Keep me signed in.
Халиун өвсний толгой Газарт мөргөн бөхөлзөжХатсан навчсын уйлаанЗүрх урсан үдшээрБуцах хайрын сүүдэртДурсамж тэвэрч үлдээдБотго тормон нүдэнгээГолоо эгштэл санахуйСайхан байж дээ ... гэж санаа алдмаарСархад сөгнөж өчигдөрт атаархмаарМинийх байсиймаа гэхээр зүрх омогшмоор Хэзээ ч уулзахгүй гэхээр сэтгэлээ оршуулмаарУхаангүй хайртай чи минь Тэвэрт минь үгүй болохоорУйдхан энэ хорвоодАмьд явахаас халширдагУйтгарт сарны чөлөөнд Бусдын өвөрт чамайг бодожУтгагүй амьдарна гэхээс Уйлмаар болдогЗүрхний гашуун дуслууд Хацар даган урсахдааЗүйргүй уран түүний миньЯлдам харцыг сануулдагЦээжнээс зангирах огшилХоолойд ирж тээглэхэдЧиний алчуурыг үнэрлэнАлдуурах мэт тайвширдагЧөдрөө тастсан хүлэг Салхи үнэрлэн гүйх мэтЧинийхээ зөөлөн нүд рүүГал цахилтал тэмцэхсэнГунигийн торноос мултарсанУран дууч шувуухай болоодХацрын чинь хонхорхойд буух л гэж Халин дүүлэн нисэхсэнЗөрүүд заяаны буулганд Шазуур зуусан сэтгэлЗөндөө их тэвчлээНулимсыг минь одоо ав дааДууль болон үлдэх Их хайрын буйрандДуслах нулимс тоссонЭргэлгүй хатуу тавилан минь дээ ...Оддын тоогоор, хүсэж явдгаа больсоонОрчлонд, хүнээс үнэтэй нь хаа байнаЗүрх сэтгэл хоосолсон, бидэн хоёрын хагацлаасЗүүгдэж үлдсэн, ухаарал гэвэл энэ байна.Бардам гэнэн гүнж миньАз жаргалтай яваарай Бодлоороо үнсьё !Бяцхан зүрхээ зовоожНамайгаа бүү санаарай Зүүдэндээ учирья !Нүгэл бүхнээс Гөрөөс шиг үргэж яваарайНэрийг чинь тарнилан шивнэе!Нүцгэн сэтгэлдээ гуниг нөмөрчАалиа бүү эвдээрэйЗүсийг чинь сүнсэндээ шингээе!.
Бардам гэнэн гүнж минь Аз жаргалтай яваарай Бяцхан зүрхээ зовоож Намайгаа бүү санаарай Зүүдэндээ учирья !