Бид хоёр 10 жилийн ангийг хамт төгссөн, тэр ч байтугай хүүхэд насандаа тоглож өссөн манай хажуугийн байрны анд найз. Хоёулаа адилхан дээд сургууль төгслөө. Амьдралд хөл тавиад явлаа. Тэгсэн найзын маань амьдрал сайхан явж байлаа. Ажилдаа амжилт гаргаад дарга болчихлоо. Сонин сэтгүүл дээр хэд хэдэн удаа гарчихлаа. Төрийн шагнал хүртэл хүртлээ. Байраа хүртэл засаад сайхан байранд орчихлоо. Хүүхэд нь хүртэл онц сураад, эхнэр нь хүртэл манай авгайгаас царайлаг, сайхан амьдарч байна гэж чигтээхэн. Гэтэл нэг өдөр сонин дээр манай найзын мөнгө идсэн тухай янз бүрийн булхай гарч эхлэв. Би ч дотроо битүүхэн “ Ингэх гээд байсан муу хог, больж “ гэж дотроо тавлан тэр сонинг нь олж авахаар гадагшаа гарлаа.

Магадгүй таньд иймэрхүү адил зүйл тохиолдож байсан байж болох юм. Хөрш чинь ч юмуу найз нөхдийн чинь амжилт таны сэтгэлийг хөөргөж байсан байж болох юм. Энийг бид нар сэтгэлийн бас нэгэн өвчин АТААРХАЛ гэж нэрлэдэг. Найз нөхөд маань биднээс ямар нэгэн байдлаар илүү давуу гарахад бид баярладаггүй. Харин гутардаг. Энэ гэмийг АТААРХАЛ гэж нэрлэнэ. Бусдын амжилт таньд гашуун байгаа бол энэ өвчин танд байна гэсэн үг.


ҮРГЭЛЖЛЭЛИЙГ http://sukhbat.com/index.php?option=com_content&view=article&id=65:2010-12-06-14-55-36&catid=35:2010-11-29-11-30-26&Itemid=58

profile