SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012
“Windows 7”-г албан ёсоор ашиглалтад оруулах өдрийг зарлалаа
 "Майкрософт" компанийн хамгийн алдартай үйлдлийн систем болох Windows-ийн сүүлийн хувилбар болох Windows 7-г албан ёсоор ашиглалтад оруулж, олон нийтэд хэрэглүүлэх өдрийг зарлалаа.

Ирэх аравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн та өөрийн компьютерт хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систетийг суулгаж болох нь ээ.

Энэхүү шинэ үйлдлийн системээ гаргаснаар гурван жилийн өмнө гаргаж байсан Vista системийг тойрсон элдэв хэл амнаас сална гэдэгтээ "Майкрософт" итгэлтэй байгаа юм.

Windows 7 системийг Vista системд суурилсан компьютертэй хэрэглэгчид давхар ашиглаж болох учраас шинээр программ хангамж худалдан авах шаардлагагүй ажээ.

Тайваньд болсон “Computex 2009” худалдааны ажиллагаан дээр Майкрософт компанийн албаны хүмүүс мэдэгдэхдээ “Манай хамтрагч нар шинэ үйлдлийн системд маш сэтгэл хангалуун байж, үйлчлүүлэгчдэд санал болгохдоо баяртай байгаа” хэмээжээ.

Windows 7 нь гурван жилийн өмнө гаргаж байсан Vista дээр суурилсан, илүү сайжруулсан хувилбар учир хэрэглэгчдээс ирэх гомдол урьд урьдынхийг бодвол харьцангуй багасч үгүй болно хэмээн үзэж байгаа гэнэ.

Windows 7-г шалгасан мэргэжлийн хүмүүс мэдэгдэхдээ хурд нь Vista-гаасаа хамаагүй илүү ялангуяа, компьютероо асааж, унтраах үйлдлийг хийхэд амар хялбар болсон байна хэмээсэн байна.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1865323/0d4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
배너신청
자생병원

배너신청