Миний сэтгэлийн өчил
миний зүрхнээс урсан булиглах тэр их хайр 

Булигласаар булингартаж эцэст нь 
                   замхарлаа гэж үү?

Миний сэтгэлээс халин оргилох 
                   тэр их дурлал

Оргилсоор оршихуйд мөнх бус 
                   байсан гэж үү?

Дасаж дэвэрсэн, дэндүү харамласан 

Эгшиж хайлсан, уусаж уярсан

Миний чамд өгсөн бас үлдээчихсэн итгэл

Хэнд ч хэрэггүй хүлээлт харуусал болохийг 

Одоо би эндээс харамсан гунихийг минь
                     чи ойлгохгүй 

Дахиж чамд итгэх хүсэл тэмүүлэл алга

Чиний нүдний цаана би нууцхан уйлж

Амьдралын утга учирт би нуугдсаар л байна

Хэзээ нэгэн цагт чи бүхнийг өөр дээрээ мэдэрч 

Хэний ч өмнө бөхийгөөгүй хайр чинь харин 
                    миний өмнө сөгдөх болно

Тэр үед хайртай байсан миний эмзэгхэн 
                    шарх эдгэрсээр аньсаар л

Цагийн аясанд хатуужиж би өөр хүн болсон байна 
                                    чи алджээ...
 
profile

Бодох л юм даа ээжийгээ
Болох болохгүй зүйл хийгээд зэмлэгдэхийн цагтаа бодох юм
Бороо ороод сэтгэлд гуниг төрхөд бодох юм
Босон суун нойр хулжиад гунихын цагтаа бодох юм
Xүү нь таньдаа хайртай шүү ээжээ

 http://krilleer.blogspot.com/