Хэрэв ухаант мэргэд өшөөт хүнээ
Хэтдээ ялж үйлдэхийг хүсэх болвоос
Хэдэр ширүүн өгүүлэлгүй, аядуу зөөлөн аашилбал
Хэтэрхий хүчит дайсан ч магад дарагдах болмуй,


Асрахуй номыг үйлдвээс амгалан бөгөөд
Аймшигт мөрөнг амар гатлах олом мэт.
Амраг нөхөртөө бардах сэтгэлгүй
Ашид омоггүй явбаас амгалан буй,

 

Хэт ихэрхэж бардам дээгүүр явагч,
Хилэнцэт муу хүнтэй ханилан нийлэвч,
Хэцүү их хүчтэнтэй мөчөөрхөн тэмцэгчид
Хэзээ ч санаа амар үл явмуй 
                 хэмээн айлджээ.
Хилэнцэт нөхрийн шинж чанар гурван янз буй.
1-рт: өөрөө элдэв олон аргаар хилэнцэт муу үйлийг үйлддэг бөгөөд тэр нь ч дан ганц өөрийн төлөө байдаг.
2-рт: бусдыг буруу муу үйлд дагуулдаг
3-рт: бусдыг хилнцийн үйл үйлдэхэд баярлах, магтан сайшаах, хөхүүлэн тэтгэх,  мөн түүнтэй зохилдон нөхөрлөж мууг улам ихээр үйлддэг буй.
 Тэр хүн нь өөрийн лам багш, нэр хүндтэн, янаг садан, журмын нөхөр зэрэг хэн байвч үгийг нь үл сонсож, алсалан холдвоос зохистой. Эс тэгвээс эцэстээ ухаангүй тэдгээрийн уршигт гэмд дайрагдаж зовлонд унах болой.

      Тиймийс тул хэлэнцэт нөхрийн гэм уршгийг мэдэх хэрэгтэй. Хэрэв муу нөхөртэй учран нөхцвөөс өөрт гэм халддаг буй. Үлгэрлэвэл, сумтай саванд хор түрхсэн сумыг хийхэд хоргүй бусад сумуудад хор халддаг мэт болой
          Үүнийг номлосон нь:
Асар муу нөхөртэй учран нөхцвөөс
адагт зөвхөн гутамшигтайяа доройтоно.
Адилтгавал усанд идэгдсэн өмхий мод
Аргагүй босоо байвч унасан лугаа адил
                     хэмээн айлдсан бөгөөд үүгээр хилэнцэт нөхрийг тэвчиж үйлд хэмээсэн утга болой.