Н.Болормаа сайд амрагийнхаа эхнэртэй үсдэлцэж, шившигээ дэлгэв
2008-09-08 10:35:59
Хүмүүс: Болормаа.Н  | 
Үйл явдал:
Сэдэв: Янаг амраг  |  Асуудал / ноо  | 

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайд Н.Болормааг айл гэр үймүүлж явна хэмээн сонгуулийн өмнөөс сонин хэвлэлээр шуугиж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр сайдын янаг амрагийн асуудал улам хурцдаж, амрагийнхаа эхнэртэй үсдэлцэж, шившигээ дэлгэв.

Н.Болормаагийн амраг гэгдэх М нь Монголын үндэсний телевизэд нөлөө бүхий алба хашдаг нэгэн бөгөөд хүү, охин хоёртой аж. Тэдний харьцаа нэлээд эртнээс эхэлсэн бөгөөд Н.Болормаа сайд дүүдээ өгсөн гэх Хос жүрж хотхон дахь байрандаа түүнтэй нууцаар уулзалддаг байна. Өмнө нь М-ийн эхнэр тэднийг хамтдаа Сөүл рестаронд байхад нь гардаж, гэр бүл үймүүлэхгүй байхыг эелдэгээр сануулсан ч тэд Ажил хэргийн уулзалт хэмээн гүрийжээ.

Тиймээс аргаа барсан гэргий 2008 оны 8 сарын 29-ний орой Хос жүрж хотхоны гадаа отож, нөхрөө тэндээс гарч явахыг харжээ. Тэгээд хэсэг хугацааны дараа араас нь гарч ирсэн Н.Болормаа сайдыг угтаж уулзсан нь дээрх гэрэл зурагнаа хадгалагдан үлджээ.

www.factnews.mn