Хайраа санана

Хайраа би чамаас нууя гээд ч газар алга
Харууслаа би өөрөө тэвьче гээд ч зориг алга
Зүгээр л чамаас харц хүсэн уйлмаар байна
Зүрх сэтгэлийнхээ өмнөөс ганц удаа үнсмээр байна
Эгэлхэн хэрнээ нууцлаг харцанд чинь
Эргүүтэтлээ би согтчихоод байна хайр минь
жирийн хэрнээ шидэт мэт инээмсэглэлд чинь
живчихээд байна би янагхан минь
Би зөвхөн ганц л зүйлийг сайн мэднэ
Би зөвхөн чамд л хайртайгаа сайн мэднэ
Хүсэвч хясдаг энэ орчлонд тэвчиж чадахгүй ганцхан зовлонтой
Хүлээвч ирэхгүй хайрын амтанд хүлээстэй мэт тарчлах нь хорлонтой
Чамайг бусдаас харамлах тоолондоо нүглээ наминчилдаг
Чамд хорогдсон мөч бүхэндээ бурханд залбирдаг
Цээжиндэх хайраа чамд л хадгалж байна
Цэв хүйтэн сэтгэл гаргаж хүлээж авахгүй бол
Цээрлэл ирэхвий гэж чиний өмнөөс шаналж байна
Цэл залуу насныхаа шинэхэн бүхнийг
Чиний л өмнө дэлгэхэд бэлэн байна

Чи л мэд дурлалд хамт шатах эсэхээ
Чин үнэнээ хэлье БИ ЧАМД ХАЙРТАЙ САРНАЙ

profile