">♣♣..**Ийм л бvсгvйн хайранд жаргаж сууна аа би**..♣♣

Би vйлж гэмээ нь

Уярал хайрлаж, намайг аргадах

Бvсгvй сэтгэл энгэрт минь байдаг

Би ухаарч гэмээ нь

Урамаар тэтгэж, намайг л илбэх

Бvсгvй ухаан дэргэд минь байдаг

Би дуулж гэмээ нь

Уянга хослож, намайг уяраах

Бvсгvй ааль сэтгэлд минь байдаг

Би дурлаж гэмээ нь

Дахиад дурлах, давтаж дурлах

Бvсгvй vзэсгэлэн тэвэрт минь байдаг

Ийм л бvсгvйн хайранд жаргаж сууна аа би...

Г.Гантулга
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.