Бичлэгийн тоо 1,411

 

Сүүлийн үед энэ асуултыг хүмүүс ихээр тавих болсон учир зарим нэгэн мэдээлэл хүргэе гэж бодлоо.
Юуны өмнө email хаягаа алдахгүй байх бяцхан зөвлөгөөг өгье.

Цахим шуудангийнхаа нууц үгийг хэрхэн хамгаалах вэ?
1. email-нхтайгаа адил нууц үгийг өөр ямар ч сайтад битгий оруулаарай. Хэрвээ та одоо адил нууц үг хэрэглэдэг бол email рүүгээ ороод шинэ нууц үг сольж аваарай. Саяхан маш олон хэрэглэгчтэй Монголын нэгэн томоохон портал сайт хэрэглэгчдийнхээ нууц үгийг нууцлалгүй хадгалж алдан олон хүний мэйлийн нууц үг нь адил байснаас муу санаатнуудын гарт хялбархан орж байсан нь илэрч байсан шүү.
2. Интернет кафе болоод бусад гадны компьютераас мессенжер, мэйл рүүгээ орохоос аль болох зайлсхий. Хэрэв ингэж гаднаас интернетэд ордог бол мэйл хаягаа ядаж сардаа ганц удаа сольж байгаарай.
3. Ямар нэгэн байдлаар yahoo, таны майлын компани, эсвэл хэн нэгнээс нууц үгээ шинэчлэхийг сануулсан мэйл, өөр ямар нэгэн нэвтрэх мэйл ирвэл тийм мэйлүүдээр дамжин yahoo зэрэг сайт руугаа орж мэйл рүүгээ нэвтрэхгүй байх хэрэгтэй.
4. Ямар нэгэн байдлаар өөр сайтаас дамжин нэвтрэх шаардлага гарвал хаягийн мөрөнд .yahoo.com (цэг yahoo цэг com) гэх мэт байдлаар таны хэрэглэдэг сайтын үндсэн домайн нэр мөн эсэхийг байнга хянаж байх хэрэгтэй. Хэрэв энэ нь хэцүү бол энд дарж уншаад зааврын дагуу sign in seal үүсгэж хэрэглээрэй. Зөвхөн таны компьютерт л байх зураг, өнгө зэрэг байх юм.
5. Хэн нэгэн таньдаг хүн чинь тааж болохуйц төрсөн өдөр, утасны дугаар, найз охины нэр гэх мэт амархан нууц үг хэзээ ч битгий сонгоорой. Том жижиг үсэг, тоо, болбол бүүр * - + , . гэх мэт өөр тэмдэгт оруулж нууц үгээ зохиогоорой.

forgot_password.jpgАлдсан yahoo ID-гаа хэрхэн сэргээх вэ?
Ер нь ямар ч веб сайтад нууц үг мартсан тохиолдолд сэргээх систем байдаг. Forgot my password, I can't access my account гэх мэт нууц үгээ мартсан гэсэн холбоосоор ороод бүртгүүлэх үед оруулсан нууц асуултанд хариулж, эсвэл өөр мэйл бүртгүүлсэн бол түүнийгээ ашиглан сэргээж болдог.
Харин өөр мэйл бүртгүүлээгүй, нууц асуултынхаа хариуг санахгүй бол яах вэ? Энэ тохиолдолд сэргээх бараг боломжгүй юм. Яагаад бараг гэж гэж үү? Гэхдээ боломж байж болох юм. Хэрэв та үнэн зөв овог нэр, төрсөн он сар өдөр бүртгүүлсэн бол түүнийгээ ашиглан http://help.yahoo.com/l/us/yahoo/security/general.html гэсэн холбоосоор орж мэйл бичих yahoo-нхонтой холбоо барьж өөрийн гадаад паспортын хуулга зэргийг илгээх гэх мэт аргуудаар эргэж сэргээж болох магадлалтай. Учир нь таны мэйлийг хүн хүлээж авна, харин та үнэн байдлаа ойлгуулаад, өөрийгөө жинхэнэ эзэмшигч гэдгийг холбогдон баталж чадвал боломж байж болох юм. Мэдээж мэйлээр харилцахад танд Англи хэлтэй байх хэрэгтэй болно гэдгийг санааарай. Хэрвээ эдгээр мэдээллүүдийг бас худлаа бөглөсөн, нууц асуултын хариултыг мартсан бол сэргээх ямар ч найдвар байхгүй гэсэн үг юм.

Тэгэхээр танд магадгүй нууц үгээ алдах, нууц асуултаа алдах асуудлууд тулгарлаа гэж бодоход өөрийн мэдээллийг  үнэн зөв байлгавал ямар нэгэн байдлаар сэргээх боломж байна гэсэн үг. Тиймээс хэрвээ мэйлийнхээ бүртгэлд Овог нэр, төрсөн он сар өдөр, хаяг, утасны дугаар, шуудангийн код зэргээ худлаа бөглөсөн бол яг одоо ороод засаад орхиорой. Нэг зүйл сануулахад Postal code буюу шуудангийн кодыг Монголчууд маань 976, 00976 гэж бөглөдөг нь буруу юм. http://zipcode.mn/ хаягаар орж өөрийн ZIP кодыг хаягаараа олж авч түүнийгээ бөглөж байх хэрэгтэй.
Мөн өөрийн хэрэглэдэг бусад мэйл хаягаа (alternate email) нэмж бүртгүүлж  баталгаажуулж өгөх хэрэгтэй байдаг. Мөн та хэрэв нууц асуултынхаа хариултыг мартсан бол энд дарж орж сольж болно.


Сануулга: Үүнээс өөрөөр нууц үгийг сэргээнэ, сэргээдэг гэх мэт үйлчилгээ, янз бүрийн програмууд бол бүгд худлаа. Дэлхийд алдартай Yahoo-г хакерддаг аавын хүү дэлхийн хэдэн миллиард хүн дотор хэдхээн хүн л байдаг гэдгийг санаарай. Мэйлийнхээ нууц үгийг оруулаад нууц үгийг нь мэдмээр байгаа хүнийхээ мэйл хаягийг  бичээд байхгүй@yahoo.com (өөр иймэрхүү хаягууд) руу явуулбал 24 цагийн дотор таны нууц үгийг сэргээж мэйлээр чинь буцааж явуулна гэх мэт нууц үг хулгайлах арганд өртөж дахин нэг мэйлийнхээ нууц үгийг, эсвэл өөр хүний нууц үг олох гээд өөрийнхөө мэйлийн нууц үгийг алдав даа. Хэзээ ч тийм юм байдаггүй юм шүү! Бас таны мэйлийн нууц үгийг хулгайлах гэж элдэв арга сэдэн суугаа зуу зуун хар санаатай нөхдүүд интернетийн цаана алгаа үрэн суугаа гэдгийг байнга санаж байгаарай

мэдээний эх сурвалч www.dusal.blogmn.net




СОЛОНГОС УЛСЫН ХААНА АМЬДАРЧ БАЙГААГААС ҮЛ ХАМААРЧ ТАНЫ КОМПЪЮТЕРТ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙНЭ. КОМПЪЮТЕРИЙН ЗӨВЛӨГӨӨГ УТАС БОЛОН МЕССЕНЖЕРЭЭР ӨГНӨ

 

Солонгосын хаана байх хамаагүй ээ та зөвхөн мессенжерт холбогдоход л хангалттай

          Байнгын Найдвартай үйлчилгээг үзүүлнэ

Интернетээр хийх үйлчилгээ:

Дуу, дүрс, камерь болон бусад төхөөрөмж таниулах

Бүх төрлийн програм суулгах

Вирус цэвэрлэх

Програм хангамжийн алдаа засварлах

Устсан файл болон зураг сэргээнэ          

Та яг одоо тэмдэглээд ав  өө                     

                                       
                                                                                                                                    

                                                                                           Утас: 010-5742-4748
                                                                          Мессенжер хаяг:
batsgaa@yahoo.com

                                                         Утас болон мессенжерээр зөвлөгөө өгнө
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2642395/f33/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
1411 korean - mongolian yumuu korean-english toli taviad ogooch please haanaas tatah ve help? bayarlalaa [2] hogi 2009-12-22 95051
1410 ~~~Real Mon ~~~tatahaar~~~ [1] [3] ZuGeeRl 2009-02-14 67944
1409 Mongol font [1] [13] bolor159951 2008-08-03 59574
1408 photoshop deer zurag zasax tasaar [2] [10] tska 2008-10-21 46781
1407 BUH TORLIIIN GAR UTASNII CODE TAILAH PROGRAM BAINA :D [4] cdma_myagaa 2010-01-30 43344
1406 ~~~adobe Photoshop CS4~~~(шууд татахаар) [2] husel.hysal 2009-03-17 39855
1405 microsoft office 2007 yaj tatah ve [3] herlen5 2008-11-01 37133
1404 YOUTUBE-s duu tatah gesiin yamar program heregtei we ??? [2] [6] hogi 2009-08-10 35050
1403 Вирусны эсрэг найдвартай, удаан хугацаатай үнэгүй татчих програм хаанаас татах вэ? [1] [1] dazam 2009-08-30 33204
1402 MANAI-HAAN YAHOO MESSENGERIIN PASS OLDOG PROGRAMM OLLOO [4] [14] negt 2009-09-04 31093
1401 java yaj tatax ve [4] yevree 2008-07-19 30302
1400 mp3 duu mgl duu haanaas tataj avah we [1] [3] hogi 2010-06-22 27301
1399 hagu angil 2 useg dabhar daragdaad bna.yaj ynzlah be? [2] apple2009 2008-12-21 27291
1398 32 ba 64 BIT PC NII TALAAR? [1] khukh-ayalguu 2009-02-06 25584
1397 pc nii hereglegchiin nuuts dugaariig yaj tailah ve? tuslaarai [4] bulls 2009-05-17 24906
» Yahoo Messengeriin Нууц үг яаж олох вэ? Нууц үгээ яаж сэргээх вэ? batsgaa10 2010-01-11 24038
1395 Youtube-s clip tataj MP-ndee suulgah gesiimaa tuslaach shuudriin mongon dusal 2010-03-29 23596
1394 ~~~Swish Max 2008~~~ [3] husel.hysal 2009-03-18 22623
1393 500 орчим Unicode Монгол фонт [1] finepix 2009-02-15 22501
1392 buh program,ungui computer zasah tuhai buh medeele [1] Manaach01 2009-03-10 22401
배너신청
자생병원

배너신청