Зүүний үзүүр дээр тогтох нэгэн ширхэг азтай үр
Замбуулинг харах азтай төржээ би
Эхийн ариун хэвлийд энх амгалан торниод
Энэ дэлхийг үзэх азтай төржээ би

Уйлж төрөхдөө би чинь эхийнхээ өвдөлтийг мэдэрсэн гэжүү?
Угзчиж зулгааж хөхөхдөө би чинь эхийн мөөмний зөөлөнг мэдрээгүй гэжүү?
Өлсөхдөө өр минь өвдөхгүй хомхойлж байсан юм
Өр нимгэн эхийн цагаан сүүг

Биенээс чинь бие зулгааж
Балчирхан үр чинь болон төрсөн юмаа
Сэтгэлээс чинь хэзээ ч хариулшгүй ачийг тань
Сэмлэж хүү чинь орчлонд төрсөн юмаа эвий ээжий минь

Эвийдээ миний хүү гэж энхрийлэхэд чинь
Эмнэгшиж таныгаа зовоож байсаан хүү чинь
Дэлхийд таныгаа би чинь
Дандаа л цуг байхын чинээ эндүүрч явжээ...тэнэгхэн хүүгээ өршөөгөөрэй ЭЭЖИЙ.

Би азтай мэндэлсээн
Биеийг маань эцэг эх минь хайрласан юм
Билиг ухааныг минь амьдрал надад хайрласан юм
Биелшгүй их хүсэл мөрөөдлөө гүйцээх гэж би азтай төрсөн юм.