Яамарч гоо сайхан үгүй ертөнцөд 

Яарьж чаддагүй олон хүүхэлдэйн дунд

Яагаад ч буцахгүй хуурамч бүхний суурин дээр

Яах аргагүй би л ганцаараа орилж чаддаг.

Би л ганцаараа сонсож чаддаг

Би л ганцаараа мэдэрч чаддаг.


Тэд бүгд инээж байхад

Тэвчилгүй би уйлж орхидог

Тэсвэр алдаж уйлж эхэлхэд

Тэнгэр яамар сайхан байгааг бишрээд инээж өгдөг


Дарс  яамар хүчтэйг биш яамар амттайг

Даархад өлсөхөд юу хэрэгтэйг

Гоо сайхан гэж юу байдгийг

Гологдсон бүсгүйн хар санааг

Аз жаргал хаана байгааг

Алдаа гаргаж ганцаардахын жаргалыг

Андаас минь дайсаны үнэр  ханхалдгийг

Арчаагүй бүхний цаадах ихэмсэг оршихуйг

Ихэмсэг бүхний цаадах эмэгнэлт бардамналыг

Ганцхан би л мэддэг


Хайр дурлал намайг доромжилж байхад

Хажууд нь аз жаргал намайг хүндлэн суудаг

Удахгүй сарних  баясалын доор

Уйдаагаа тайлах мансуурлын дунд

Ухарч яавдаг цагын зүүг

Урагшаа би л түлхэж чаддаг


Яамар ч бодит зүйл үгүй энэ байршилд

Яарих нь битгий мэдэрч чаддаггүй барималуудын

Яагаад ч засрахгүй энэ олон эвдрэлүүдийн дунд

Яах аргагүй би л ганцаараа бүхнийг мэдэрддэг

profile