SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012

Хэрхэн IP хаягаа олох вэ?

S/W Уншсан 3897 vote 0 2008.10.15 11:39:45
IP хаяг нь компьютерыг тань таних болон интернэт дахь сервер бүхий эгнээ тоонууд юм. Энэ нь мөн нарийн үйлдлүүдэд хэрэглэгддэг жишээ нь: зайнаас компьютердаа холбогдох гэх мэт.
 
Алхмууд:
1. Хэрэв та XP-тай бол Start цэснээс All Programs-ыг сонгож "Accessories" дарснаар "Command Prompt" гэсэн цонх гарч ирнэ. Эсвэл Start цэснээс Run-ыг дарж дараа нь command ОК товчийг дарах замаар орж болно.
2. Үүний дараа хар хайрцаг гарч ирэх ба түүн дээр  “ipconfig”-ийг шивж бичиж өгнө.
3. IP хаягийг өгөх хүртэл та түр хүлээнэ үү! DNS нь магадгүй зарим нэмэлт мэдээлэлтэй гарч ирж болно.

Зөвлөмж:
Та local network биш тохиолдолд дээрх алхамуудыг хийх ёстойг мэдэж байх. Үгүй бол таньд интернэт дахь гол хаягийг бус харин local дахь хаягийг гаргаж ирэх болно.
http://whatismyipaddress.com/ гэсэн веб хаягаар орон та IP хаягаа хурдан
хугацаанд олох боломжтой. Компьютер дээрээсээ өөрийн IP хаягаа дээрх алхмуудаар олох нь илүү найдвартай байх болно гэдгийг сануулъя.
IP хаяг тань ийм байдлаар бичигдсэн байх болно: xxx.xxx.xxx.xxx.
таны IP хаяг тань 0-254 хоорондох тоог агуулах ба сайт дээр таны IP хаягийг
0.288.288.274 гэж бичсэн бол энэ нь жинхэнэ хаяг биш байж болно. Үүний оронд
207.184.24.254. ийм байх боломжтой юм.

Анхааруулга:
• Хэрэв та LAN дээр байгаа бол дээрх алхмаар LAN дахь IP хаяг тань гарч ирэх болно.
• IP мэдээллийн сайтаас дугаараа хайж олж байгаа бол AOLгэх мэт веб итгэмжлэлийн дугаар гарч ирэх боломжтойг сана.
• IP дугаарыг авахын тулд элдэв софтвер-ийг татахгүй байхыг зөвлөж байна.

http://www.tsahim.net

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/803778/79a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청