Зүрхэлж хэлсэн үгийг минь унагалгүй тосож сонсоорой, хайрт минь
Зүүдэнд чинь орсон шөнө бүрийг алгасалгүй манаж хоноорой, янаг минь
Ганцхан чиний л асаасан гал зүрхэнд минь дүрэлздэг, эгэлхэн минь
Ганган үгээр хуурахгүй ээ, чин үнэнийг хэлье Би чамд хайртай