Дөрөвдүгээр сарын 1-нд дэлхийн даяар интернэтийн сүлжээгээр дамждаг “Конфикер” төрлийн вирус таны компьютерт нэвтэрч болзошгүй учир болгоомжтой байхад илүүдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Конфикер нь компьютерийн программ хангамжийн үйл ажиллагааг доголдуулдаг вирус юм. Уг вирус нь вэб хуудсаар дамжин “Windows” үйлдлийн системтэй компьютерийн хатуу дискэнд байрлаж, программ хангамжинд хор хөнөөлтэй “malware” суулгадаг аж. Вирус компьютерт нэвтрэн орсны дараа өөрийгөө нуудаг байна.
“Конфикер” дөрөвдүгээр сарын 1-нд шинэ заавар биелүүлэх ангууч хийхээр программчилагдсан гэж Британийн интернэтийн аюулгүй байдлын “Софос” фирмийн мэргэжилтнүүд хэлжээ. Тиймээс энэ өдөр элдэв зарлал, санал болгосон зүйл бүхий вэб хуудас руу нэвтэрч, танихгүй и-мэйл шалгахгүй байхыг зөвлөж байна. Конфикер нь ямар хор хөнөөл учруулах тухай одоогоор ямар нэг мэдээлэл байхгүй аж.