SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 625
   
  

Intel Logo2009 оны 2 сарын 11-нд АНУ-ын зохион бүтээгчдийн үндэсний өдрөөр Intel компани манай үеийн хамгийн агуу их ололтын нэг - интеграл схемийн 50 жилийн ойг тэмдэглэв. 1959 онд хожмын Intel-ийг үндэслэгчдийн нэг Роберт Нойс (Robert Noyce) цахиурт тулгуурласан анхны integrated буюу нэгтгэмэл схем бүтээжээ. Цахиурын жижигхэн хэрчмэн (chip!) дээр электроны бүрэн схем бүрдүүлж чадсан Нойсийн уг бүтээл Цахиуртын Хөндийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хувьсгалт эргэлт хийх гараа болсон юм. Орчин үеийн бүхий л интеграл схемүүдэд Нойсын дэвшүүлсэн үйлдвэрлэлийн тэр л технологи ямар нэг хэмжээгээр ашиглагддаг байна.

Нойсйин интеграл схем

Интеграл схем анх үүсэх гарааны шатандаа Bell Labs (1947 он) компаний хагас дамжуулагчид тулгуурлажээ. Хагас дамжуулагч хожим нь радио хүлээн авагч, утас, телевизорт өргөн хэрэглэгдэж эхлэв. Гэвч дискрет буюу тус тусдаа корпустай транзисторт суурилсан электрон төхөөрөмж нь зохион бүтээгчдийнхээ тооцоолж байснаас илүү овортой, ажиллагаа нь найдвар муутай мөртлөө тог идэмхий болж байв. Ингээд ганц чипэн дээр (тэгш өнцөгт цахиур хавтанцар) хэдхэн транзистор багтаасан анхны интеграл схем гарч, хямд зардлаар их бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэв. 
 Tiny IC
Харин өнөөдөр ганц микросхемэнд 2 тэрбум гаруй транзистор багтаах боломжтой болжээ. Интеграл схемийг газар сайгүй; компьютер, автомашин, телевиз, төрөл бүрийн тоглуулагч, гар утас, хоолны цахилгаан хэрэгслээс авахуулаад нэрийн хуудсанд хүртэл ашиглаж байна. Хэрвээ Нойс интеграл схем гээчийг зохиогоогүйсэн бол орчин цагийн тоо томшгүй олон төрлийн багаж төхөөрөмж, процесс, үйлчилгээ байхгүй, электрон схемүүд хэт зай эзэлж, цахилгаан идсэн, найдваргүй ажиллагаатай хэвээрээ байхсан.
 
Өнөөдрийн шинэ бүтээл - ирээдүйн давамгай байдлын үндэс
Зохион бүтээгчдийн өдрөөр Intel корпорац ойрын жилүүдэд электрон технологи та бидний амьдралыг хэрхэн сайжруулан өөрчлөх тухайд тодорхой таамаг дэвшүүлснээ толилууллаа. Роботыг "мэдрэх хүртэхүй" бүхий тусган хүлээж авах чадвартай болгохоос эхлээд үнэгүй эрчим хүч үүсгэх, хэлбэр төрхөө өөрчилдөг төхөөрөмж бүтээх хүртэлх олон санаа саяхан болтол шинжлэх ухааны уран зөгнөлт дүрслэл мэтээр ойлгогдож байв. Гэтэл эдгээр фантастик санаа амьдралд хэрэгжих гэж байгаа нь хоног хоногоор ойлгомжтой болж ирлээ. Ялангуяа технологийн нээлт бүтээлийг амьдралд нэвтрүүлэх хурдац улам өсөв. Үүнтэй уялдан ойрын 40 жилд хүн төрөлхтний түүхийн сүүлчийн 10 000 жилийн хугацаанд гарснаас дутахааргүй олон шинэ нээлт гарах болно.
Intel HeadOffice
 
Микросхемийн технологид гарч байгаа ололт нь дахиад олон шинэ хэрэглээ үүсгэхэд хүргэнэ. Intel-ийн ажилтнуудын мөрөөдөл бол тэрбумаар хэмжигдэх хүн зон, их наядаар хэмжигдэх олон электрон төхөөрөмжийг хамарч чадах харилцаа холбоо үүсгэх явдал юм. Ганц микросхем хоромд их наяд гаруй арифметик үйлдлийг хөнгөхөн боловсруулчихаж чадах эрин үе ойртож байна. Терафлопсийн бүтээмжтэй ийм компьютер та бидний гений мэдээллийг хэдхэн минутад тайлан, эмч хүн бие махбодийн дотоод эрхтний дүрсийг гурван хэмжээстэйгээр юм уу компьютерийн аксиал томографийн аргаар real-time харах болно. Intel корпорац тэргүүлдэг олон цөмт процессорын салбарт гарч буй технологийн шинэ нээлт бүтээлийн ачаар ахуйн электроникийн шинэ төрлийн багаж хэрэгсэл болон нарийн мэргэжлийн системүүд асар их хэмжээтэй өгөгдлийг илүү богино хугацаанд, арай бага эрчим хүч зарцуулж боловсруулдаг болно.   
Технологийн шинэ нээлт бүтээлүүд нь хувь хүний амьдралын хэв маяг, робот техник, харилцаа холбоо, эрүүлийг хамгаалах болон экологийн үүднээс аюулгүй тооцоолон бодох салбарт ойрын жилүүдэд ямар өөрчлөлт оруулах талаар Intel корпорацийн технологийн ахлах мэргэжилтэн Жастин Раттнер (Justin Rattner) таван урьдчилсан таамаг дэвшүүлж байна.


1. Экологийн үүднээс үнэмлэхүй үр ашигтай өгөгдөл боловсруулалт
Цахилгааны ашигтай хэрэглээ үүсгэх талаар гаргаж буй амжилт нь Intel корпорацид гэр ахуйн электрон хэрэгслийг цахилгааны сүлжээнд залгахгүйгээр эрчим хүчээр хангах эх үүсвэр бүтээж, хөгжүүлэх боломж олгож байна. Ингэснээр өгөгдлийг экологийн үүднээс үнэмлэхүй үр дүнтэй боловсруулах болно. Гүүр, барилга байгууламжуудад байрлуулсан деформац, суналтын тухай мэдээлэл тэмдэглэж цуглуулах үүрэгтэй, эрчим хүчээр өөрийгөө хангачихдаг тусгай сенсорууд гэх мэтчилэн орчин тойрноосоо "үнэгүй эрчим хүч" гаргаад байх чадвартай төхөөрөмж байна гэж төсөөлье. Персональ электрон төхөөрөмжийг зай хураагуураар биш, харин хүний биеийн дулаан, гар утасны долгион, тэр ч байтугай электрон шуудан илгээхээр смартфоны товчлуурыг дарахад ялгардаг тэр эрчим хүчээр тэжээж болох юм. Ирээдүйн зөөврийн компьютер хэрэглэгч нь зай хураагуураар тэжээхтэй холбогдон үүсдэг төвөг бэрхшээлийг бүр мөсөн мартахуйцаар тийм бага хэмжээтэй эрчим хүчээр ажилладаг болно.

 

2. Амьдарч, ажиллаж, амрах илүү нөхцөл бололцоо.
Өгөгдлийн олон цөмт боловсруулалт, сенсорын технологийн салбарт Intel-ийн олж буй амжилтийн үрээр компьютер нь хүний нүүр царай, барилга байшин болон бусад объектуудыг таних чадвартай болно. Телевизорын алсын удирдлага чухам хэний гарт байгаагаа мэдэрч автоматаар дуртай хөтөлбөр лүү нь шилжүүлнэ. Intel-ийн ирээдүйн процессорын цөмийн тоо олон дахин өссөний үр дүнд масс хэрэглээний суперкомпьютерүүд кинозургийн чанарын түвшинд визуал эффект үүсгэнэ. Жишээ нь жинхэнэ амьд байгалийнхаас ялгагдахгүй гурван хэмжээст байгалийн үзэмжийг real-time харуулах чадвартай болно. Ширээний эсвэл зөөврийн ямар нь ч бай, "хэт ухаажсан" компьютер тань олон цөмийнхөө ачаар тааруухан дүрстэй гэрийн видео бичлэгийг чанарын хувьд мэргэжлийн түвшинд хувиргадаг болох тул автомататаар үүсдэг шилжих эффект ашиглан, интеллектуал шугман бус монтаж хийж суух юм.  

 

3. Хүн хэлбэрийн, микроскоп түвшний роботтехник
Одоохондоо ихэнх роботууд үйлдвэрлэлийн байр саванд ашиглагддаг тул гүйцэтгэх үүрэг даалгавар, хүрээлэх орчин нь өөрчлөгдөхгүй тогтмол байдаг. Тэгвэл хивсний тоос сорчихдог, тэжээмэл үлэг гүрвүүлхэн болж аашладаг гэрийн роботтой болчихлоо гэж төсөөлөөд үз. Аяга сав зөөгөөд угаачихна, оймсыг чинь эвхээд тавьчихна. Энд гол нь роботууд орон зайд шилжиж дурын объект ашиглах, таньж мэдрээд тойроод гарчих чадвар чухал бөгөөд шинэ орчин нөхцөлд дасчихдаг болно. Эдүгээ ч сенсорын арга ашигладаг загас байдаг бөгөөд цахилгаан импульсийн тусламжтайгаар объектод хүрэлцэлгүйгээр таньж мэдэрдэг юм. Ийм аргыг гэрийн роботод ашиглах юм бол зөв бус хэлбэр хийцтэй объектийг хагачиж хэмхлээд хаячихгүй барьж чаддаг болно. Робот заавал "ердийн хэмжээстэй" байх албагүй. Зарим нь туршлагагүй нүдэнд анзаарагдахгүй ч байж болно. Дурын хэлбэр хэмжээ бүхий объект болоод бүлэглэгддэг, шилжин байрлаж, өнгө, хэлбэрээ өөрчилдөг сая сая микроробот буюу "катом" (catom) байна гэж төсөөлье.
Эвхээд хармаалчихдаг зөөврийн компьютерээ утасдмаар юм уу мэссеж илгээмээр үедээ гар утас болгон хувиргаж, Интернэт-д тухтайхан ормоор үедээ тусдаа кийборд, өргөн дэлгэц бүхий том хавтгай компьютер болгочихвол ямар вэ.   

          

4. Утасгүй технологийн хязгааргүй боломж
Утасгүй технологийг газар сайгүй хэрэглэдэг болсноор компакт персональ төхөөрөмжийн боломж асар өргөснө. Гар утас эсвэл хөдөлгөөнт интернэт-төхөөрөмж нь ойр байгаа бусад дэлгэц болон санах, тооцоолох төхөөрөмжийг автоматаар илрүүлээд шууд холбогдоно. Зөөврийн төхөөрөмж хадгалаастай видеобичлэгийг автомашины дэлгэц юм уу зочдын өрөөний ханан дахь нимгэн дэлгэц рүү автоматаар дамжуулна.

 

5. Сүлжээний компьютер эрүүлийг хамгаалахад
Өвчтний эрүүл мэндийн байдал муудах, алхаа явдал нь эсвэл хэвшсэн ажиллагаа нь өөрчлөгдөх эсэхийг өгөгдөл цуглуулах аргаар хянах боломжтой боллоо гэж төсөөлье. Зайгаар ажилладаг хэдэн арав, зуу, мянган өчүүхэн жижиг компьютерүүд нэгдээд сенсор мэдрүүр сүлжээ үүсгэж болох юм. Сүлжээний үүрэгтэй ийм утасгүй сенсорууд гэрэлтүүлэг, дулаан, чийгшил, өвчтний алхааны өөрчлөлттэй холбоотой бүхий л мэдээллийг чимээгүйхэн цуглуулна. Цуглуулсан мэдээллээ хөрш төхөөрөмж рүү, тэр нь боловсруулах эсвэл Интернэтээр дамжуулан цаашдын дүн шинжилгээ хийх үүрэгтэй үндсэн компьютер луу эцэслэн дамжуулна. Ийм мэдээлэл нь насан өндөр өвчтний эрүүл мэндийг эмнэлэгт хэвтүүлэлгүйгээр гэрт нь сайжруулах боломж олгоод зогсохгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт эхэн үед нь оношлох, эмчилгээний зардлыг бууруулах, өвчтнийг асрах арчилгаа сувилгааг хялбаршуулах боломж олгох юм.  

 

Ирээдүйг бүтээх нь
Intel-ийн хувьд энэ бүх технологи идэвхтэй судалгаа шинжилгээ, боловсруулалтын шатандаа явж байна. Раттнер "Ирээдүйг яг таг урьдчилан таамаглана гэдэг даанч хэцүү, тэгснээс өнөөдөр түүнийг бодож бүтээх нь хавьгүй хялбар" гэж үзэж байна. Чухам энэхүү энгийн зарчмыг Intel-ийн зохион бүтээгчид баримтлан мөрддөг юм. "Ирээдүй хэрэг дээрээ өнөөдрийн бидний нээлт бүтээлээс шалтгаална" хэмээн Раттнер зөвлөж байна.
 
 
 Бяцхан түүх
Jack Kilby1958 оны зун Texas Instruments компаний залуу инженер Жэк Килби (Jack Kilby) электрон хэлхээний дизайныг хэрхэн сайжруулах талаар толгойгоо гашилгаж суулаа. Учир нь тэр үед сүлжээн дэх бүрдлийн тоо олшрохийн хэрээр металл утсаар холбох уламжлалт арга улам бүр явцгүй болж байв. Тэгтэл Килби-д ердөө л ганц ширхэг хагас дамжуулагч хавтан дээр хэлхээний бүх бүрдлээ байрлуулчихвал болчих юм биш үү гэсэн мэргэн санаа орж ирэв. Энэ санааны дагуу тэрээр германий-гийн хавтан дээр бүтэн хэлхээ хийсэн байна. Улмаар 1958 оны 9 сарын 12-ний өдөр Жэк Килби интеграл схемийнхээ ажиллагааг нийтэд танилцуулсан юм. Тэрээр 1959 онд "Германийгаар хийсэн цул хэлхээ" хэмээх сэдвээр анхны интеграл схемийн патент авсан бөгөөд хожим 2000 онд "интеграл схемийг бүтээхэд оруулсан хувь нэмрийнх нь төлөө" физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн юм.
 
Гайхамшигт нээлт ганц хүнд дангаараа оногдсонгүй. 1959 оны Robert Noyce7 сарын 30-нд хожим Intel-ийг үндэслэгчдийн нэг болох учиртай Роберт Нойс (Robert Noyce) хөнгөн цагаанаар дамжуулагч зурвас үүсгэж, цахиураар (германий биш!!!) хийсэн интеграл схемийн патент авсан байна. Чухамхүү Нойсийн энэхүү арга үйлдвэрлэх технологийн боломжоор хавьгүй давуу байсан хэмээн Интелийн өөр нэг үндэслэгч Гордон Мүүр баталдаг аж.
Дээрх түүхтэй холбоотойгоор интеграл схем бүтээгдсэний 50 жилийн ойг Texas Instruments, Intel хэмээх хоёр аварга өөр өөрсдийнхөөрөө буюу нэг жилийн зайтай тэмдэглэн өнгөрүүлжээ.
 
Харин хүн төрөлхтөн хоюуланг нь интеграл хэлхээг үндэслэгч хэмээн үздэг юм.
Kilby's IC
Зураг дээр: Жэк Килби-гийн анхны интеграл схемийн "прототип"
 

 Tom's Hardware болон холбогдох сайтуудын материалаас тоймлон бэлтгэв

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1865420/331/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
625 IT-news Samsung Series 7 Chronos notebook зарна nyamka0118 2013-02-22 27664
624 IT-news Smart phoned gmobile-n dugaar suulgasan hun bnuu tuslaach plz [2] Dominic 2011-04-27 23719
623 IT-news USA -gaas irsen shine notebook zarnaa file [1] Levi`s 2010-04-16 16783
622 IT-news www.goykino.com таныг уйдаахгүй [1] tuuguu22 2010-08-28 12715
» IT-news Интеграл схемийн 50 жилийн ой Levi`s 2009-06-26 9577
620 IT-news Интернэтийн хар яриа, товч хэллэг [1] Маралгоо 2009-06-24 8253
619 IT-news Hudaldaj avaad 2 sar bolj bga MacBook Pro zarna Flawless24 2012-08-11 6161
618 IT-news COMPUTER ZASVAR maplai 2009-12-15 5800
617 IT-news solongos helnii surgalt hicheellene Batsuda 2009-12-18 5792
616 IT-news Yahoo Messengeriin Нууц үг яаж олох вэ? Нууц үгээ яаж сэргээх вэ? [2] batsgaa10 2010-01-11 5387
615 IT-news ****i pod touch 4th generation hudaldana ****2010 TeckTonik 2010-11-07 4242
614 IT-news Вирус хэрхэн ажилладаг вэ? mgldevochka 2009-06-18 4226
613 IT-news hera belegtei uramshuulaltai naidvartai hudaldaa [1] chugbughamnida 2011-09-16 4015
612 IT-news sky messenger yaj tataj awah be [1] 영원 2009-12-27 3895
611 IT-news Iphone 4 bolon Iphone 3gs zarna. mendee11 2011-07-15 3864
610 IT-news BMW - Дуут удирдлагын систем [1] Levi`s 2009-06-26 3748
609 IT-news БУСДААС АСУУСНААС ГҮҮГЛЭ АХААС Л АСУУЖ БАЙ...... oogoo2011 2011-03-16 3734
608 IT-news kiriller [4] magicnar 2009-12-01 3560
607 IT-news Бүх төрлийн вэб сайт болон компьютерийн сургалт. bataasan 2011-11-29 3529
606 IT-news MICROSOFT WORD-ЫН ГЭМТСЭН ФАЙЛЫГ ХЭРХЭН СЭРГЭЭХ ВЭ? [1] Nomin 2011-09-16 3217
배너신청
자생병원

배너신청