Хэдийгээр сүүлийн үед бясалгал гэх нэр томьёо нь маш дэлгэрэнгүй болсон боловч, үнэндээ ихэнх хүмүүс бясалгал гэж юу байдгийг үнэн утгаар нь мэддэггүй байна. Зарим хүмүүс бясалгалыг оюун санааны төвлөрөл, менталь үйлдэл гэж бодно. Зарим нь ямар нэгэн таашаал авчирдаг юмыг өөрсдийн оюун санаандаа төсөөлөн бодохыг бясалгал гэнэ гэж бодно. Эдгээр бүх аргуудын эцсийн зорилго нь хүний бодлын тасралтгүй үргэлжилсэн гинжэн хэлхээг намдаах буюу зогсоох үүднээс үүссэн байдаг. Үнэндээ хүний бодлыг зогсоох нь хэцүү зүйл учир хүмүүс жинхэн бясалгалыг зөвхөн орлосоор иржээ. Бясалгал нь бол “бодол үгүй”/хүний бодлоос гадуур болдог үйл явц юм. Энэ нь үйлдэх үйлдэл биш – тусгай мэдлэгийн байдал юм. Бясалгалын байдалд бид байна (нэвтрэн орно), эс үгүй бол тэр байдалд ороогүй, байхгуй байна гэж байна. Мөн бясалгал нь гаднах нөхцлөөс ер хамааралгүй болдог байна. Жишээлбэл: зарим хүн – зарим нэг юм хийж байхдаа, ихэнхдээ өөрийн дуртай зүйлийг хийж байхдаа бясалгалын байдалд орсон байхад– /түүний хийх урлал, ажилах үйлдэл нь тэр хүнд бясалгал болж байхад/, зарим нэг нь уулын оройд очоод, завилан сууж нүдээ анисан байлаа ч бясалгалын байдалд орох байтугай, тэс өөр байдалд байх жишээтэй. Тэгэхлээр энэ амьдрах амьдралд одоо юу болж байна түүнээс хамааралгүйгээр, одоо цагтаа бид бодлоо зогсоосноор бид бясалгалын байдалд орж, үүгээр (одоо болж байгаа) өрнөх,>>>>>>>>>>>>>>>>>>>>>>үргэлжлэл

♡♡♡БЯСАЛГАЛ♡♡♡ блок хуудас руу орох