Сүүлчийн удаа гэж бодоод анхных шигээ дурлая ....

Хагассан зүрхэн дээр минь дурлалын бороо ороосой

Хамаагүй ээ үерлэвэл үерлэг, хайраас дахиад зугатахгүй

Шүхэр болгон сэтгэлдээ барьсан дурсамжаа мартаад

Сүүлчийн удаа гэж бодоод анхных шигээ дурлая.

Харцанд хургасан гунигаа инээдээр үргээгээд

Хайрын бороонд сэтгэлээ нэг нүцэглэхсэн

Зөрүүдлээд буцсан учирлын төдийхэн амраг гээд

Зөндөө хүлээсэн өдрүүдээ аргадаж нэг дурлахсан

Атаршсан тал шиг эзэнгүйдсэн биеэ дэвтээж

Амрагийнхаа уруулд үнсэлт сөгнөж амьдрахсан

Алдаа байсан ч харамсахгүйгээр

Ахиад амтлахгүй юм шиг шунаж дурлахсан

 
 1014426_1407094472877770_135005195_n.jpg

Нийтэлсэн Турьхан xyyлбapлaгч guniggui_zaluu