g96ufo581503-02.jpgИх Британийн Форбес сэтгүүлээс бүх цаг үеийн /одоо амьдарч байгаа хийгээд дэлхийн түүхэн дэх/ хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг жил болгон гаргадаг юм байна. Эрдэмтдийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан хийгддэг энэхүү жагсаалтад 200 хүний хөрөнгө орлогыг ам.долларт шилжүүлэн гаргасан байна. Энэ оны жагсаалтыг манай их эзэн Чингис хаан тэргүүлжээ. Чингис хааны маань нийт хөрөнгө 728.1 тэрбум ам.доллартай тэнцэхүйц байсан гэж судлаачид тогтоожээ. Мөн тус жагсаалтанд түүний хамгийн сүүлд амьдарч байсан өргөө нь Хятадад байсан, хөрөнгийнх нь эх үүсвэр Их монгол улс бөгөөд 51 насандаа хамгийн их орлого олсон гэх зэрэг мэдээллийг дурджээ.

Дэлхийн хамгийн баян хүн гэгдэх Джон Рокфеллэрнийт 318.3 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө уг жагсаалтын хоёрдугаарт орсон байна. Харин уг жагсаалтын 39 дүгээрт 2008 оны хоёрдугаар хагасаас дэлхийн хамгийн баян эр болоод байгаа Уорран Эдуард Баффэт оржээ. Түүний тухай манай сонин "Тэд тэрбумыг өвлөж аваагүй өөрсдөө бүтээсэн" булангаараа мэдээлж байсан билээ. Түүхэн дэх хамгийн баян 200 хүний жагсаалтыг бүрэн эхээр нь толилуулах боломжгүй учраас бидний мэдэх тэрбумтнууд уг жагсаалтын хэдэд орсныг хүргэж байна. Уншигч та энэхүү жагсаалтыг www.wikipedia.org гэсэн хаягаар орж сонирхох боломжтой.


-

 

~отгоо-доо~
Би чамдаа хайртай 
Өглөөний наран гархад 
Чи минь үнсээд сэрээдэг
Өдөрийн халуун уртад
Чи минь хайраа сэрүүцүүлдэг
     чамдаа би хайртай
Хөөрхөн хоёр хацар чинь ягааран 
                туярсан
Хөх манхан дэлхийд чамтай байхад 
                жаргалтай
xүний энэхэн орчлонд хайр дурлал 
                 байхад
Бүхнээс илввгээр хайрлах болно
     чамдаа би хайртай...
          *mglzaluus*




                                              


  *Намарын өглөө*
Намрын тунгалаг өглөө
Намайг чимээгүи угтлаа
Нүүдлийн сэрүүн салхи
Нутгийн зүгээс үлээлээ...
Эвий минь гэж бодогдуулсаар
Ээжийн минь үнэр үнэртлээ
Ачтай юмдаа гэж санасаар
Аабын минь дүр тодорлоо...
Өнгөтэй яваарай гэж 
Өөдөөс наран төөнөнө
Өмөг түшиг болноо гэж
Өргөн тал налайна... 



.
.