Хорвоогийн сайхан өдрүүд хоног хоногоор өнгөрсөөр байна
Бие сэтгэл хоёр чинь цагийн тоосонд дарагдсан хойно
Битгий харамсаасай гэхдээ үнэнг дагаад чи явсан
Харц булаам залуу гараас чинь нэгэнт хөтөлсөн бол
Хаашаа ч дагуулсан яадаг юм бэ, юу ч битгий нуу
Гэрэл цацарсан нүдээрээ үлдээч гэж гуйхад нь
Гэр лүүгээ яараад яах нь вэ, тэнд чинь дурлал байхгүй
Халуун нүцгэн биеэрээ нойрмог цэцэгсийг сэрээж
Хацрынхаа энгэсгийг арилтал бороон дунд үнсэлц
Бурханаас авсан үзэсгэлэн гоо бүхнээ надаас
Буцааж авснаас л хойш харамлаад юугаа хийх вэ
Магадгүй үүнээс хойш хавар ахиад ирэхгүй
Маргааш үхнэ гэж бод дурлаж чи амжихгүй
Хайрын энэхэн орчлонгийн нам гүмийг эвдэн байж
Хавартай хамт ирсэн дурлалаа харин битгий явуулаарай

Уул байлаа гээд бэлийн чулуудаа түшдэг
Ус байлаа гээд эрэг саваа элээдэг
Намба сууж чи ээж болоxоос цааш
Наашаа гэсэн бүxэнд итгэлээ дэвсээд xэрэггүйэ
Дураар амьдрал чамайг эрxэндээ оруулж аваад
Дургиж гараx вйи дээ xөөрxий бүсгүйн үр
Сайxан нүдний нь зовxинд үрчлээ нэгээр нэмэгдэxэд
Салаа замд үрэгдсэн залүү насаа үгүйлэx вйи
profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!