Энэ үгийг саяхан Д.Сэрдарам гэх эрдэмтэн телевизээр ярьж байхыг сонсов. Үнэн байж таарна. Бид чинь аль эртнээс л \Мэдээж Чингисээс хойш\ цөөхүүлээ улс шүү дээ гэх гутрангуй үзэлд автсан ард түмэн. Чингисийн үед яахав, дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг гүрний иргэн гээд цээж дэлдэж явсан биз. Монгол гэхээр хэн хүнгүй л морин дэл дээр тахир сэлэм эргэлдүүлэн давхих баатар эрс л гэж санаандаа төсөөлдөг байсан нь лав. Жишээ нь, хятад хүн бүр карате ч юм уу, күн фу Шао Лин сүмд хичээллэдэг, япон хүн бүр бүсэндээ сэлэм хавчуулсан самурай \гэдсээ хүү татахаас ч буцахгүй\, эсвэл сумоч, итали хүмүүс болохоор дуурийн дуучин, эсвэл мафийн гишүүн, швейцарьчууд бүгд хязгааргүй баян, германчууд их цаг барьдаг, нягт нямбай гэхийн зэрэгцээ фашист маягийн догшин зан араншинтай байж магадгүй,орос эрчүүд мэдээж архийг стакан стаканаар нь хөнтерч таарнагэхчилэнтөсөөлдөгтэй адил юм даа. Өөрөөр хэлбэл, тэдгээр үндэстнүүд сайн, муу алин боловч дэлхийд танигдсан өвөрмөц онцлогтой болоод тэр. Юугаараа баян түүгээрээ гэдэг шиг тухайн улс орондоо хамгийн их дэлгэрсэн, тогтсон хэв шинжиндээ тулгуурлан олны танил болдог гэхээсээ илүү тухайн чанар нь үндэсний бахархлаа үр удамдаа үлдээх хэлбэр ч юм билүү. Харин Монголчууд бид энэ талаараа тун дулимаг. Саяханыг хүртэл гадаад улс оронд очсон Монголчууд Монгол гэж хэлэхээсээ ичээд Япон, Солонгос гэдэг байсан тухай яриа бий. Яагаад гэхээр дэлхийн олон улс орны иргэд Монгол гэж бие даасан улс байдаг тухай огт мэддэггүй байв. Мэдэж буй хэсэг нь болохоор Хятад, Орос хоёрын колони, мөхөж буй улс, маш ядуу, бүдүүлэг, хир бөөсөндөө баригдсан \Түвдүүдийн тухай тиймэрхүү кино үе үе гардагтай төсөөтэй гэхэд болно\, өтөг бууц ханхлуулсан хөдсөн дээлтэй, махир хоншоортой том гуталтай, түүхий мах иддэг ухааны л төсөөлдөг байсан нь үнэн. Нилээд боловсролтой нөхөд хүртэл Монгол гэхээр Хятадын монгол уу, Оросын монгол уу гэж асуудаг байсан цаг саяхан даа. Хорь хүрэхгүй жилийн өмнө шүү. Жараад оны үед ЗХУ \тэр үеийн нэрээр\-аас цэргийн ангиуд ирж эхэлж байсан үед юм. Хэдэн орос цэрэг Монгол хүүхдүүдээс "танай энд сургууль гэж байдаг эсэхийг асуугаад, байдаг гэхээр тэгвэл ямар хичээл заадаг юм. Алгебрь, геометр гэж сонсон уу" гэхчлэн сонирхож байж билээ. Тэгэхээр манайтай херш, бас "ах" нар гээд байгаа улсын иргэд хүртэл биднийг ингэж л ойлгодог байж. Тухайн үед "нам засгийн томчууд" үндэсний дээл гутал емссөн төдийгүй уртын дуугаа аяласан, морин хуур гэртээ хадгалсан тохиолдлыг хүртэл хоцрогдсон бүдүүлэгт тооцоод зогсохгүй үндсэрхэг үзэл гаргасан, нам төрийн бодлогыг эсэргүүцсэн, аугаа их Зөвлөлт нөхдийг хүндэтгээгүй хэрэгг унах энүүхэнд байсан нь нөлөөлөхөөс яахав. Албан тасалгааныхаа голд юун Чингис, бүр Сүхбаатар ч биш, Цэдэнбал ч биш, Лениний эсвэл Сталины магад ч үгүй Брежневийн зургийг өлгөсөн хүн оноо авдаг байсан гээд бод доо. Гэрийнхээ хойморт аавынхаа, ээжийнхээ зургийг биш мөн л нөгөө орос "ах нар"-ын зургийг тавина. Тэгээд дарга нар бүгд шахам нэгнийгээ дуурайн хоолойгоо шахсан хиймэл өнгөөр, буриад аялага оруулан \орост талтайгаа илэрхийлж байгаа нь тэр, завсар хооронд нь "но гэхдээ" гэдэг ч юм уу, гол гол үгнүүдийг оросоор хэлэхийг хичээнэ. Орос эхнэртэй хүн бол "тэнгэрийн умдаг атгалаа" л гэсэн үг. Албан тушаал дэвших магадлал өндөрсөөд л явчихна. Ямар сайндаа ЗХУ-д нэгдэж, нэг автономит улс болох тухай санал дэвшүүлж байхав. Ерэн оны хувьсгал ялаагүй бол ер юу гэгч болж төгсөх байсныг бодохоос аймаар. Хаа очиж манай бөхчүүд, ардындуу бүжгийнчуулгынхан, за тэгээд малчид маань л үндэсний уламжлал, зан заншил, дээл хувцас, соёл урлагаа авч үлдсэн байх шүү. Дээр цухас дурдсан үеийг бодвол ч терөл арилжсан шүү. Энд тэндхийн хурал, чуулганд очихдоо Монгол гэж том дуугардаг, цээж ханхалзуулдаг болсон нь үнэн. Төрийн томчуул хүртэл Монгол дээл хувцсаараа гангардаг, бараг бүгд морь уядаг \хэнх нь алдарт, манлай уяач гээч\, өөрийн гэсэн бех \арай хувийн гэдэггүй байх\-тэй байх нь Баяр наадмын үеэр төрийн далбаагаа хийсгэхээс эхлээд байшингийнхаа дээврийг хүртэл төриин далбааны өнгөөр алаглуулан буддаг болсон байна лээ. Энэ ч арай дэндсэн хийрхэл болов уу. Төрийнхөө хойморт Чингис хаан \Энхтайвантай адилхан хийсэн ч гэсэн яахав\-ныхаа хөшөөг босгоод авснаас эхлээд цорийн ганц Нисэх буудал, Ерөнхий сайдынхаа хувийн буудал хоёрыг Чингис хаан гэж нэрлэсэн гэхчлэн олон нааштай "үндэсний үзлийн сэргэлт" байгаа шүү. Архи, тамхи зэрэг жигших учиртай зүйлээ Чингисээрээ нэрлэсэн нь тийм ч оновчтой "омгорхол" биш гэж олон хүн үздэг юм билээ. Хаа холын Лондонд хүртэл Чингисийн хөшөө \ Бусад хүмүүст хэрхэн төсөөлөгдсөнийг бүү мэд. Модернист Чингис юм гэсэн. Модерн зодернийг нь ойлгодоггүй мань мэтэд бол хадны мангаархуу л харагдсаныг нуух юун\ -гоо босгочихоод хэл ам татлаж амжпаа. Тэглээ ч гэсэн ололт биш гэж үү. Хаана ч очсон "Би Монгол хүн" гэж ам бардам хэлнэ гэдэг том бахархал мөн. Дээхэн үед "маде ин Монголиа" гээд онигоонд орж байснаа бодвол "айм фром Монголиа"-гүй хүн бараг үлдээгүй. • Бас болоогүй ээ. Чингис хаан.. олимп..,Түвшинбаяр, Ууганбаяр, Гүндэгмаа ...сумо ...Асошороёю, Хакухо гэхчлэн гайхуулах юм олонтой. Энэ бүгд бол бидний хойч үе Монгол хүн болж төснөөрөө бахархах том жишээ мөн шүү. Менгений телее юу ч хийхээс үл буцах Монголчууд есен ендийж байна Монгол Улс албан ёсоор 2,7 сая хүн амтай. Цөөвтер нь үнэн. Гэхдээ дэлхий дээр 10 сая гаруй Монголчууд тархан аж төрж байдаг. Чамлахаар тоо биш шүү. Сэрдарам доктор "Шведүүд арван сая хүн амтай. Тэгсэн мөртлөө өөрсдийгөө дэлхийн хүчирхэг гүрэн гэж хүүхэд хөгшидгүй үздэг. Тийм итгэл үнэмшилтэй байдаг. Үнэн хэрэгтээ Швед улс Монгол гэх агуу гүрнээс бүр хэдэн зуун жилийн хойно үүссэн улс шүү дээ" гэж онцолж байна лээ. Монгол телевизийн \МҮОНТ\ "Цагийн хүрд"-ийн Мөнхтөр үүсгэн байгуулсан шинэ телевизээр дээрх яриа явсан юм. Одоогийн залууст төдийгүй бодлого боловсруулдаг түшээд багш сурган хүмүүжүүлэгн нарт ч хэрэг болохоор сонирхолтой ярилцлага. Ерөнхийдөө ололт амжилт, ахиц дэвшил байгаа ч сүүлийн үед "Монгол хүний үнэ цэнэ" алдагдаж байгааг судлаачид анзаарчээ. Хэт улс төржих хандлага газар авч, тодорхой үзэл баримтлапгүй, гаднаас хуулбарлан дуурайсан улстөрийн олоннамэвсэлзөвхөн эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрч байгааг харамсан дурдаад, үүнээс болоод залуучууд батлах өвөртлөн хийрхэж байгааг шүүмжилсэн Үүнээс болоод нам, албан тушаал хөөсөн бүхэл бүтэн шинэ үе есөн өндийж байгаа нь тун аюултай уршиг, үр дагавар үлдээж мэдэх юм гэдэгтэй маргах аргагүй. Гадаадад арав гаруй жил амьдарч байгаад ирсэн хүн "Монголчууд нэг л биш болчихжээ. Бүгд л мөнгөний төлөө адгасан, тэмүүлсэн хандлагатай болчихож" хэмээн анзаарсан байгаа юм. Үнэн Дээр дооргүй бүгд л эх орнь баялгаас, төсвийн хөрөнгөнөөс. нэгнийхээ халааснаас амжиж ил үүг авах \хумслах гэсэн ч болнс гэж улайран байна шүү дзэ Газар шороо, байгаль дэлхий ус ургамал юу ч биш. Мөнгө г олж байвал эх орон, ээж аав.нэр төр, үндэс угсаа огт хамаагүй Дээд боловсролтой өчнөөн залуус мөнгөний төлөө Солонгос Япон, Америк гээд хаашаа -хамаагүй зүглэж хамгийн хар бор ажилд нухпуулж байна. Охлл бүсгүйчүүд мөнгений төлөө янхан болж байна. Үнэн биз дзэ. Нөгөө "цээж дэлддэг Монгол хүн" маань гадныханд "хулгайч" хэмээн адлагдаж, Монгол бүсгүйчүүд гоё сайхан мөртлөө "энгэр султай" гэх ойлголт түгээж байгаа нь ч бас үнэн. Монголын газар дор асар их алт, эрдэнэс бий. Тэрийг нь авахын тулд эрх баригчдад нь хэдэн доллар атгуулахад болдог гэсэн жишиг ч тогтсон нь ил цагаандаа гарчихпаа. Сүүлдээ бүр сонгуулиа ч явуулж чадахгүй. шүүх хурлаа ч хийж хүчрэхгүй. хэрэг ч илрүүлэх чадваргүй.. Монгол орноо хувааж худалдах бөөн хуйвалдаан, өрсөлдсөн уралцаан... Үнэхээр Монгол хүний үнэ цэнэ ийм л хэмжээнд cap жилээр биш цаг хоромоор уруудаж байна биш үү. Олхонууд ШААБАР
profile