SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012
Хятадад 7 сарын 1-ний өдрийг интернэтээр эсэргүүцэл зарлах өдөр болгон тэмдэглэнэ
IT-news Уншсан 3140 vote 0 2009.06.26 16:57:02
Төр засгаас кибер орон зайд нь халдаж буйд дургүйцсэн хятадын интернэт хэрэглэгчид 7 сарын 1-ний өдрийг үндэсний эсэргүүцлийн өдөр болгон тэмдэглэхээр бэлтгэж байна. БНХАУ-ын засгийн газар компьютер үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүндээ Green Dam-Youth Escort хэмээх интернэт фильтр суулгах юм уу дагалдуулах шаардлага тавьж байгаа юм. Засгийн газар уг фильтрийг вэб хуудсанд садар самуун агуулга гаргахаас хамгаалах зорилготой гэж батлаж байгаа боловч интернэт хэрэглэгчид үүнийг y, засгийн газраас буруушаан үздэг групп, бүлэглэл, вэбсайтыг хянах зорилготой үйл ажиллагаа гэж ойлгож байна.
Бээжингийн зуны олимпид зориулсан Шувууны Үүр стадионы дизайныг зохиоход туслалцсан тэрсүүд үзэлт уран барилгач Ай Вэйвэй дээрх эсэргүүцлийн ажиллагааг дэмжигч гол хүмүүсийн нэг юм. Тэрээр эсэргүүцлийн 7 сарын 1-ний өдөр хэрэглэгчдийг блог хөтлөх, чатлах, электрон шуудан илгээх, тоглох зэрэг бүх интернэт ажиллагаагаа зогсоохыг уриалж байна. Энэхүү эсэргүүцлийн өдөр нь тус орныг удирдаж байгаа коммунист намын үүсэн байгуулагдсан өдөртэй давхцаж байна |