SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 625
“Intel “ болон “Nokia” компаниуд хамтран ажиллана
 Дэлхийн хамгийн том чип-микро ялтас үйлдвэрлэгч “Intel “ компани мөн хамгийн олон хэрэглэчтэй нөлөө бүхий гар утас үйлдвэрлэгч “Nokia” –тай хамтран шинэ технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болжээ.

"Intel" болон "Nokia” компаниуд нь энэхүү “технологийн хамтран ажиллагаа”-гаараа гар компьютер, смартфонетэй өрсөлдөхүйц шинэ үүрэн сүлжээ бүхий компьюторын хэрэгсэл бүтээхээр болсон байна.

Гэхдээ одоогийн байдлаар бүтээгдэхүүнийхээ төлөвлөгөөг ярилцахад хэтэрхий эрт байгааг хоёр тал онцлон тэмдэглэж байсан юм.

Энэхүү гэрээ, хамтын ажиллагаа нь “Intel" компанид хэдэн тэрбум ам.долларын ашиг орлого бүхий гар утасны зах зээлд гарч ирэх боломжийг олгож байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд “Энэ хамтын ажиллагаа хоёр талд шинэ эрин үеийн үүрэн сүлжээ, компьютерийн зах зээлийг тодорхойлох боломж өглөө” хэмээн "Intel'”-ийн ахлах дэд ерөнхийлөгч Ананд Чандрасекер хэлсэн байна.

"Nokia”-гийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Кай Ойстама "Энэ явдал зөвхөн манай хоёр компанид төдийгүй, технологийн салбар, бидний түнш болон хэрэглэгчдэд маань сонирхолтой байх болно" гэжээ.

Г.Уянга

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1865301/81d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
5 IT-news Windows 7”-г албан ёсоор ашиглалтад оруулах өдрийг зарлалаа Levi`s 2009-06-26 3142
» IT-news "Intel “ болон “Nokia” компаниуд хамтран ажиллана Levi`s 2009-06-26 3042
3 IT-news Microsoft компани хайлтын шинэ сайт нээнэ Levi`s 2009-06-26 3121
2 IT-news Интернэтийн хар яриа, товч хэллэг [1] Маралгоо 2009-06-24 8253
1 IT-news Вирус хэрхэн ажилладаг вэ? mgldevochka 2009-06-18 4226
배너신청
자생병원

배너신청