Бусдад таалагдах гэж гоёогүй хэнэггүйхэн төрхөөрөө

Буруу зөвийг ялгаагүй тэнэгхэн сэтгэлээрээ

Будан сууж манантсан энэ л хайрандаа би хоцроё

Бурхан ч шагшин магтам чинийхээ харцанд ч өөрийнхөөрөө л үлдэе

Шаналал ээрсэн хайрын өмнө ч гоёж гангаалаагүй

Шиврэн орох бороон дундуур ч шүхэр бариагүй

Шивнэн хэлсэн хайрын үгэнд ч худал инээмсэглэн хоцроогүй

Шимшрэн гансрах харууслын өмнө би өөрийнхөөрөө л чамд дурсагдая

Минийх болохгүй амраг чамдаа энэ л үгсээ илгээлгүй

Мөнхрөн дурсагдах хайрынхаа өмнө ч худал бардамнахгүй

Надад ирээч гэж чамдаа шивэгнэн тарчлаан зовоолгүй

Найз нь чамдаа хайртай гэж гудиггүйхэн хэлчихээд инээмсэглэн өнгөрье

Чинийхээ сэтгэлд ч би гэнэн томоогүй нялхрах энэ л төрхөөрөө үлдье....

profile

Зүрхэлж хэлсэн үгийг минь унагалгүй тосож сонсоорой, хайрт минь
Зүү
дэнд чинь орсон шөнө бүрийг алгасалгүй манаж хоноорой, янаг минь
Ганцхан чиний л
асаасан гал зүрхэнд минь дүрэлздэг, эгэлхэн минь
Ганган
үгээр хуурахгүй ээ, чин үнэнийг хэлье Би чамд хайртай