Чамдаа
Эрхлэхээ нууж омголон гvйсэн минь
Эрхэмсэг ихэмсэг ертєнцєд эгэлхэн тєрхєєрєє
чи ирсэн
Хээрийн салхи хvртэл ноолсон ганцхан vгийг
Хэнээс ч сонсоогvй юм шиг шив шинэхэн
чи авч ирсэн
Нар vгvйлж дєлгєнєсєн тэнгэрээс
Намрын бороо шиг дусаал шивнvvлж ирсэн
Атаархал дундуур чи жороо морьтой хатирч
Ар цармын бялзуухай vргэн нистэл надад ирсэн

Бичиж амжиагvй шvлгийн дунд
Бишvvрхэн байж ирсэн
Тасарсан сур нудраган дотор зангирч
Тал дунд ч нємєртэй эр хvн болж ирсэн
Аз эзийн тавиланд жишим ч vгvй єнгєрсєн нэгний
Алдаа баймаар сайхныг vргээн байж надад ирсэн
Альханд ч жинтэм гэгээн сэтгэлд минь
Амраглаж жаргаагvй vнэнтэй минь цуг чи ирсэн
Равжаа аялсан дууны бадаг аргадан байж
Рашаан буулгаж ирсэн ч тосох газаргvй би чамайг бодон тоссон

by DALAN HUDALCH