шалтгаантай үргүйдэл буюу мөн эрэгтэй, эмэгтэй аль алиных нь шалтгаантай байж болдог.

За тэгвэл одоо шинжилгээ хийгдэх явц, дэс дараалалтай танилцацгаая.

...

Эмэгтэй үргүйдлийн шинжилгээ нь өндгөн эс боловсорч овуляци явагдах үе, өндгөн эс эр эстэй нэгдэж үр хөврөл(эмбрион) явагдах үе, өсч гүйцсэн эмбрион буюу үр хөврөл савны хананд бэхлэгдэх үеийн явцыг хянаж шалгах шаардлагатай тул эрэгтэй үргүйдлийн шинжилгээг бодвол нарийн төвөгтэй байдаг бөгөөд эмнэлэгт 3 буюу түүнээс дээш удаа ирж байж шинжилгээг бүрэн гүйцэд өгөх боломжтой байдаг. Учир нь сарын тэмдгийн мөчлөгөөс хамаарч шинжилгээнүүд дэс дараалалтайгаар хийгддэг.

Үндсэндээ сарын тэмдэг ирж эхэлсний 2-3 дахь өдөр эмнэлэгт ирж шинжилгээ өгч эхлэх нь зүйтэй гэж үздэг ч энэ үеэр ирэх боломжгүй тохиолдолд ч эмнэлэгт ирж мэргэжлийн эмчтэй уулзаж зөвлөгөө авсны дараа үзлэгт хамрагдах, шаардлагатай зарим шинжилгээг өгөх боломжтой.

Эмэгтэй үргүйдлийн шинжилгээ:
1. Эхлээд жирэмслэх бэлтгэл хийж болох эсэхийг шалгах үүднээс жирэмслэхийн өмнө хийгддэг цусны шинжилгээ(цус багадалт, элэгний вирусны халдвар, корь.. гэх мэт шинжилгээнүүд) өгнө.
2. Сарын тэмдэг ирж эхэлсний 2-3 дахь өдөр эмнэлэгт ирж үндсэн дааврын шинжилгээ цусаар өгнө. Үүнд: FSH, LH, E2, PRL, TSH, AMH зэрэг дааврууд багтана.
3. Сарын тэмдэг ирж эхэлсний 6-11 дэх хоногийн хооронд умайн гуурсан хоолойн тодосгогчтой рентген зураг(Hysterosalpingography) авхуулах юмуу эсвэл тодосгогчтой эхо-д харуулж умайн төрөлхийн гажиг, наалдац, үрийн сувгийн бөглөрөлтэй эсэх зэргийг шалгуулах боломжтой.
4. Сарын тэмдэг ирж эхэлсний 12-14 дэх өдөр үтрээний эхо-д харуулж өндгөн эсийн боловсролтыг хянуулах ба энэхүү шинжилгээгээр өндгөвчин дэх фолликулын тоо, өсөлтийн хэмжээ, мөн өндгөн эс өндгөвчнөөс гадагшлах болсон эсэх зэргийг шалгадаг.
5. Мөн бусад нэмэлт шаардлагатай зарим шинжилгээнүүдийг мэргэжлийн эмчтэй уулзаж зөвлөгөө авсны дараа эмчийн шийдвэрийн дагуу хийгддэг.

Эрэгтэй үргүйдлийн шинжилгээ:
Эрэгтэй үргүйдлийн шинжилгээнд үндсэндээ үрийн шингэний шинжилгээ, дааврын шинжилгээ, шээс бэлгийн замын халдварт вирусны шинжилгээ зэрэг багтах ба шаардлагатай тохиолдолд нэмэлт нарийн шинжилгээнүүд хийгдэж болно. Шинжилгээ өгөхийн өмнө 3 хоногийн турш бэлгийн хавьталд орохгүй байж байгаад ирж үрийн шингэний шинжилгээ өгөх шаардлагатай байдаг.
Нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягуудаар холбогдоно уу.
mizlove@mizmedi.com ,
rdolgormaa@yahoo.com
Mobile: 010-2717-9550, 82)102717-9550, 7676-9550
heyoung_lee@yahoo.com