Бичлэгийн тоо 1,411
Онлайнд байхдаа илүү их анхаарал болгоомжтой байх шаардлага зайлшгүй гарч ирсэн билээ. Энгийн хэдэн алхамаар онлайнд аюулгүй байх талаар бяцхан зөвлөгөө өгье. Эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй. Алхам 1. Хэн нэгний мэдэхгүй, мэдэгдэхгүй attachment буюу явуулсан файлыг нээхгүй байхыг зөвлөе. Ихэнхидээ эдгээр attachment-ууд нь элдэв төрлийн вирус байх магадлал өндөр байдаг. Алхам 2. Өөрийн броусер дээр pop-up blocker-ийг идэвхижүүлэн ажиллагаатай байлгах хэрэгтэй. Ингэхдээ броусерийн баруун дээд өнцөгт буюу http:// хаяг бичих хэсгийн хажуу талд байрлах X-ийг дарах хэрэгтэй. Алхам 3. Энгийн нийтлэг хэрэглэдэг, компьютертэй дагалдаж ирдэг броусерууд тийм сайн сонголт байж чадахгүй. Тиймээс илүү аюулгүй Firefox зэрэг броусерийг хэрэглэж байнгын шинэчлэлт буюу update-ийг хийж байх хэрэгтэй. Алхам 4. Сүүлийн үеийн мэдээлэлд анхаарал байнга тавьж байгаарай. Ямар төрлийн шинэ вирус гарсан тухай тэдгээр нь ямар арга замаар ихэвчилэн компьютерт нэвтэрдэг талаарх мэдээллийг авч байгаарай. Алхам 5. Вирусын эсрэг програмыг байнгын update хийх, 14 хоног тутам хэрэггүй файлуудаас компьютераа цэвэрлэх зэрэг энгийн арга хэмжээнүүдийг та авах боломжтой. Дээрх зөвлөмж нь энгийн хэдэн зүйлсийг дурьдсан нь танд хэрэгцээтэй байна гэдэгт итгэлтэй байна.
Bi
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1248842/35f/trackback

profile

эди хугда

2012.11.12 17:15:57
*.199.154.227

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청