SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
"Intel" болон "Nokia” компаниуд нь энэхүү “технологийн хамтран ажиллагаа”-гаараа гар компьютер, смартфонетэй өрсөлдөхүйц шинэ үүрэн сүлжээ бүхий компьюторын хэрэгсэл бүтээхээр болсон байна.
Гэхдээ одоогийн байдлаар бүтээгдэхүүнийхээ төлөвлөгөөг ярилцахад хэтэрхий эрт байгааг хоёр тал онцлон тэмдэглэж байсан юм.
Энэхүү гэрээ, хамтын ажиллагаа нь “Intel" компанид хэдэн тэрбум ам.долларын ашиг орлого бүхий гар утасны зах зээлд гарч ирэх боломжийг олгож байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд “Энэ хамтын ажиллагаа хоёр талд шинэ эрин үеийн үүрэн сүлжээ, компьютерийн зах зээлийг тодорхойлох боломж өглөө” хэмээн "Intel'”-ийн ахлах дэд ерөнхийлөгч Ананд Чандрасекер хэлсэн байна.
"Nokia”-гийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Кай Ойстама "Энэ явдал зөвхөн манай хоёр компанид төдийгүй, технологийн салбар, бидний түнш болон хэрэглэгчдэд маань сонирхолтой байх болно" гэжээ.
Г.Уянга