Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Хүүгээ гэсэн намайгаа
Хүний зэрэгт хүргэх гээд
Цаг эргэх мөч бүрийд
Цацлаа өргөсөн миний ээжий
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Ямар хүү төрүүлснээ
Ээж минь та хараарай
Ямар хүнээр мануулснаа
Эх орон минь та үзээрэй
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий
  


Хүний нутагт байгаа бид бүгд чинь мөнгө өөн
хурдан арвижуулаад аав ээжийхээн
мэнд амар байх үед нь ,хором ч гэсэн
хажууд нь байжыж  асарч торнихгүй бол
нэг өдөр л бид нараас  аваад явна шүү дээ,
энэ оронд ажилтай ажилгүй 2 ын хооронд
хорвоогын сайхан муухай бүхнийг бодсоооооооооор байтал
2 хөгшинөөсөө түрүүлээд, өтлөх нь бна шүү Анд нараа
Аав ээжийн алаг үрүүд минь



profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/