Зүрхэн ховдолд минь хайрын дурсамж нөмөрдөж
Зүсэн бүдэг өнгөрсөнд намуухан аязаар эгшиглэнэ
Зөн билгийн харгуйд хамт алхаж чадаагүйгээ
Зөрж одсон бүсгүйгээс нэхэж би чадахгүй ээ

Дахиад л хаврын үдшүүд ирдэгээрээ ирж
Далдуурхан хүлээх өдрүүд нэг нэгээрээ цуврана
Дасаж хэвшсэн амьдралын хүрд эргэх салхинд
Даль жигүүр минь намайг дурсамж тийш хөтлөнө
Зүг зүгийн салхи намайг л гэсээр ирэхэд
Зөвхөн чиний л үнэр дутаад байх шиг санагдана
Зам замын төгсгөл уулзах тэр л газар
Заавал уулзанаа.......!  гэж чамайг л хүлээх болноо     

i m so sorry.jpg