SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ!

Уншсан 3916 vote 0 2009.03.29 23:44:37
Намайг Намхайн Нацагням гэдэг. Би Англид найман жил электроникийн инженерээр ажиллаж С, ассемблер хэл дээр олон программыг яаж зэрэгцээ ажиллуулдагийг буюу RTOS (Real Time Operating System) системийг хэд хэдэн микропроцессор дээр программчилж сурлаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа электрон барааг хийж сурлаа. Тиймээс эх орондоо харьж үндэснийхээ инженерүүдийг дэмжиж, Монголд инженерийн хувьсгал хийх саналыг мэргэжил нэгтнүүддээ уриалж байна.


Ерөнхий сайдын “Импортыг орлуулах” бодлого, Ерөнхийлөгчийн “Шинэ гудамж” төсөл биднийг дэмжиж, биднээс тусламж хүсэж байхад бид дуугүй сууж байгаа нь үнэхээр зохимжгүй явдал. Манай Ерөнхийлөгч “Шинэ гудамж” төслөө “Шинэ хот”, “Шинэ улс” болгон өрөгжүүлэхийн тулд үндэсний инженерүүдээсээ шинэ санаа, шинэ бүтээл хүлээж сууна. Ийм байхад бид нойрноосоо сэрж Монголдоо инженерийн олон төрлийн төсөл зохиож, Ерөнхийлөгчийнхөө төслийг дэмжицгээе.

Ерөнхий сайдаас Элчин сайд нартаа үүрэг даалгавар өгч гадаадад суугаа монгол инженерүүдийг судлуулж улмаар тэднийг нутагтаа ирж их үйл бүтээхийг санал болгож байна.

Жишээ нь, Англид суугаа суугаа манай Элчин сайд Б.Алтангэрэл миний ажилтай танилцаад Английн электроникийн үйлдвэрлэлийн дүр зургийг авч улмаар намайг Монголдоо тийм үйлдвэр байгуулахыг дэмжин тусалж байна.

Хэдийгээр манай инженерүүд одоохондоо зах зээлд эзлэх байр суурьгүй, сул зогсолтын байдалд байгаа нь өөрсдийн буруугаас бус тендер нэрээр импортлогчид ба тэднийг дэмждэг манай элитүүдийн гаж дон юм. Ийм байдал Японд ноёрхож байсан бол тэд өдийд Монгол Улсаас илүү ядууралд нэрвэгдсэн, сул дорой улс орон байх байсан гэж Японы NEC-ын ахлах инженер Стив Икей онцлон тэмдэглэж байсан. Би монгол инженерүүддээ заавар зөвлөгөө өгч, Англид байдаг бараа бүтээгдэхүүнийг зохион бүтээхийг санал болгоно. Тэдний нэг хэсэг миний хэрэглэгч болж байхад нөгөө нь нийлүүлэгч байх юм. Электроникийн үйлдвэрлэлийн бааз суурь ингэж инженерийн бүх салбарын оршин тогтнох эх үндэс болдог.

Жишээ нь, манай хэсэг инженер нано технологи ашиглаж эрчим хүч үйлдвэрлэлээ. Тэдэнд зайлшгүй хэрэгтэй автоматикуудыг би асар бага зардлаар зохион бүтээж нийлүүлж болно. Үйлдвэрлэсэн цахилгаан энергийг нь чанарын өндөр түвшинд хүргэх, доргилтын үед хүчдэлийг тогтворжуулах, үүсгэгч бүрт ачааллыг жигд хуваарилах зэргээр тэд нарт зайлшгүй шаардлагатай автоматикуудыг хангалттай зохион бүтээж нийлүүлж чадна.

Манай хэсэг инженер түлш болон цахилгаан эрчим хүчээр ажилладаг троллейбус зохион бүтээж Казахстан улсад нийлүүлсэн тухай уншлаа. Тэгвэл тэдний удирдлагын хэсгийн автоматикуудыг зохион бүтээж нийлүүлэх боломж байна. Учир нь би эсэргүүцэл конденциатор индукцлэлийн ороомог оролцсон ямар ч электроникийн хэлхээг программ хангамжийн аргаар хийж чадна.

Хэрвээ та хүнсний тоног төхөөрөмжийн инженер бол ямар нэгэн төхөөрөмж зохион бүтээгээрэй. Би түүнийг чинь цахилгаан автоматжуулалтыг нь хийж өгье. Ер нь бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл гэж байх учиргүй ээ. Учир нь бүх төрлийн инженержүүлэлтийн анхан шатны жишээ загвар, бүх мэдээлэл интернэтэд үнэгүй байдаг ба IEEE (International Electrical Electronics Engineering) гэдэг сэтгүүл дээр бүх мэдээлэл бий. Энэ сэтгүүл интернэтэд тавигдсан байгаа. Зарим электрон бараа бүтээгдэхүүний хийц загвар, тавил тохируулагийн тоо хэмжээг тухайн улсынх нь Засгийн газрын хуульчлан хатуу зааж өгдөг. Тиймээс бидэнд ямар ч үнэ төлбөргүй техникийн шийдлүүд бэлэн байна. Эдгээр хууль тогтоомж нь интернэт дээр үнэгүй байдаг. Хэрэв бид тэр улсад экспортлоё гэвэл тэдгээр хууль тогтоомжд заагдсан стандартад нь нийцүүлсэн байх ёстой.

Эцэст нь бид электроникийн хувьсгал хийж инженерийн бүх салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх техникийн бүрэн боломжтой боллоо. Гэтэл бидэнд нэг том саад бий. Юу байж болох вэ? Үүнийг дараачийн цувралдаа толилуулах болно.

 

 

Миний товч намтар

2000-2007 онд ALSTOM POWER CONVERSION LTD

CONVERTEAM LTD компанид електроник, программ хангамж,

эрчим хүчний реактив чадлын автоматжуулалт, тогтворжилт, реле-хамгаалалтын  зохион бүтээгч инженер

 

2007.03-2007.09 онд NEC Electronics LTD компанид хүчний електроник, программ хангамж, моторын удирдлагын автоматжуулалт асуудал эрхэлсэн ахлах инженер

 

2007.09-аас одоо хүртэл Castle Care-Tech LTD компанид интернет, радио холбоо, дохиололын систем зохион бүтээгч програм хангамжийн инженер

 

Илгэгч:

Намхай овогтой Нацагням

26/03/2009

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1503675/732/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
572 game togloom [2] [20] tshishig1 2009-06-14 25800
571 Asuuh yum bna [1] tubshin 2009-06-04 2020
570 S/W FROTSESOR 20060101 2009-06-02 2041
569 H/W tusalaach байлдагч 2009-06-02 2092
568 PC zarna [3] GER BUL 2009-06-02 2649
567 yahoo.messenjer bolohgui bn tuslaach... [3] zippo82 2009-05-31 6628
566 tuslaach humuusee [1] chonsaa 2009-05-26 1987
565 Toshiba firmiin notebook hyamd zarna (shine) [1] angubold 2009-05-25 2454
564 t ayuka 2009-05-24 1484
563 Computer zasaj. heregleenii soft suulgaj ugnu. [1] bolor159951 2009-05-20 2384
562 tuslaach [1] sisii 2009-05-19 2401
561 Yahoo messengeriin coolwater 2009-05-15 2427
560 PC.Danawa.Com [1] mgl_001 2009-05-14 2623
559 PC- zarnaa [2] naiza 2009-05-12 1931
558 test [2] Levi`s 2009-05-12 2514
557 Plash unshigch getlegch 2009-05-10 3209
556 Kомпьютерийг зай-с засна.... ponam 2009-05-09 2095
555 !!!^^~CoMPuTeR: “Дуудлагаар компьютер засварлаж, бүх төрлийн програм суулгана”~^^!!! [1] tuuguu22 2009-05-09 2317
554 pc bna [6] 바트 2009-05-09 3304
553 korea garguulayaa [1] smile09 2009-05-08 1862
552 BYATSHAN TARHI ZARNA [2] MR.BAMBINO 2009-05-07 3593
551 yaralt tus bolooch [2] loi 2009-05-04 2665
550 Computer zarna [1] s.ssname 2009-05-03 2528
549 MP-dee duu tatah gesen yum. [1] zippo82 2009-05-03 4784
548 S/W hey [1] zamjim 2009-05-03 2032
547 Computer Zarna cobig 2009-04-30 1797
546 Computer zarna [3] cobig 2009-04-30 1780
545 game Protsesser, p4 [1] naiza 2009-04-28 2305
544 S/W Computer zasaj. heregleenii soft suulgaj ugnu. [1] bolor159951 2009-04-27 2386
543 Computer zarna s.ssname 2009-04-26 1704
542 Apple IPod touch g3 зарна ( 100 n togloomtoi ) [1] [1] bos 2009-04-26 4947
541 Interneteer udurt 3-30$ oloxiig husvel [1] p_dondog 2009-04-24 2447
540 2oroo batmonkhoo 2009-04-23 1429
539 S/W com deeree zurag suulgah gesiin helj ogooch anargvl 2009-04-21 3202
538 YARUU NAIRGIIN CD BOLON, GAME HYAMDAAR SUULGANA [1] Aleks1 2009-04-21 2348
537 BILGUUN HUUD AMIDRAL HAIRLAYA MGL-CHUUDAA [1] batsol061121 2009-04-21 1765
536 note book zarna rahel 2009-04-21 2031
535 Garnett 2 zarnaaa stitch23 2009-04-19 1996
534 duu suulagaxad [1] loi 2009-04-16 2002
533 H/W Компьютерийн үүссэн түүхийг Munkh-munkh 2009-04-14 7525
532 tuslaach zino 2009-04-13 1859
531 computer nadad tuslaach manaihaan mon kormon 2009-04-09 1687
530 pc-nii hurd saijiruulah arga bn uu? zaaj uguuch? [1] 이태&#46 2009-04-08 5274
529 tuslaach [1] MOOLEI 2009-03-30 1983
528 Интернет -20 жил soragsan 2009-03-30 3053
배너신청
자생병원

배너신청