SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012

Та үүнийг мэдэх үү

H/W Уншсан 3418 vote 0 2009.01.27 18:01:09

Үндсэн ашиглагддаг товчлуурууд.

Юуны түрүүнд эхлэхээсээ өмнө таныг дуустал уншиж өөрөө туршиж үзэхийг зөвлөж байна.

F1 - Виндоусын болон бусад бараг бүх программын тусламжийг харуулна. Програмистууд туслаач гэхийн оронд F1 гэдэг гэж хүмүүс хошигнодог.

CTRL+ESC - Старт буюу таны одоо харж байгаа зүүн доод талын Виндоусын зурагтай товчийг нээдэг юм. Дээр үед их хэрэгтэй байсан ч одоо үед шууд Старт гэсэн товч гаран дээр байдаг болчихсон.

ALT+TAB - Нээлттэй байгаа цонх буюу программуудын хооронд шилжинэ.

ALT+F4 - Сонгосон зүйлээ хаана. Жишээлбэл программ, цонх зэргийг шууд хаана. Гацсан юмыг заримдаа ингэхээр хаагддаг.

SHIFT+DELETE - Сонгосон файлыг хогийн саванд хийлгүй шууд устгана.

CTRL+C - Аливаа зүйлийг хуулж авна. Жишээлбэл файл текст гэх мэт

CTRL+X - Дээрхийн адил. Гэхдээ тасдаж авна. Тэгэхээр үлдэхгүй шууд зөөгдөнө гэсэн үг юм.

CTRL+V - Хуулж, тасдаж авсан зүйлээ сонгосон газарт тавина.

CTRL+Z - Сүүлийн үйлдлийг буцаана. Зарим программ дээр нилээн олон үйлдэл буцаана.

CTRL+Y - Буцаасан үйлдлээ буцаана. Зарим программ дээр өөр хослол байдаг. Ихэнхдээ энэ ажиллана.

CTRL+B - Сонгосон текстийг бүдүүрүүлнэ.

CTRL+U - Сонгосон текстэнд доогуур зураас хийнэ.

CTRL+I - Далий болгоно.

CTRL+A - Бүхнийг сонгоно. Файлууд, эсвэл текст за ер нь бүх зүйлийг сонгох л бол энэ хослолыг дарахад болно.

F10 - Цэсийг харагдуулна. Сүүлийн үед олон программын цэс нуугдмал болсон болохоор их хэрэгтэй дээ заримдаа дан ALT аа дараад гаргах нь ч бий.

SHIFT+F10 - Хулганы 2 дох товчны үүргийг гүйцэтгэнэ. Зүйлийн цэс гэх үү дээ. Яагаав өнөө COPY PASTE энэ тэрийг гаргаж ирдэг. Гэхдээ энийг бас сүүлийн үеийн гаран дээр угаасаа суулгасан байдаг. Яагаав бас нэг жагсаалтыг сумаар зааж байгаатай ижил.

CTRL+ESC - дараа нь TAB дарвал Taskbar буюу энэ доор байгаа урт нарийнийг сонгоно. Тэгээд SHIFT + F10 аа дараад тохиргоо руу нь орж болно.

ALT+DOWN ARROW - Унадаг цэс гаргадаг гэнэ.

SHIFT - энийг дараатайгаар СД гээ хийж уншуулвал СД шууд ачаалахгүй. Өөрөөр хэлбэл Ауторан нь хийгдэхгүй гэсэн үг.

ALT+SPACE - Цонхны цэсийг нээнэ. Виндоусын сонгосон байгаа цонхны системийн цэс гэсэн үг. Үүнийг ашиглаад цонхыг Жижигрүүлж, зөөж, хааж болдог.

CTRL+TAB - Програм доторх цонхонд шилжинэ. Жишээлбэл Интернэт Хөтөч 7 дээр дотор нь нээсэн цонхнууд дотроо шилжинэ.

CTRL+SHIFT+TAB - Дээдэхийн адил гэхдээ буцаад явна.

CTRL+F4 - Програм доторх цонхыг хаана. Жижиг

ALT+F6 - Програм дотор нээсэн жижиг программ 2 ын дунд шилжинэ. Жишээлбэл Notepad нээгээд дотор нь Find -г нээхэд хооронд нь шилжинэ гэсэн үг.

F2 - Файлын нэрийг өөрчлөхөд дардаг. Бараг бүх хөтөч төрлийн юман дээр ажиллана.

F3 - Элдэв зүйл хайхад дарна. Бараг л бүх хөтөч, программ дээр хэрэглэгддэг. Энэ товчийг ихэвчилэн томруулдаг шилтэй зүйрлэдэг.

ALT+ENTER - Сонгосон файлын мэдээлэл рүү ордог. Жишээлбэл файлын хэмжээ үүсэн он сар зэрэг харагдана гэсэн үг. Хардыг ингэвэл сул зай гэх мэт нь харагдана.

F4 - Ихэнхдээ Хаягны бар луу шилждэг товч. Жишээлбэл таны энэ хөтөчний дээд талын хаяг бичдэг газар луу шилжинэ.

F5 - Бараг бүх юмыг Рэфрэш буюу дахин ачаалладаг гэх үү дээ. Тэгэхдээ нээгээд хаах биш зүгээр л дэлгэцээ цэвэрлэдэгэ гэхэд болох юм.

F6 - Талбарууд руу шилжинэ. Жишээлбэл энэ хөтөчний хаяг, талбар энэ тэр гээд тэнэж өгнө өөрөө үзээрэй.

BACKSPACE - Юм бичиж байхад устгадаг бол хөтөч дээр ажиллаж байхад буцна. Виндоус хөтөч дээр бол эх хавтас руу шилжинэ. Ер нь л буцах товч.

Numeric Keypad * - Хөтөч дээр сонгосон байгаа бүх хавтасыг доош нь задлаж нээнэ.

Numeric Keypad + - Хөтөч дээр сонгосон хавтсыг нээнэ.

Numeric Keypad - - Хавтсыг хаана. Энэ дээрх 3 ын оронд зүг чигээрээ хөтөч дотор ажиллахад илүү амар баруун тийшээ дарж нээнэ, зүүн тийшээ дарвал хаана гэх мэт.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн туслах

SHIFT товчоо 5 удаа дарахад - Наалдамхай товчнууд гарна. Ок гэснээр ALT, CTRL, WINDOWS, SHIFT гэсэн товчнуудыг нэг удаа дарахад дараатай байгаа юм шиг болгодог юм.

SHIFT товчоо 8 секунд дарахад - Энэ товчийг дараатай мэт болгоно.

NUM LOCK товчоо 5 секунд дарахад - Бас нэг юм хийдэг юм байна.

Left ALT+left SHIFT+NUM LOCK - Хулганы товчийг унтраана асаана.

Left ALT+left SHIFT+PRINT SCREEN - Тод зураглалтай болгоно унтраана.

Виндоус товчтой холбоотой хослолууд

Windows Logo+R - RUN программ нээнэ. Энэ программаар олон зүйл нээж болно. Жишээ тооны машиныг CALC гэж бичээд нээж болно.

Windows Logo+M - Нээлттэй бүх цонхыг жижигрүүлнэ.

SHIFT+Windows Logo+M - Буцаагаад томруулна.

Windows Logo+F1 - Виндоусын тусламжийг нээнэ.

Windows Logo+E - Windows Explorer, буюу Виндоусын хөтчийг нээнэ.

Windows Logo+F - Виндоусаас хайлт хийнэ. Файл, хавтас гээд хайдаг даа.

Windows Logo+D - Дэлгэц рүү шууд шилжинэ. Бүх цонхыг жижигрүүлнэ.

CTRL+Windows Logo+F - Компьютер хайна. Мэдээж сүлжээнээс.

CTRL+Windows Logo+TAB - Бас нэг төрлийн цонхнуудыг шилжих хэлбэр. Гэхдээ өөр өөр шүү.

Windows Logo+TAB - Таскбар буюу энэ доор байгаа урт нарийнхан дээрээ байгаа зүйлсийн дунд шилжинэ.

Windows Logo+Break - Системийн тохиргоо руу орно.

Windows Logo+L - Виндоусаас шууд гарна.

IntelliType хэмээх программ суулгасан үед ашиглах товчлолууд

Windows Logo+P - Хэвлэх төхөөрөмжүүдийг нээнэ.

Windows Logo+C - Контрол панел нээнэ.

Windows Logo+V - Clipboard нээнэ.

Windows Logo+K - Гарны тохиргоог нээнэ.

Windows Logo+I - Хулганы тохиргоог нээнэ.

Ихэнх программ дээр ажиллах энгийн товчууд.

TAB - товчнуудын хооронд шилжинэ.

SHIFT+TAB - буцаад шилжинэ.

SPACEBAR - Зай авах том товч. Ихэнхдээ сонгосон товчийг дардаг.

ENTER - Бас сонгосон товчийг дардаг. Тэгэхдээ нэвтрэх гэх мэт үед энэ 2 заримдаа их ондоо байдаг.

ESC - Зугтах товч. За зугтах ч юу байх вэ. Гарах, цуцлах товч.

Цаг гарган уншсанд баярлалаа. Би таныг энэхүү товчлолуудыг хэвлэж авахыг зөвлөж байна.


profile

Tsergiinbodol

2009.03.07 13:03:29
*.195.227.135

gants 2-iig ni hereglehee buur martsan bna shuu kkk
medehgui neg ni heregleed surchihwal ch tee ^^
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
482 UTSAND MGL DUU SUULGANA [1] Aleks1 2009-02-19 1952
481 solongost oruulj irne Byambaaaa 2009-02-19 1921
480 psp sonirhiii [1] mgl-boy11 2009-02-18 2029
479 board байлдагч 2009-02-18 2262
478 UTSAND MGL DUU SUULGANA [1] Aleks1 2009-02-18 2444
477 UTSAND MGL DUU SUULGANA Aleks1 2009-02-17 2009
476 helj tuslaach Oddiinzug 2009-02-16 1694
475 solongost garmaar bn MS_LAND 2009-02-15 1522
474 game Virus [3] mymik 2009-02-15 3868
473 Yagaad minii zariig .... freedom007 2009-02-14 1535
472 H/W em ajil bn kimoni 2009-02-14 2398
471 game *Counter~strike* togoldog zaluusdaa file [5] ♣♣...Lexus...♣♣ 2009-02-11 6482
470 RAM RAM ZARNA 1gb 512 ram tus tusdn zarna [1] batmonkhoo 2009-02-10 3076
469 FineFix bolon busad naizuudaasaa asuuh n,...... [2] naiza 2009-02-08 2418
468 H/W Computer zarna [1] mglxuu 2009-02-08 2326
467 game sudden attack skin MGL*XVV [1] mgl_666 2009-02-08 18393
466 tuslaach [2] njiokm 2009-02-08 2794
465 Хэрхэн компьютерааа вирусээс бүрэн хамгаалах вэ? [1] deanna 2009-02-08 9667
464 Хэрхэн үнэгүй Вирус шалгагчыг татаж авах вэ? [1] deanna 2009-02-08 12314
463 game sudden 5hoshuu od id zarna wasd09 2009-02-06 2868
462 ij bvren computer baina himd [1] 00800 2009-02-05 1612
461 zar [1] nerus 2009-02-05 4705
460 S/W <<<<<<<<<<<<<CRACK-iin talaar zobolgoo ogooch>>>>>>>>>>>>>>>> [1] daruuxan 2009-02-05 2513
459 mesinjir yaaj suulgah be [2] selii 2009-02-04 4721
458 helj ugnu uu [2] tuska 2009-02-04 1993
457 gar utas [1] naiza 2009-02-03 6736
456 endees pc compyuter avch yavj boldog bvuu zovlooch [1] shine sanaa 2009-02-03 1722
455 pc com endees avch yavj bhuu zovlooch [1] shine sanaa 2009-02-03 1624
454 arbait bna [1] madahbadrah 2009-02-03 1631
453 x-box360 hamt toglii ^^ [1] sheegiiS2 2009-02-02 1926
452 komputer zarna soriltu 2009-02-01 1649
451 game PS.pan himadhan kompiuter haanaas hudaldaj avch boloh ve???? [1] nik bhgi 2009-02-01 2516
450 game nexon nii cs mgl_86 2009-02-01 1853
449 COMPUTER ZARNA [2] tarvas 2009-01-31 2677
448 S/W masteruudaa tuslaarai!!!!!! [3] [3] ЗөРүүД ЖааЛ 2009-01-28 6489
447 zaaj tuslaach [1] CHUWON 2009-01-28 1690
446 daimon tools monkor2008 2009-01-28 2306
445 S/W mglclubig unshih geher usgiin pond ni manaih heterhii jijig...... zippo82 2009-01-28 10670
444 H/W nnn xaliuna010 2009-01-28 1371
443 3n hemjeest programm [1] MiSHeeL_S 2009-01-27 1320
» H/W Та үүнийг мэдэх үү [1] nikes 2009-01-27 3418
441 Hereglej bsan camera hudaldaj avna Timur_kh 2009-01-24 1993
440 Wed Masters.......Help me...... [1] tugamu 2009-01-23 1623
439 game sudden hack hergeldeg nus tgss 2009-01-23 3355
438 H/W tuslaach [1] vizaa 2009-01-21 1692
배너신청
자생병원

배너신청