Гадаадын иргэн эрүүл мэндийн даатгалд хэрхэн даатгуулах вэ?

 

 

 

Хэзээнээс эхлэн Иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах вэ?

Солонгос улсад ирснээс хойш гурван сар өнгөрсний дараа эрүүл мэндийн даатгалд хамрагдана. Гагцхүү тус улсад гурван сараас илүүгүй оршин суусан гадаад иргэн нь суралцах, хөдөлмөр эрхлэх, солонгос хүнтэй гэр бүл болсон тохиолдолд гурван сараас дээш хугацаагаар оршин суух нь тодорхой этгээд анх ирсэн өдрөөсөө эхлэн хамрагдах боломжтой.

 

Шаардагдах материал

- Гадаад иргэний үнэмлэхний хуулбар эсвэл гадаадын иргэн оршин сууж буй тодорхойлолт(вуигүгин дыннуг сашил жынмён) 1хувь

- Орлоготой бол эд хөрөнгийн хэмжээг тодорхойлох бичиг баримт 

- Дотоодод оршин сууж буй тодорхойлолт (чүрибгүг сашил жынмёнвон) 1хувь

- Сургуулийн тодорхойлолт (D-2)

 

Даатгуулах

Эрүүл мэндийн даатгал нь албан байгууллагаасаа даатгуулах болон орон нутгийн даатгал гэж хоёр ангилдаг.

 

· Албан байгууллага (заавал даатгуулах)-ын даатгалд даатгуулахыг хүсч буй бол

Хөдөлмөрийн гэрээгээр ирсэн гадаад ажилчин болон дотоодод оршин сууж буй мэдэгдэл хийсэн этгээд нь эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байгууллагад ажиллаж буй тохиолдолд тус байгууллагад ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн даатгалд хамрагдана. Ажиллаж буй байгууллагаас нь даатгалд хамруулдаг тул гадаад ажилчин өөрийн биеэр очин, даатгалд хамрагдах хүсэлт гаргахгүй байж болно.

 

· Орон нутаг (сайн дурын)-ийн даатгалд хамрагдахыг хүсч буй бол

Орон нутгийн даатгалд хамрагдахыг хүсч буй гадаад иргэн нь “орон нутгийн даатгалд хамрагдах·өөрчлөх хүсэлтийн хуудас(жиёг гаибжа жагёг чүидыг·бёндун шингусо)”-ыг бөглөн,   шаардагдах материалуудыг хавсарган, оршин суугаа хаягийн харъяалагдах Эрүүл мэндийн даатгалын байгууллагад хандан хүсэлт гаргана.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг тус байгууллагын вэб хуудас (http://www.nhic.or.kr)-аас лавлана уу.

Лавлах утас : 1577-1000

 

 

 

Хууль бус оршин суугч гадаад иргэн даатгуулах эрүүл мэндийн даатгал байдаг уу?

“Хынён” эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гадаад ажилчдад тулгарч буй өндөр төлбөртэй Солонгосын эмнэлгийн асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд бий болгосон хамгийн анхны хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо юм. Тус улсад оршин сууж буй гадаад ажилчид болон тэдний үр хүүхэд нь энэхүү даатгалд даатгуулах боломжтой. Гагцхүү тус даатгалын байгууллагатай хамтран үйл ажиллагаа явуулж буй эмнэлгээр үйлчлүүлнэ.(Хууль ёсоор оршин сууж буй гадаад ажилчин нь Иргэдийн эрүүл мэндийн даатгалд даатгуулахыг зөвлөж байна.)

· Даатгуулах : JMI даатгалын байгууллага дээр биечлэн очин, хүсэлтийн хуудас бөглөн, даатгалд хамрагдана.  

· Шаардагдах бичиг баримт : Гадаад паспорт (эх хувь), гадаад паспортын зураг 2хувь(3×4),   элсэлтийн хураамж 10.000вон, сар бүрийн даатгалын хураамж 8.000вон.

 

Орон нутаг

JMI салбар

Утас

Хаяг

Ансан хот дахь салбар

Цагаач иргэдийг дэмжих төв(ижүмин сэнто)

031-492-8785,6

Ансан хот Данвон дүүрэг Вонгуг хороо(ансанши данвонгү вонгугдун) 791-4

Ансан хотын Гадаад ажилчдын Галлиллэа

төв(ансан вуигүгин нудунжа Галлиллэа)

0345-494-8483

(факс давхар холбогдоно.)

Ансан хот Данвон дүүрэг Вонгуг хороо(ансанши данвонгү вонгугдун) Инсэ ёллиб дадун B101тоот

Шихын хот дахь салбар

Гундан авралын зар тараах төв (гундан сонгюу сэнто)

Кан Жа Ил 011-9986-4125

Кёнги аймаг Шихын хот Жонван хороо(кёнгиду шихынши жонвандун)  Шихуа үйлдвэрийн район 3 ра 221тоот

 

Дэлгэрэнгүй мэдээллийг тус даатгалын байгууллагын вэб хуудас (www.jubileekorea.org) руу холбогдон монгол хэлээр уншиж танилцана уу

Лавлах утас: 02-858-7829

 

 

Эх сурвалж : Цагаач иргэдийг дэмжих орчуулгын төв 1644-7111(монгол хэл4)

                         www.mhelpcall.org