SUDDEN ATTACK \Admin : MONEY CLAN
Бичлэгийн тоо 2,012
   
  

Intel Logo2009 оны 2 сарын 11-нд АНУ-ын зохион бүтээгчдийн үндэсний өдрөөр Intel компани манай үеийн хамгийн агуу их ололтын нэг - интеграл схемийн 50 жилийн ойг тэмдэглэв. 1959 онд хожмын Intel-ийг үндэслэгчдийн нэг Роберт Нойс (Robert Noyce) цахиурт тулгуурласан анхны integrated буюу нэгтгэмэл схем бүтээжээ. Цахиурын жижигхэн хэрчмэн (chip!) дээр электроны бүрэн схем бүрдүүлж чадсан Нойсийн уг бүтээл Цахиуртын Хөндийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хувьсгалт эргэлт хийх гараа болсон юм. Орчин үеийн бүхий л интеграл схемүүдэд Нойсын дэвшүүлсэн үйлдвэрлэлийн тэр л технологи ямар нэг хэмжээгээр ашиглагддаг байна.

Нойсйин интеграл схем

Интеграл схем анх үүсэх гарааны шатандаа Bell Labs (1947 он) компаний хагас дамжуулагчид тулгуурлажээ. Хагас дамжуулагч хожим нь радио хүлээн авагч, утас, телевизорт өргөн хэрэглэгдэж эхлэв. Гэвч дискрет буюу тус тусдаа корпустай транзисторт суурилсан электрон төхөөрөмж нь зохион бүтээгчдийнхээ тооцоолж байснаас илүү овортой, ажиллагаа нь найдвар муутай мөртлөө тог идэмхий болж байв. Ингээд ганц чипэн дээр (тэгш өнцөгт цахиур хавтанцар) хэдхэн транзистор багтаасан анхны интеграл схем гарч, хямд зардлаар их бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэв. 
 Tiny IC
Харин өнөөдөр ганц микросхемэнд 2 тэрбум гаруй транзистор багтаах боломжтой болжээ. Интеграл схемийг газар сайгүй; компьютер, автомашин, телевиз, төрөл бүрийн тоглуулагч, гар утас, хоолны цахилгаан хэрэгслээс авахуулаад нэрийн хуудсанд хүртэл ашиглаж байна. Хэрвээ Нойс интеграл схем гээчийг зохиогоогүйсэн бол орчин цагийн тоо томшгүй олон төрлийн багаж төхөөрөмж, процесс, үйлчилгээ байхгүй, электрон схемүүд хэт зай эзэлж, цахилгаан идсэн, найдваргүй ажиллагаатай хэвээрээ байхсан.
 
Өнөөдрийн шинэ бүтээл - ирээдүйн давамгай байдлын үндэс
Зохион бүтээгчдийн өдрөөр Intel корпорац ойрын жилүүдэд электрон технологи та бидний амьдралыг хэрхэн сайжруулан өөрчлөх тухайд тодорхой таамаг дэвшүүлснээ толилууллаа. Роботыг "мэдрэх хүртэхүй" бүхий тусган хүлээж авах чадвартай болгохоос эхлээд үнэгүй эрчим хүч үүсгэх, хэлбэр төрхөө өөрчилдөг төхөөрөмж бүтээх хүртэлх олон санаа саяхан болтол шинжлэх ухааны уран зөгнөлт дүрслэл мэтээр ойлгогдож байв. Гэтэл эдгээр фантастик санаа амьдралд хэрэгжих гэж байгаа нь хоног хоногоор ойлгомжтой болж ирлээ. Ялангуяа технологийн нээлт бүтээлийг амьдралд нэвтрүүлэх хурдац улам өсөв. Үүнтэй уялдан ойрын 40 жилд хүн төрөлхтний түүхийн сүүлчийн 10 000 жилийн хугацаанд гарснаас дутахааргүй олон шинэ нээлт гарах болно.
Intel HeadOffice
 
Микросхемийн технологид гарч байгаа ололт нь дахиад олон шинэ хэрэглээ үүсгэхэд хүргэнэ. Intel-ийн ажилтнуудын мөрөөдөл бол тэрбумаар хэмжигдэх хүн зон, их наядаар хэмжигдэх олон электрон төхөөрөмжийг хамарч чадах харилцаа холбоо үүсгэх явдал юм. Ганц микросхем хоромд их наяд гаруй арифметик үйлдлийг хөнгөхөн боловсруулчихаж чадах эрин үе ойртож байна. Терафлопсийн бүтээмжтэй ийм компьютер та бидний гений мэдээллийг хэдхэн минутад тайлан, эмч хүн бие махбодийн дотоод эрхтний дүрсийг гурван хэмжээстэйгээр юм уу компьютерийн аксиал томографийн аргаар real-time харах болно. Intel корпорац тэргүүлдэг олон цөмт процессорын салбарт гарч буй технологийн шинэ нээлт бүтээлийн ачаар ахуйн электроникийн шинэ төрлийн багаж хэрэгсэл болон нарийн мэргэжлийн системүүд асар их хэмжээтэй өгөгдлийг илүү богино хугацаанд, арай бага эрчим хүч зарцуулж боловсруулдаг болно.   
Технологийн шинэ нээлт бүтээлүүд нь хувь хүний амьдралын хэв маяг, робот техник, харилцаа холбоо, эрүүлийг хамгаалах болон экологийн үүднээс аюулгүй тооцоолон бодох салбарт ойрын жилүүдэд ямар өөрчлөлт оруулах талаар Intel корпорацийн технологийн ахлах мэргэжилтэн Жастин Раттнер (Justin Rattner) таван урьдчилсан таамаг дэвшүүлж байна.


1. Экологийн үүднээс үнэмлэхүй үр ашигтай өгөгдөл боловсруулалт
Цахилгааны ашигтай хэрэглээ үүсгэх талаар гаргаж буй амжилт нь Intel корпорацид гэр ахуйн электрон хэрэгслийг цахилгааны сүлжээнд залгахгүйгээр эрчим хүчээр хангах эх үүсвэр бүтээж, хөгжүүлэх боломж олгож байна. Ингэснээр өгөгдлийг экологийн үүднээс үнэмлэхүй үр дүнтэй боловсруулах болно. Гүүр, барилга байгууламжуудад байрлуулсан деформац, суналтын тухай мэдээлэл тэмдэглэж цуглуулах үүрэгтэй, эрчим хүчээр өөрийгөө хангачихдаг тусгай сенсорууд гэх мэтчилэн орчин тойрноосоо "үнэгүй эрчим хүч" гаргаад байх чадвартай төхөөрөмж байна гэж төсөөлье. Персональ электрон төхөөрөмжийг зай хураагуураар биш, харин хүний биеийн дулаан, гар утасны долгион, тэр ч байтугай электрон шуудан илгээхээр смартфоны товчлуурыг дарахад ялгардаг тэр эрчим хүчээр тэжээж болох юм. Ирээдүйн зөөврийн компьютер хэрэглэгч нь зай хураагуураар тэжээхтэй холбогдон үүсдэг төвөг бэрхшээлийг бүр мөсөн мартахуйцаар тийм бага хэмжээтэй эрчим хүчээр ажилладаг болно.

 

2. Амьдарч, ажиллаж, амрах илүү нөхцөл бололцоо.
Өгөгдлийн олон цөмт боловсруулалт, сенсорын технологийн салбарт Intel-ийн олж буй амжилтийн үрээр компьютер нь хүний нүүр царай, барилга байшин болон бусад объектуудыг таних чадвартай болно. Телевизорын алсын удирдлага чухам хэний гарт байгаагаа мэдэрч автоматаар дуртай хөтөлбөр лүү нь шилжүүлнэ. Intel-ийн ирээдүйн процессорын цөмийн тоо олон дахин өссөний үр дүнд масс хэрэглээний суперкомпьютерүүд кинозургийн чанарын түвшинд визуал эффект үүсгэнэ. Жишээ нь жинхэнэ амьд байгалийнхаас ялгагдахгүй гурван хэмжээст байгалийн үзэмжийг real-time харуулах чадвартай болно. Ширээний эсвэл зөөврийн ямар нь ч бай, "хэт ухаажсан" компьютер тань олон цөмийнхөө ачаар тааруухан дүрстэй гэрийн видео бичлэгийг чанарын хувьд мэргэжлийн түвшинд хувиргадаг болох тул автомататаар үүсдэг шилжих эффект ашиглан, интеллектуал шугман бус монтаж хийж суух юм.  

 

3. Хүн хэлбэрийн, микроскоп түвшний роботтехник
Одоохондоо ихэнх роботууд үйлдвэрлэлийн байр саванд ашиглагддаг тул гүйцэтгэх үүрэг даалгавар, хүрээлэх орчин нь өөрчлөгдөхгүй тогтмол байдаг. Тэгвэл хивсний тоос сорчихдог, тэжээмэл үлэг гүрвүүлхэн болж аашладаг гэрийн роботтой болчихлоо гэж төсөөлөөд үз. Аяга сав зөөгөөд угаачихна, оймсыг чинь эвхээд тавьчихна. Энд гол нь роботууд орон зайд шилжиж дурын объект ашиглах, таньж мэдрээд тойроод гарчих чадвар чухал бөгөөд шинэ орчин нөхцөлд дасчихдаг болно. Эдүгээ ч сенсорын арга ашигладаг загас байдаг бөгөөд цахилгаан импульсийн тусламжтайгаар объектод хүрэлцэлгүйгээр таньж мэдэрдэг юм. Ийм аргыг гэрийн роботод ашиглах юм бол зөв бус хэлбэр хийцтэй объектийг хагачиж хэмхлээд хаячихгүй барьж чаддаг болно. Робот заавал "ердийн хэмжээстэй" байх албагүй. Зарим нь туршлагагүй нүдэнд анзаарагдахгүй ч байж болно. Дурын хэлбэр хэмжээ бүхий объект болоод бүлэглэгддэг, шилжин байрлаж, өнгө, хэлбэрээ өөрчилдөг сая сая микроробот буюу "катом" (catom) байна гэж төсөөлье.
Эвхээд хармаалчихдаг зөөврийн компьютерээ утасдмаар юм уу мэссеж илгээмээр үедээ гар утас болгон хувиргаж, Интернэт-д тухтайхан ормоор үедээ тусдаа кийборд, өргөн дэлгэц бүхий том хавтгай компьютер болгочихвол ямар вэ.   

          

4. Утасгүй технологийн хязгааргүй боломж
Утасгүй технологийг газар сайгүй хэрэглэдэг болсноор компакт персональ төхөөрөмжийн боломж асар өргөснө. Гар утас эсвэл хөдөлгөөнт интернэт-төхөөрөмж нь ойр байгаа бусад дэлгэц болон санах, тооцоолох төхөөрөмжийг автоматаар илрүүлээд шууд холбогдоно. Зөөврийн төхөөрөмж хадгалаастай видеобичлэгийг автомашины дэлгэц юм уу зочдын өрөөний ханан дахь нимгэн дэлгэц рүү автоматаар дамжуулна.

 

5. Сүлжээний компьютер эрүүлийг хамгаалахад
Өвчтний эрүүл мэндийн байдал муудах, алхаа явдал нь эсвэл хэвшсэн ажиллагаа нь өөрчлөгдөх эсэхийг өгөгдөл цуглуулах аргаар хянах боломжтой боллоо гэж төсөөлье. Зайгаар ажилладаг хэдэн арав, зуу, мянган өчүүхэн жижиг компьютерүүд нэгдээд сенсор мэдрүүр сүлжээ үүсгэж болох юм. Сүлжээний үүрэгтэй ийм утасгүй сенсорууд гэрэлтүүлэг, дулаан, чийгшил, өвчтний алхааны өөрчлөлттэй холбоотой бүхий л мэдээллийг чимээгүйхэн цуглуулна. Цуглуулсан мэдээллээ хөрш төхөөрөмж рүү, тэр нь боловсруулах эсвэл Интернэтээр дамжуулан цаашдын дүн шинжилгээ хийх үүрэгтэй үндсэн компьютер луу эцэслэн дамжуулна. Ийм мэдээлэл нь насан өндөр өвчтний эрүүл мэндийг эмнэлэгт хэвтүүлэлгүйгээр гэрт нь сайжруулах боломж олгоод зогсохгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт эхэн үед нь оношлох, эмчилгээний зардлыг бууруулах, өвчтнийг асрах арчилгаа сувилгааг хялбаршуулах боломж олгох юм.  

 

Ирээдүйг бүтээх нь
Intel-ийн хувьд энэ бүх технологи идэвхтэй судалгаа шинжилгээ, боловсруулалтын шатандаа явж байна. Раттнер "Ирээдүйг яг таг урьдчилан таамаглана гэдэг даанч хэцүү, тэгснээс өнөөдөр түүнийг бодож бүтээх нь хавьгүй хялбар" гэж үзэж байна. Чухам энэхүү энгийн зарчмыг Intel-ийн зохион бүтээгчид баримтлан мөрддөг юм. "Ирээдүй хэрэг дээрээ өнөөдрийн бидний нээлт бүтээлээс шалтгаална" хэмээн Раттнер зөвлөж байна.
 
 
 Бяцхан түүх
Jack Kilby1958 оны зун Texas Instruments компаний залуу инженер Жэк Килби (Jack Kilby) электрон хэлхээний дизайныг хэрхэн сайжруулах талаар толгойгоо гашилгаж суулаа. Учир нь тэр үед сүлжээн дэх бүрдлийн тоо олшрохийн хэрээр металл утсаар холбох уламжлалт арга улам бүр явцгүй болж байв. Тэгтэл Килби-д ердөө л ганц ширхэг хагас дамжуулагч хавтан дээр хэлхээний бүх бүрдлээ байрлуулчихвал болчих юм биш үү гэсэн мэргэн санаа орж ирэв. Энэ санааны дагуу тэрээр германий-гийн хавтан дээр бүтэн хэлхээ хийсэн байна. Улмаар 1958 оны 9 сарын 12-ний өдөр Жэк Килби интеграл схемийнхээ ажиллагааг нийтэд танилцуулсан юм. Тэрээр 1959 онд "Германийгаар хийсэн цул хэлхээ" хэмээх сэдвээр анхны интеграл схемийн патент авсан бөгөөд хожим 2000 онд "интеграл схемийг бүтээхэд оруулсан хувь нэмрийнх нь төлөө" физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн юм.
 
Гайхамшигт нээлт ганц хүнд дангаараа оногдсонгүй. 1959 оны Robert Noyce7 сарын 30-нд хожим Intel-ийг үндэслэгчдийн нэг болох учиртай Роберт Нойс (Robert Noyce) хөнгөн цагаанаар дамжуулагч зурвас үүсгэж, цахиураар (германий биш!!!) хийсэн интеграл схемийн патент авсан байна. Чухамхүү Нойсийн энэхүү арга үйлдвэрлэх технологийн боломжоор хавьгүй давуу байсан хэмээн Интелийн өөр нэг үндэслэгч Гордон Мүүр баталдаг аж.
Дээрх түүхтэй холбоотойгоор интеграл схем бүтээгдсэний 50 жилийн ойг Texas Instruments, Intel хэмээх хоёр аварга өөр өөрсдийнхөөрөө буюу нэг жилийн зайтай тэмдэглэн өнгөрүүлжээ.
 
Харин хүн төрөлхтөн хоюуланг нь интеграл хэлхээг үндэслэгч хэмээн үздэг юм.
Kilby's IC
Зураг дээр: Жэк Килби-гийн анхны интеграл схемийн "прототип"
 

 Tom's Hardware болон холбогдох сайтуудын материалаас тоймлон бэлтгэв

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1865420/543/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
1922 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-06-11 540
1921 IT-news Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-06-06 596
1920 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-06-05 557
1919 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-06-02 603
1918 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-06-02 573
1917 IT-news ЯАРААРАЙ- ЗӨВХӨН ӨНӨӨДӨР БОЛОН МАРГААШ 10,000ВОН 13,000НЭГЖ Скайтел 2014-05-30 524
1916 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-29 458
1915 IT-news КОМПЮТЕР, ПРОГРАММ САЙН МЭДДЭГ ХҮНД САРЫН 1000$ ЦАЛИНТАЙ АЖИЛ БАЙНА ГЭРЭЭСЭЭ АЖИЛНА oyuka888 2014-05-29 500
1914 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-27 508
1913 game SALE! COMPUTER NOTEBOOK.KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★ Интернэт + КаТВ холбуулсан хүн бүрт Шинэ 32инч LED TV,.SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, БЭЛЭГТЭЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТЫГ ЗӨВХӨН МАНАЙХААС mongol town 903 toot INTERNET-KOREA 2014-05-27 737
1912 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-26 482
1911 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-24 515
1910 H/W SALE! COMPUTER NOTEBOOK.KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★ Интернэт + КаТВ холбуулсан хүн бүрт Шинэ 32инч LED TV,.SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, БЭЛЭГТЭЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТЫГ ЗӨВХӨН МАНАЙХААС mongol town 903 toot INTERNET-KOREA 2014-05-24 595
1909 game КОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ , бүх төрлийн гэмтлийг шуурхай засварлан , утас болон мессэж ,какао-гоор зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байна. утас:02-2275-1698 WWW.MGLSKY.COM **MGL гишүүн* 2014-05-20 452
1908 H/W iPad AIR 32G WIFI zarna (shine) [9] asdfghijk 2014-05-19 568
1907 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-11 497
1906 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-10 468
1905 SUDDEN ATTACK dota2 [3] FR4Y 2014-05-09 634
1904 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-09 565
1903 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-06 545
1902 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-05 551
1901 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-05 567
1900 game KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★ Интернэт + КаТВ холбуулсан хүн бүрт Шинэ 32инч LED TV,.SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, БЭЛЭГТЭЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТЫГ ЗӨВХӨН МАНАЙХААС mongol town 903 toot . gmobile skytel . . INTERNET-KOREA 2014-05-05 668
1899 game KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★ Интернэт + КаТВ холбуулсан хүн бүрт Шинэ 32инч LED TV,.SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, БЭЛЭГТЭЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТЫГ ЗӨВХӨН МАНАЙХААС mongol town 903 toot . gmobile skytel . . INTERNET-KOREA 2014-05-05 497
1898 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-05 523
1897 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-04 494
1896 IT-news БҮХ ТӨРЛИЙН ХӨРГӨГЧ утас:02-2275-1698 WWW.MGLSKY.COM **MGL гишүүн* 2014-05-04 511
1895 game БҮХ ТӨРЛИЙН NOTEBOOK ХАМГИЙН ХЯМДААР МОНГОЛ ТАУН 903ТООТ УТАС :02-2265-1698 **MGL гишүүн* 2014-05-04 491
1894 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-03 487
1893 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-02 575
1892 H/W KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★ Интернэт + КаТВ холбуулсан хүн бүрт Шинэ 32инч LED TV,.SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, БЭЛЭГТЭЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТЫГ ЗӨВХӨН МАНАЙХААС mongol town 903 toot . gmobile skytel . . INTERNET-KOREA 2014-05-02 679
1891 IT-news СКАЙТЕЛИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР: ШИНЭ ДУГААР БОЛОН НЭГЖ 8000 ВОН (30 ХОНОГ, 10000 НЭГЖ) Скайтел 2014-05-01 616
1890 game БҮХ ТӨРЛИЙН NOTEBOOK ХАМГИЙН ХЯМДААР МОНГОЛ ТАУН 903ТООТ УТАС :02-2265-1698 **MGL гишүүн* 2014-04-30 468
1889 game KОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ★☆★ Интернэт + КаТВ холбуулсан хүн бүрт Шинэ 32инч LED TV,.SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, БЭЛЭГТЭЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТЫГ ЗӨВХӨН МАНАЙХААС mongol town 903 toot . gmobile skytel . . INTERNET-KOREA 2014-04-30 550
1888 IT-news УРАМШУУЛАЛ: 4 ШИРХЭГ КАРТ 40000~> 35000ВОН. Урамшуулал 4-р сарыг дуустал үргэлжилнэ Скайтел 2014-04-30 500
1887 IT-news УРАМШУУЛАЛ: 4 ШИРХЭГ КАРТ 40000~> 35000ВОН. Урамшуулал 4-р сарыг дуустал үргэлжилнэ. Скайтел 2014-04-28 504
1886 IT-news УРАМШУУЛАЛ: 4 ШИРХЭГ КАРТ 40000~> 35000ВОН. Урамшуулал 4-р сарыг дуустал үргэлжилнэ. Скайтел 2014-04-27 427
1885 game ps3 zarna FR4Y 2014-04-26 749
1884 IT-news солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-17 541
1883 S/W НАЙДВАРТАЙ ХУРДАН ШУУРХАЙ ВИЗ ГАРГАНА. Vis898989 2014-04-16 495
1882 IT-news СКАЙТЕЛ. АЗЫН ДУГААР- 20,000 ВОН (60 ХОНОГ, 10.000 НЭГЖ) Скайтел 2014-04-15 538
1881 IT-news СКАЙТЕЛ. АЗЫН ДУГААР- 20,000 ВОН (60 ХОНОГ, 10.000 НЭГЖ) Скайтел 2014-04-15 534
1880 IT-news СКАЙТЕЛ- 9.000 ВОН, 10.000 НЭГЖ, 30 ХОНОГ Скайтел 2014-04-14 539
1879 IT-news СКАЙТЕЛ. АЗЫН ДУГААР- 20,000 ВОН (60 ХОНОГ, 10.000 НЭГЖ) Скайтел 2014-04-14 526
1878 S/W НАЙДВАРТАЙ ШУУРХАЙ ВИЗ ГАРГАНА mkisea8989 2014-04-12 527
배너신청
자생병원

배너신청