Нийтэлсэн Jigmee™, огноо: 2008-12-06- 21:02  

Хэрэв та хэн нэгэнд дурлаад,тvvнтэйгээ амьдралаа холбохыг хvсч байгаа бол тэр чинь ямар хvн бэ гэдгийг мэдэх боломжтой юм. Тэгэхийн тулд тvvний төрсөн он, сар, өдрийг мэдэхэд л хангалттай. Тухайлбал тэр чинь 1988 оны 1-р сарын 5-нд төрсөн бол энэ тоонуудыг хооронд нь нэмбэл /1988+1+5/ 1994 болно. Энэ тоог 1+9+9+4 гэж нэмбэл 23 гарна. Эцсийн тоог нэг оронтой тоо болгох ёстой тул 2+3 гээд 5 болгоно.


Одоо тулгацгаая.
1-ийнхэн. Дарга, удирдагч байх дуртай хvмvvс. Тэд бие даасан, хараат бус, цуцашгvй тэмцэгчид учир ихээхэн амжилтад хvрдэг.

2-ынхон. Найдвартай хамтрагчид. Тэдэнтэй учраа олоход хялбар. Хэзээ ч хvнийг эвгvй байдалд оруулдаггvй, харьцааны соёлтой хvмvvс.

3-ынхан. Хvмvvст аз жаргал, хөгжил баясал бэлэглэгчид. Адал явдалд дуртай, бие даасан.

4-ийнхөн. Тэд хөлөн дээрээ бат зогсдог. Сахилга баттай, харьцааны соёлтой, ажил дээрээ амарна гэсэн ойлголт байхгvй.

5-ынхан. Тэд эрх чөлөөнд дуртай. Байнгын хөдөлгөөнтэй. Тайлагдашгvй оньсого мэт зvйлийг сонирхож, нэгэн зэрэг хоёр ажил хийж чаддаг.

6-гийнхан. Маш хариуцлагатай хvмvvс. Тэд сайн ээж, аав байдаг.

7-гийнхон. Энэ бол сэтгэгчид. Тэд ухаантай, юмыг хурдан ойлгодог, гэхдээ зөрvvд биш. Ийм хvмvvс бусдыг сайн сонсож чаддаг ч гэсэн өөрөө анализ хийж, дахин тунгаасны эцэст хvлээн авдаг.

8-ынхан. Сайн зохион байгуулалттай хvмvvс. Хариуцлагыг өөртөө авч, vргэлж өөрийгөө ажилтай байлгаж чаддаг.

9-ийнхөн. Сайн санаатай, сайхан сэтгэлтэй хvмvvс. Ерөөсөө харамч биш.

Тухайн хvнийхээ тухай мэдээд авчихсан ч тvvнтэй та хэрхэн зохицохоо мэдэхгvй vлдэх нь хангалтгvй байгаа биз дээ.

1-ийнхэн. Лидер байх дуртай энэ хvмvvст 2-ынхон хамгийн сайн тохирдог.
2-ынхон. Гэр бvлдээ хайртай 6-гийнхантай сайн тохирдог.
3-ынхан. Эсрэг хvйсний гурвынхантайгаа зохицно, бас эрх чөлөөнд дуртай 5-ынхантай нийцтэй.

4-ийнхөн. 2-ынхонтой бат бэх гэр бvл болдог.
5-ынхан. Хариуцлагыг өөртөө авч чаддаг 8-ынхантай сайхан хосууд болдог. Тэд бие биедээ ээлжлэн дурлалцаж, бизнест сайн хамтрагчид байж чаддаг.
6-гийнхан. Гайхамшигтай аав, ээжvvд. 2-ынхонтой гэр бvл болоход алдах зvйлгvй.

7-гийнхон. 2-ыхонтой тохирдог. 2-ууд 7-г маш их хvндэлдэг.
8-ынхан. 1-ийнхний анхаарлыг татдаг. Бас тэд 1-ийнхний лидер чанарыг нь биширдэг.
9-ийнхөн. Тэд 9-төө л хайртай. Тоо судлаачид хоёр 9 нийлэхээрээ тэнгэрт гардаг гэдэг.

Хосууд минь бүтэлгүй дурлал цөөхөн байг...

   

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!