SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2
Бичсэн :Manaach01 Пүрэв, 2008 Тавдугаар сар 15 11:50 Имэйлээ хэрхэн хамгаалах нууц үгээ алдахгүй байх гээд л маш олон асуудал бидний Имэйлийг тойрон эргэлдэж байдаг. Энэхүү мэдээлэл нь Nice цагийн Power булангаар дүрстэй танилцуулагдах болно. Одоо үед хүнийг хамгийн ихээр айлгадаг болсон зүйл Имэйлийн хамгаалалт. Түүнчлэн түүний нууц үгийг хэрхэн зөвөөр бүтээж хамгаалах зэрэгт хүн бүр л санаа зовж явдаг байх. Ингээд бид та бүхэндээ энэ талаар маш хэрэгтэй зөвлөгөө өгье. Та вэб дээр суурилсан Имэйл ашигладаг уу? Жишээлбэл Hotmail, yahoo, Gmail гэх зэрэг. Тэгвэл та нэг өглөө сэрээд Имэйлээ шалгах гэтэл та өөрийн хаягандаа нэвтэрч чадахгүй байвал юу болох вэ? Нууц үг чинь буруу байна гэсэн алдаа өгөөд та үүрд өөрийн хаягандаа орж чадахгүй болно. Ингээд таны Имэйл дотор байдаг хэрэгцээт бүх л захианууд болон таньд нэмж ирэх захианууддаа та дахин ойртож чадахгүй болох нь тэр. Ийм зүйлд хүрэхгүйн тулд та хөнгөн нууц үг ашиглаж болох юм. Жишээлбэл password гээд нууц үг хийчихсэн байлаа гэж бодъё. Эсвэл зүгээр л тоо жишээлбэл 123, арай жоохон урт нууц болгохын тулд төрсөн өрдөөрөө эсвэл 123456 гээд хийчихдэг байх. Тэгвэл та ийм төрлийн нууц үгийг огт хэрэглэж болохгүй. Учир нь хэн нэгэн хүн таны нууц үгийг таахад маш хялбар болно шүү дээ. Түүнээс гадна та нууц үг хэрэглэдэг газар бүрээ өөр өөр нууц үгнүүд хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та ижилхэн нууц үгнүүд хэрэглэвэл хэн нэг нь таны нэг нууц үгийг мэдээд л бусад бүх хэрэгтэй мэдээллийг тэр нууц үгний чинь тусламжтай хялбархан олоод авч болно. Тэгвэл таньд бид одоо нууц үгээ хэрхэн бүтээх мөн мартахгүй байх талаар зөвлөгөө өгье. Жишээлбэл та Liverpool багийн хөгжөөн дэмжигч бол эгшигийг хасаад lvrp болгоод ард нь тоогоор үсэг хийн 001 гэж бичээд үндсэн нууц үгний чинь суурь болж болох юм. Одоо суурь нууц үгэндээ эхлэл юмуу төгсгөл хийгээд илүү найдвартай болгож болно. Би бол жишээ нь power –г хөтлөдөг тул урд нь power нэмээд orloo вэбэд ажилладаг тул orloo гээд нэмчихвэл урт бас сайн нууц үгтэй болох нь тэр. powerlvrp001orloo Ингэж өөрт ойр байдаг үгсээн нууц үг зохиосон тул амархан мартахгүй. Харин мартах гээд байвал нууц үгний үндсэн хэсэг lvrp001 –г хасаад ердөө power orloo гэсэн үгээ л бичиж аваад үндсэн хэсгээ цээжилчихэж болно. Ингэж бүтээсэн нууц үгээ хэнд ч хэлж болохгүй. Ялангуяа нууц үгнийхээ үндсэн хэсгийг хүнд хэлж болохгүй. Тэгвэл таны нууц үгийг таахад төвөгтэй болох болно. Бас нэгэн арга бол та мартхааргүй өгүүлбэрийнхээ эхний үсгүүдийг цуглуулж бичиж болно. Жишээлбэл This Is My Best Password And You Can’t Guess It гэсэн өгүүлбэрийн эхний үсгүүд TIMBPAYCGI –г цуглуулан нууц үг бүтээсэн байна. Одоо харин нууц үгээ мартсан тохиолдолд хэрхэн сэргээх талаар суралцъя. Жишээлбэл Hotmail дээр View and edit your personnel information гэсэн товчин дээр даран нууц асуултуудыг тааруулж өгч болно. Нууц асуултан дээрээ нэмээд байршил хаяг зэргээ оруулж болно. Мөн Yahoo дээр option – account information гэж ороод дээрх асуултуудыг тохируулж болно. Энэхүү нууц асуултуудын тусламжтайгаар та нууц үгээ сэргээн авч болно. Yahoo Имэйл хаяг нь түүнчлэн төрсөн он сарыг асуудаг бөгөөд ихэнх хүмүүс үүнийг аюулгүй байдлын үүднээс өөрөөр хийчихдэг. Гэвч дараа нь юу гэж хийснээ санадаггүй. Гэхдээ та зөвөөр оруулсан нь дээр юм яагаад гэвэл Yahoo дээр хэн нэг нь таны талар мэдээлэл авахыг хүсвэл түүнд таны төрсөн огноо харагдадгүй билээ. Харин та хэрэглэгчийн нэрээ мартсан байвал таны хэрэглэгчийн нэрийг бүртгүүлэхдээ хэрэглэсэн өөр Имэйл хаяг руу чинь илгээж болдог. Гэвч зөвхөн та нэмэлт Имэйл хаяг оруулж өгсөн тохиолдолд л ийм боломжтой юм. Google ийн имэйл хаяган дээр бол та дээрх нууц асуултын тохиргоог Settings – Accounts – Account Settings гэж орон хийх боломжтой. Та энд мөн нууц асуултаа тааруулж болох бөгөөд заавал нэмэлт өөр Имэйл хаяг оруулж өгөх ёстой. Хэрвээ оруулж өгөөгүй тохиолдолд та нууц асуултыг ашиглах хүртэл 5 хоног хүлээх шаардлагатай болно. Мэдээж хэрвээ та ажлынхаа эсвэл өөр ямар нэг төрлийн Имэйл хаягийг нэмэлт Имэйлийн талбарт оруулсан бол ажлаа солих гэх мэт үедээ энэ Имэйл хаягаа солихоо мартуузай.
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1367058/ba1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
2 S/W Компьютер гацсан үед юу хийх вэ? [1] Manaach01 2009-03-03 10295
» Имэйлээ хэрхэн хамгаалах вэ? Manaach01 2009-03-03 8432
배너신청
자생병원

배너신청