Европын олон орноор аялж, Америкт нэлээд хугацаагаар амьдарсан ч Монголыг хамгийн сайхан гэж өгүүлэх энэ польш залууг Мацейк гэдэг. Англи, польш хэлний багш тэрээр эхнэрийнхээ хамт Монголд ирээд 10 сар болж байна. “Би өөрийнхөөрөө байх дуртай, Монгол ч өөрийнхөөрөө хөгжөөсэй” гэж хүсдэг гэснээр яриагаа эхэллээ.

  - Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

- Эхнэр бид хоёр өнгөрсөн жил Польшийн их сургуулийг төгссөн. Тэгээд ямар ажил хийх талаар нэлээд зөвлөлд­сөн. Манай улсын засгийн газраас Азийн орнуудад хэрэгжүүлдэг боловс­ролын хөтөлбөр байдаг. Манай сур­гуулийн захирал бид хоёрыг энэ хөтөлбөрт хамрагдаж Киргиз, Казахс­тан, Монголын аль нэгэнд нь очиж багшлах санал тавьс­наар энд ирсэн дээ. Интернэтээс Монголын талаарх мэдээллүүдийг цуглуулж, зургийг нь үзсэн. Үнэхээр их таалагд­сан. Энд ирсэн­дээ ч харамс­даггүй. Хэдэн зууны тэртээ Чингис хаан дэлхийг эзлэх аян дайн хийж явахдаа Польшийг эзлэн хааныг маань егүүтгэсэн түүх байдаг шүү дээ.

 - Монголыг хэрхэн төсөөлж байв? Ирээд амьдрахад төсөөллөөс чинь зөрөх зүйл олон байсан уу?

 - Москвагаас наашаа ирж байхдаа онгоцны цонхоор хараад өөрийн эрхгүй дуу алдсан. Өргөн уудам тал, уул ус нь биширмээр сайхан санагд­сан. Европын газар нутгийн талтай тэн­цэх агуу өргөн уудам нутгаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Ийм том газарт 2,6-хан сая хүн амьдардаг гээд бодохоор сэтгэлд багтахгүй л байлаа. Харин Улаанбаатар хотыг хангалттай суд­лаад ирсэн болохоор төсөөлөл минь нэг их зөрөөгүй. Төв Европын хотуудын амьжиргааны төвшин өндөр л дөө. Үүнийг би ялгаа гэж боддоггүй. Нүүдлийн соёлоос суурин иргэн­шилд шилжээд удаа­гүй байгаа гэхэд Улаанбаатар том хот. Европт 1000 жилийн түүхтэй хот олон байдаг. Үүн шиг Улаанбаатар ч бас жилээс жилд хөгжиж өргөжинө. Өглөө гэрээсээ гараад такси­даад ажил дээрээ ирнэ, хаа нэгтээ орж кофе ууна гээд л бусад хоттой ижил амьдралын хэмнэл энд байдаг. Том хотын зовлон бэрхшээл, сайн сайхан зүйлс бүгд л бий.

- Та манай орны талаар их өөдрөг бодолтой явдаг юм байна. Тэгвэл сэтгэл дундуур санагдах зүйл хэр тохиолдож байв?

- Хүмүүстэй харь­цах харьцааны тал дээр бэрхшээл байгаа­гүй ээ. Харин нэг зүйлтэй би хэзээ ч санал нийл­дэггүй. Монгол­чууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалаараа бахарх­даг. Гэсэн ч ихэнх залуус нь Америкийг мөрөөдлийн орон гэж бодож. “Гоё сайхан” гэж төсөөлдөг нь ажиглагдсан. Хүүхдүүд америкчуудын амьд­ралын хэв маяг, орчин нөхцөлийг таашааж, тэдэн шиг амьдрахсан гэж мөрөөддөг. Харин үүний оронд өөрсдийн­хөө давуу тал, түүх, амьдралын хэв маягийн сайхныг мэдрэх хэрэг­тэй гэж боддог юм. Монгол хэзээ ч Америк шиг болохгүй.

- Яагаад, бид хөгжиж байгаа шүү дээ?

- Яагаад заавал Америк шиг болох ёстой гэж. 300 том хот барих шаардлага Монголд байх­гүй. Гурван сая хүрэх­гүй хүнийх нь тал нь хөдөө амьдарч байгаа. Монгол хөгжөөд монгол шиг л болох ёстой. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, бахарх­маар энэ байдлаа өөрсдөө мэдэрч, түүний­гээ товойлгож тодруу­лаад хөгжвөл Америкаас ч сайхан улс шүү дээ Монгол. Харин үүний­гээ монголчууд мэдрэхгүй байгаа нь харамсалтай. Саяхан би долоо хоногийн хугацаа­гаар Бээжин явсан. Галт тэргэнд Америкийн фермер залуу­тай танилцлаа. Монголд хоёр жил амь­дарч байгаад буцаж яваа тэр хүн монгол гэр авч яваагаа надад хэлсэн. Тэгээд тэр “Монгол хүн болохыг хүссэн Америк хүн байна” гэж хашгирахад тэнд байсан хүмүүс их гайхаж байсан шүү. Энэ л монгол гэсэн тодорхойлолт.

- Нэг газраас нөгөөд ирэхэд дасаж өгөхгүй хэцүү байдаг уу?

- Гадаад улсад амьд­рахаар ирж байгаа хүмүүст “Соёлын шок” гурван янзаар илэрдэг. Эхнийх нь ямар гоё юм бэ гэсэн сэтгэл хөдлөл, дараа нь бүхий л зүйлд гомдоллож өмнөхтэйгээ харьцуулж, харин эцэст нь дасдаг. Монголын зам авах юмгүй, дэлгүүрт нь идэхийг хүссэн зүйлүүд маань байдаггүй. Гэсэн ч би үүнд гомдоллоод байхыг хүсдэггүй. Хэдэн зууны өмнө эцэг өвгөдийн­хөө нутаглаж байсан уулсынхаа хор­мойд малаа хариулаад явж байсан хүмүүс хэдий завандаа зам, барилга, байшин барих юм бэ? Хот нь залуухан, нийгэм нь зах зээлд шил­жээд удаагүй.. Би Монголд дассан. Сайхан газар. Харин ийм сайхан газар төрж өсч амьдардаг гэдгээ зарим монголчууд мэдэрдэггүй, ойлгодог­гүй юм шиг.

- Монголд амьдраад жил шахам болж байна. Залуучуудын тухайд ямар бодолтой явдаг вэ?

- Дэлхий өмнөхөөсөө өөрчлөгдөж байгаа. Үүн­тэй адилаар хүмүүс ч өөр болсон. Настай хүмүүсийг хүндлэхээ больж, одоогийн хүүх­дүүд бидний үеийнхээс өөр гэхчлэн гомдоллох хүмүүс олон. Энэ бол газар сайгүй д байдаг үзэгдэл. Манай Польшид ч тэр. Монгол залуус гадагшаа гарч ажиллаж сурахыг их хүсдэг. Өндөр өртөг зардлаар тэгж явахыг би сайшаадаггүй. Нэг хүний гадаадад сурах зардлаар сайн багш нарыг урьж авч­раад ажиллуулах хэрэг­тэй. Тэгэх юм бол олон хүн эх орондоо чанартай боловсрол эзэмшинэ. Эцэст нь хэлэхэд Монгол бол Америк биш. Америкт ч асуудал бий. Монгол өөрийнхөөрөө явж өөрийн гэсэн өвөрмөц хөгжилд хүрэх ёстой.

М.Гэрэлтуяа    http://tsagtur.news.mn

Хайр амьд хvнд л хамаатай
Дугаар
Гарчиг
Нэр
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ 10 2 file
ADVertisement
2012-05-02 174869
Зарлал ***АНХААРУУЛАГА***
Levi`s
2010-01-15 518517
Зарлал MIAT болон KAL Олон улсын билет борлуулалт ХАМГИЙН ХЯМД ХАМГИЙН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ 26
ADVertisement
2009-05-11 825517
6470 Амьдрал таньсан хүмүүний үг 1
Hotel California
2008-08-24 38189
6469 *** Өөртөө л итгээрэй *** 13
you_are
2008-06-27 37973
6468 ~~Нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулъя!~~ 13 file
.Sarnai.
2010-04-03 37856
6467 ♣♣.....Хайрын шүлэг.....♣♣ 7 3
♣♣...Lexus...♣♣
2009-01-14 37845
6466 САРНАЙ_Д ,,,ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЪЕ! 20 file
batunka
2009-12-30 37311
6465 ДУНДГОВЬ АЙМГИЙН ХАРЪЯАТ ЭРХЭМСЭГ ЗАЛУУЧУУД AA
ДУНДГОВЬ
2008-09-09 36885
6464 ID: Munkh, ID: 96843226
Munkh-munkh
2008-08-17 36852
6463 ГЭРЛЭЭР ЗУРАХ & фото зураг
Munkh-munkh
2008-09-12 36751
6462 torson odoriin mend hurgie 5
weni
2010-05-19 35889
6461 Ш.Сонинбаяр shuleg ,,,,,, 2
жор
2010-04-03 35824
6460 ** Сайхан хүүхиүүд ** 1 file
idersuh
2010-07-06 35761
6459 Хайрт бэр Цэндмэнноровтоо төрсөн өдрийн мэнд хүргэе 8 file
Хулан
2010-03-22 35698
6458 Hairt naiz nartaa Mart8-nii mend hurgie 8 file
heregtei yum bna
2010-03-07 35465
6457 eejee torson odriin mend 4
bolzoond
2008-12-31 35221
6456 Хүний сэтгэлийн шарх хэзээ ч анидаггүй 1
HENZA
2008-08-24 34928
6455 Xайрын наран жаргахгvй ***spice_jawa*** 3
Хулан
2008-09-10 34907
6454 Хайрт найз Зулаадаа төрсөн өдрийн халуун мэнд хүргэе 5 file
sain egch
2010-05-01 34871
6453 tengerleg mongolchuuddaa 1
misheel2008
2008-08-16 34355
6452 Hurdan burtguuleerei avyaslag zaluuchuudaaa file
Levi`s
2009-11-10 33882
6451 Нүцгэн биеийг алдаршуулъя!!! 9 file
snoopdogg
2010-03-24 33831
6450 ******************hairt duudee tursun udriin mend hurgie********************** 8
maralmaa&MARALMAA
2009-12-08 33766
6449 1em buudliin arbait bna 12
dread
2008-06-27 33220
6448 Амжилт бол чулуунд боодолтой эрдэнэ 1
HENZA
2008-09-12 32920
6447 zurag 9 2
vzvvrlegch
2010-08-12 32897
6446 1em vildveriin ajil bna 11
hakuna
2008-06-27 32836
6445 S,Javkhlan 3 shine duu goy shuu 4
prado
2010-03-08 32715
6444 ♣♣..**Зөвхөн чамдаа**..♣♣ 6
daruuhan01
2008-08-19 32666
6443 Хилэнцэт нөхрийн шинж чанар гурван янз буй. 1
96843226
2008-08-14 32619
6442 -----ДЭНЖ ХОТОЙСОН НААДАМ----- 1
***Энxзaяa***
2009-06-17 32473
6441 다비치 (Davich) - 슬픈 다짐 + 슬픈 사랑의 노래 (Sad Promise+Sad Love Song) 2
ora77
2008-09-12 32404
6440 НУТАГ НЭГТ АХАН ДҮҮСДЭЭ 1
ДУНДГОВЬ
2008-09-13 32311
6439 CHAT ----CHAT----------NAIZUUDIIN-CHAT 1
eegii5
2008-09-05 32186
6438 Mongolian girls 4
Сайн залууc
2010-03-14 31946
6437 ♣♣..**жаргаж сууна аа би**..♣♣ 7
daruuhan01
2008-09-03 31718
6436 =========왁스++++++++++++++ 11
~M_Ice~
2008-06-27 31620
6435 hi 2
chamdaa
2008-06-27 31428
6434 CHAT_________CHAT__________CHAT 3
ec99
2008-06-27 31394
6433 nadad bayr hurgeech 15
mende
2010-03-08 31350
6432 hairt dvvdee tursun udriin mend hvrgey 10
hurd123
2009-12-08 31328
6431 2er vildveriin ajil bna 13
bandan tas
2008-06-27 31267
6430 Харахаас ялдам хонгор бүсгүй 6 file
Happy_3
2010-03-23 30575
6429 Шинэ оны мэндчилгээ 13 file
Mn.Music
2009-12-17 30548
6428 Та хогоо хаана ч хамаагvй битгий хаяарай 2
altan_tooroi
2008-09-05 30496
6427 ~~Зүрхээрээ сонс...~~(valentine day ) 13 file
soracsan
2011-02-11 30391
6426 Ханьдаа хэлэх үг 2 file
үлмэдэхмаА
2010-03-27 30375
배너신청
자생병원

배너신청