Хархад - Харц нь  Хатгахад - Цус нь  Хаа ч Явсан Бид МОНГОЛ


 

    эхээс төрсөн хүүхэд нь хөдсөн өлгийд бойжиж
    эрээн цоохор янзага нь говьдоо сөгдөж тардаг
    эгэл бор бандь нар нь дээлээ уртал ноцолдож
    ичимхий даруухан охид нь саалийн үнэрт өсдөг
    бид ээтэн гуталтай тэнгэрийн хүмүүсээ
    тэргэл сартай шөнөөр хайрийн болзоонд зочилж
    тэвэрч хоносон амрагаа нойтон сормуустай орхиж
    тэмээн жингийн цуваанд тэнхээ тамир нь сэргэж
    тэр жилийн зунаа торгон шуудагтай зодголдог
    сойлго нь таарсан хүлэг нь саруулийн дэнжид өнгөлөхөд
    тэнхээн жигдэрсэн залуу сумийн наадамд түрүүлдэг
    бид ээтэн гуталтай тэнгэрийн хүмүүсээ
    ая айзамийн эгшиг нь хоёр утастай морин хуурд эгшиглэхэд
    амандаа аяалсан дуу нь эрдэнэ засгийн унага
    амрагийн тухай дуул нь учиртай гурван толгой
    ардын аман зохиол нь  монголын нууц товчоо
    бид ээтэн гуталтай тэнгэрийн хүмүүсээ
    арван тавны сар аялаж явсаар харьж чадалгүй хээр хонодог
    айраг сөгөнөсөн найр нь тарж чадалгүй дуншсаар хэд хонодог
    сархад сөгөнөсөн жүнз нь дарьгангийн хийц
    сайн андадаа бэлэглэсэн бэлэг нь түмэн сүрэгийн магнай
    сархаданд хөлчүүрсэн нэгнээ нойтон эсгиййд баглаж
    сахилгийн шийтгэлтэй хүнээ сарлагийн ширэнд ширэлдэг
    бид ээтэн гуталтай тэнгэрийн хүмүүсээ
    мойл хар нүдэтнийхээ бүүвэйн дуунд нойрсож
    морьтон залуусийнхаа хөөмийн дуунд сэрж
    дэлхийн хөрсийг морин туурайгаараа тамгалж
    дээлийнхээ энгэрт цусны толботой явсан
    бид ээтэн гуталтай тэнгэрийн хүмүүсээ