Эрэгтэй үргүйдлийн клиник

 

Үргүйдэл гэж юу вэ?

Эрэгтэй үргүйдэл гэж юу вэ?

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан

Үргүйдлийг оношлох шинжилгээний арга

Эрэгтэй үргүйдлийн эмчилгээ

 

 

Үргүйдэл гэж юу вэ?

Үргүйдэл гэдэг нь нөхөн үржихүйн насны хосууд 1 жилээс дээш хугацаанд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ. Гэвч энэ нь жирэмсэлж чадаагүй тохиолдол болохоос, жирэмслэх чадваргүй гэсэн үг биш юм.

 

Эрэгтэй үргүйдэл гэж юу вэ?

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Солонгос улсад гэрлэсэн 10хос тутмын 1 нь үргүйдэлтэй гэр бүл гэж гарсан байна. Үргүйдэл гэхээр эмэгтэйгээс шалтгаантай хэмээн ойлгож, эмэгтэй хүнд бүх бурууг тохдог байсан үе саяхан. Гэвч яг үнэндээ судалгаагаар үргүйдлийн 33 % нь эрэгтэйн шалтгаантай үргүйдэл, 20 % нь эрэгтэй эмэгтэй хоёулаа ямар нэг асуудалтай байх ба, эрэгтэйн шалтгаантай үргүйдэл 50%- аас дээш хувийг эзэлж байгаа нь нийт гэрлэсэн эрэгтэйчүүдийн 5~10 % хувьтай тэнцэж байна.

 

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан

Эрэгтэй үргүйдлийн шалтгааныг ерөнхийд нь ангилвал үрийн шингэн дэх эр бэлгийн эс байгаа боловч эсийн тоо цөөнтэй олигозоосперми, эсийн хөдөлгөөний чадавхи муутай астенозоосперми, үрийн шингэнд эр эс нэг ч байхгүй азоосперми гэж ангилдаг. Хэдийгээр үрийн шингэний шинжилгээний хариу хэвийн гарсан боловч эр бэлгийн эсийн эсрэг биет зэргийн дархлалын хямралтай байх буюу эр эсийн толгойн төв хэсгийн DNA бүтцэд гажиг үүссэн байх тохиолдол ч үргүйдлийн шалтгаан болдог.

 

Олигозоосперми ба астенозооспермийн гол шалтгаан

  1. Варикоцеле буюу үрийн хураагуурын өргөсөлт

Төмсөгний венийн судасны хавхлаг буюу клапны өөрчлөлтийн улмаас үрийн шингэнийг дамжуулах сувгийн венийн судас өргөсч улмаар цусны эргэлтийн хэм алдагдсанаар хүчилтөрөгч дутагдах, төмсөгний халууны хэм ихсэх, дааврын тэнцвэр алдагдах, зэрэг асуудал үүсч эр бэлгийн эс үүсэн бүрэлдэхэд сөрөг нөлөө үзүүлдэг.

 

  1. Эр бэлгийн эсийн эсрэг биет үүсэх

Эр бэлгийн эсийн гадагшлах суваг бөглөрөх эсвэл халдвар авах, мэс засал, варикоцеле зэргээс шалтгаалан эр эсийг хамгаалж байдаг төмсөгний дотор талын салст гэмтвэл эр эс дархлалын системд нэвтэрснээр түүний эсрэг биетүүд бий болдог. Эр бэлгийн эсийн эсрэг биет нь эр эсийн гадаргуунд наалдан эр эсийн хөдөлгөөнийг саармагжуулж, эр бэлгийн эс өндгөн эсийг нэвтлэн ороход нь саад учруулдаг. Эр бэлгийн эсийн толгойн хэсэгт нь наалдсан тохиолдолд үрийн шингэний шинжилгээгээр эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөний үзүүлэлт хэвийн гарах ч эсийн үйл ажиллагаанд өөрчлөлт өгснөөр үргүйдлийн шалтгаан болдог.

 

  1. Дааврын өөрчлөлт

Төмсөг болон өнчин тархинаас эр бэлгийн эс үүсэхэд оролцдог гормон ялгардаг бөгөөд эдгээр дааврын ялгарах хэмжээ багасах юмуу гормоны тэнцвэр алдагдвал олигозоосперми ба астенозоосперми, ноцтой тохиолдолд азоосперми буюу эр эс байхгүй гэж гарах магадлалтай.

 

  1. Pyospermia буюу өнгөтэй үрийн шингэн

Урьд өмнө нь шээс болон бэлгийн замаар халдвар авч байсан болон одоогоор шээс бэлгийн замын ямар нэг халдварт өвчинтэй байгаа эрэгтэйн үрийн шингэнээс үрэвслийн эс болох цусны цагаан бөөм маш олноор илрэх ба эдгээр бөөмнөөс ялгарах дархлааны бодисууд болон хэт идэвхжсэн хүчилтөрөгч нь эр бэлгийн эсийн хөдөлгөөний чадавхийг бууруулан үргүйдэлд хүргэдэг.

 

  1. Тамхи

Тамхи татдаг хүний хувьд тамхи татдаггүй хүнтэй харьцуулвал эр бэлгийн эс үүсч бий болоход сөрөг нөлөө үзүүлдэг цусны пролактик болон эмэгтэйн гормон илүү их байдаг. Мөн варикоцеле зэрэг эрэгтэй үргүйдлийн өөр бусад шалтгаантай хүнд тамхидалт нь маш муу нөлөөтэй. Тиймээс тамхи татахгүй байх нь эрэгтэй, эмэгтэйн жирэмслэх чадавхийг дээшлүүлэхэд тустай энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

 

  1. Архи

Архаг хэлбэрээр архийг хэрэглэвэл эрчүүдийн төмсөгний хэмжээ агшихаас гадна цусан дахь эр бэлгийн дааврын хэмжээ багасч эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөний чадавхи, хэлбэр зэрэгт бүгдэд нь өөрчлөлт ордог. Мөн элгэнд өөрчлөлт үүсгэн эр бэлгийн дааврын өөрчлөлтийг бий болгон бэлгийн чадавхийг сулруулдаг тул архийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.

 

  1. Бусад шалтгаан

Дутуу өсөлттэй төмсөгний эмгэг, хэт халуун хэмтэй орчинд ажиллах болон саунд тогтмол суух, сүүлийн үед халууны өвчнөөр өвчилж байсан гэх мэт.

  

Азооспермийн шалтгаан

 

Азооспермийг эр бэлгийн эсийн гадагшлах суваг бөглөрснөөс үүсэх битүүрэлтэй азоосперми ба төмсөгнөөс эр бэлгийн эс боловсорч байгаа боловч өөрчлөлттэйн улмаас үүсдэг битүүрэлгүй азоосперми гэж 2 ангилдаг.

 

  1. Битүүрэлтэй Азоосперми

    Бактерын халдвраас болсон битүүрэл–Урд өмнө нь төмсөгний дайврын үрэвсэл болон төмсөгний үрэвсэл тусч байсан тохиолдолд хэт үрэвслийн урхаг, хор нөлөөнөөс болж эр бэлгийн эсийн гадагшлах суваг битүүрснээр Азоосперми болдог. Энэ мэтчилэн хурц үрэвслээс гадна шээс бэлгийн замын халдвар болон сүрьеэ зэргээс төмсөгний дайвар болон үрийн шингэн дамжих сувагт нууц архаг үрэвсэл үүсч эр бэлгийн эсийн гадагшлах суваг битүүрэх тохиолдол бий.

Эр бэлгийн эс гадагшлах суваг төрөлхийн битүү Азоосперми

 Маш ховор тохиолдол боловч төрөлхийн эр эс гадагшлах суваг бүрэлдэн тогтоогүй үед төмсөгнөөс эр бэлгийн эс хэвийн байдлаар боловсрон гарах ч дамжих суваг байхгүй учраас гадагшилж чадахгүй тул үрийн шингэний шинжилгээгээр Азоосперми гэж гардаг.

 

  1. Битүүрэлгүй Азоосперми 

    Үргүйдлийн оноштой нийт хүмүүсийн 1-5%-д энэ шалтгаан байдаг ба эр эс бүрэлдэхгүй байгаа юмуу үйл ажиллагаа хэвийн бус тохиолдлыг төмсөгнөөс эд эс авах шинжилгээгээр нотлох хэрэгтэй. Үүний гол шалтгаан нь :

Төмсөгний буруу байрлалын эмгэг (Крипторхиз) болон төмсөгний хураагуур судасны өргөслийн хүнд тохиолдолд.

Химийн эмчилгээ хийлгэсний дараах тохиолдолд

Химийн хорт бодис юмуу хүрээлэн буй орчны хорт нөлөө

Kleine Pelter –ийн хам шинж гэх мэт хромсомын өөрчлөлт – эр бэлгийн эс болон өндгөн эсийн боловсрох явцад өөрчлөлт орж улмаар хромсоны тоо нэмэгдэх юмуу бүтцэд нь өөрчлөлт гарах тохиолдлыг хэлэх ба энэ тохиолдолд эр эс боловсрох явцад саад учруулж Азоосперми оноштой эрэгтэй үргүйдэл болдог.

Y хромосомын үргүйдлийн гений микроделеци – Y хромсоны үргэлжилсэн хэсэгт байрладаг эр бэлгийн эс бүрэлдэн бий болоход оролцдог удамшил буюу ген нь үгүй болсон тохиолдолд азоосперми эсвэл олигозоосперми бий болдог. Хромсоны үргүйдлийн удамшил нь шалтгаан нь тодорхойгүй битүүрэлгүй азоосперми оноштой хүмүүсийн 15%-с илэрдэг байна.

Шалтгаан нь тодорхойгүй–Үргүйдлийн оноштой олон хүнээс дээр дурьдсан үргүйдлийн шалтгаанууд тодорхой болж илэрдэггүй. Үүний учир нь эр эсийн бүрэлдэх явцад маш олон тооны ген болон хянах элементүүд оролцож байдаг ба сүүлийн үеийн оношлогооны аргаар үүний нэгээхэн хэсгийг л мэдэх боломжтой юм.

 

3. Эрэгтэй үргүйдлийг оношлох шинжилгээ

-Үргүйдлийн нарийн мэргэжилтэн, эрэгтэйчүүдийн эмчилгээний чиглэлээр олон жил ажилласан ажлын арвин туршлагатай мэргэжлийн их эмчийн үнэн зөв оношлогоо

-Компьютроор үрийн шингэнийг задлан шинжлэгч аппаратыг ашиглан хийдэг үрийн шингэний нарийвчилсан шинжилгээ

-Гормоны шинжилгээ болон эр эсийн эсрэг биет байгаа эсэхийг тогтоох шинжилгээ

-Шулуун гэдэсний эхог ашиглан даавар ялгаруулагч болон үрийн шингэн дамжих сувгийн шинжилгээ хийх

-Төмсөгнөөс биопсийн шинжилгээ авах

-Хромсом, үргүйдлийн генийн шинжилгээ болон эр эсийн доторх DNA-ийн шинжилгээ.

 

Эрэгтэй үргүйдлийн эмчилгээ

 

Олигозоосперми ба астенозооспермийн тохиолдол

 

: Үрийн шингэний шинжилгээгээр эр эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэр нь өөрчлөлттэй гарсан үед.

 

1. Варикоцеле буюу үрийн хураагуурын өргөсөл

Үрийн шингэний шинжилгээ хэвийн бус гарсан үед үзлэг болон хуухнаг (хушга)-н эхо шинжилгээгээр төмсөгний венийн судас бүдүүрч мушгирсан эсэх нь тогтоогдвол венийи судасны бүдүүрлийг арилгах мэс засал хийгдэнэ(ихэвчлэн зүүн талд). Энэ үед эхнэрийн үргүйдлийн асуудалтай эсэх болон насыг харгалзан үзэж зохиомлоор үр суулгах эсвэл гадны орчинд үр шилжүүлэн суулгах эсэхээ шийднэ. Мэс заслын дараах үрийн шингэний шинжилгээний сайжралт нь 70% ба 1 жилийн дотор жирэмслэх магадлал нь 40-50%-тай болдог.

 

 

2. Дааврын өөрчлөлт  

1.Өнчин тархины дааврын гажиг/Калманы гажиг/ – Дааврын эмчилгээний аргаас хамгийн үр дүнтэй аргын нэг бол эр эсийг бүрэлдэхэд оролцдог өнчин тархины гормоныг орлох үйлчилгээтэй тариаг долоо хоногт гурван удаа тарих ба энэ нь хүнд хэлбэрийн олигозоосперми болон азоосперми оноштой хүнд ч үр нөлөө үзүүлдэг.

 

2. Эр, эм бэлгийн дааврын тэнцвэр алдагдах – Хэвийн үед, эр бэлгийн даавар нь эм бэлгийн даавартай харьцуулахад 15 дахин их байдаг бол 10 дахин бага гарсан тохиолдолд гормоны тэнцвэргүй байдлаас үүдэлтэй эрэгтэй үргүйдэл гэж үздэг. Энэ үед Arimidex гэх эм бэлгийн дааврын хэвийн хэмжээг зохицуулах үйлчилгээтэй тариаг хэрэглэвэл үр дүнгээ өгдөг.

 

3 . Шалтгаан нь тодорхойгүй эр бэлгийн дааврын хэмжээ буурах – Энэ үед Clomiphene болон HCG зэрэг горм=оны эм, тариаг туршлагын үүднээс хэрэглэх боловч нийт хэрэглэсэн хүмүүсийн 50-аас доош хувьд нь үр дүнгээ өгдөг.

 

Азооспермийн тохиолдол

 

  1. Мэс заслын аргаар эмчлэх боломжтой тохиолдол

Битүүрэлтэй Азооспермийн үед мэс заслын аргаар эмчлэх боломжтой ба энэ нь үрийн шингэнээс эр эс гарах боломжтой болгож өгнө. Үрийн шингэн дамжих суваг битүүрсэн тохиолдолд үрийн сувгийг нөгөө сувагтай нь холбох мэс засал, төмсөгний дайврын орчимд бөглөрсөн бол үрийн сувгийг дайвар төмсөгтэй нь холбох мэс засал хийгдэх ба энэ нь мэс заслын тусгай микроскопыг ашиглан хийдэг нарийн мэс ажилбар юм. Эр бэлгийн эс үрийн шингэнээс амжилттай гарах тохиолдол нь үрийн шингэн дамжих сувагт хийсэн мэс заслаар 90%, төмсөгний дайврын бөглөөг гаргах мэс засал нь 50% орчим нь амжиллтай болдог.

Үрийн суваг орчимд бөглөрсөн бол шээсний сувгийн зориулалтын дуранг ашиглан үрийн сувгийн эхлэлд зүсэлт хийж эмчилнэ.

 

2.Мэс заслын аргаар эмчлэх боломжгүй тохиолдол

Битүүрэлтэй Азооспермийн үед үрийн шингэн дамжих суваг төрөлхийн байхгүй тохиолдолд, олон газар бөглөрсөн юмуу төмсөгний дайврын амсараас эхлээд бөглөрсөн тохиолдолд мэс заслын аргаар эмчлэгдэх боломжгүй юм. Ийм үед төмсөгний дайвар эрхтэнгээс эсвэл төмсөгнөөс эр эс гарган авч, гарган авсан эр эсийг өндгөн эсийн дотор шууд тарьж хийх аргыг ашиглан үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийнэ. Нэг удаагийн үр  шилжүүлэн суулгах ажилбараар амжилттай жирэмслэх магадлал 40% ба түүнээс дээш хувьтай байдаг. Үүнээс үлдсэн эр бэлгийн эс юмуу төмсөгнөөс авсан дээжийг хөлдөөн хадгалж болох ба дараагийн үр шилжүүлэн суулгалтанд үүнийг ашиглаж болох тул дахин шинжилгээ эмчилгээ хийх шаардлагагүй давуу талтай.

 

Битүүрэлгүй Азоосперми

Төмсөгний үйл ажиллагааны саатлын улмаас ямар нэг бөглөрч битүүрсэн зүйлгүй хэрнээ азоосперми оноштой гарсан хүмүүс өөрөөр хэлбэл битүүрэлгүй азооспермийн оноштой хүнд ямар нэг эмчилгээний арга байхгүй учраас хүүхэд үрчилж авах юмуу донорын эр бэлгийн эсийг ашиглан зохиомлоор үр суулгах аргыг хэрэглэхээс өөр аргагүй байсан үе саяхан билээ.

Харин өндгөвчийн дотор эр эсийг шууд тарьж оруулах арга гэх нөхөн үржихүйн эрхтний мэс ажилбар хөгжиж бий болсноор төмсөгнөөс нэг ширхэг ч болов эр эс олдож гарсан тохиолдолд түүгээр жирэмслэх боломжтой болсон юм. Гэвч эр эсийг хайж олох хэрэгтэй болдог ба эр эс олдож гарах магадлал нь оношлогоо хийхийн тулд авдаг биопсийн шинжилгээний хариунаас шалтгаалж өөр өөр гардаг. Эд эсийн шинжилгээнээс маш бага тоотой ч гүйцэт өсөлттэй бие гүйцсэн/сүүлтэй/ эр эс гарсан тохиодол буюу олигозооспермийн оноштой гарсан тохиолдолд 90-ээс дээш хувьд нь эр эс гарган авах боломжтой боловч, эр эс гарсан ч бие гүйцсэн эр эс гарган авч чадаагүй, бие гүйцэх явцдаа өсөлт нь зогссон байх тохиолдолд 40%, эр эс огт гараагүй азооспермийн үед 15%-р багасч олддог.

 

Жижиг зүсэлт хийж төмсөгнөөс эд эс гарган авах мэс заслын арга

Битүүрэлгүй азооспермийн тохиолдолд мэс заслын микроскопыг ашиглан эр эсийг бий болгодог төмсөгний эд эсээс дээж авах арга юм.

Бусад сонирхсон мэдээллээ http://kangnammizmedi.blogspot.kr/ юмуу эсвэл 

www.mizmedi.com сайтаас тодруулна уу.

МизМэди эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг-андрологи, урологийн клиник

Каннам , Кансо салбар

Sonirhson medeellee doorh utasnaas lavlana uu.

Утас: 010-2717-9550 /MizMedi emnelgiin mongol ajiltan/

Mongoloos zalgahdaa: 82)10-2717-9550

E-mail address: mizlove@mizmedi.com

heyoung_lee@yahoo.com/heyoung_lee@yahoo.com/